HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
SEX EDU

Нүцгэн зураг авуулах нь нүгэл үү

|
Мөнхсолонго Мөнхбат
| 2022 оны 10 сарын 17

За би бээр өөрөө эм хүйсэнд төрсөн учир өөрийн хүйсний хүрээнд энэ сэдвийг бичиж байгаа гэдгийг уншигч та анхаараарай. Ямар нэгэн жендерийн ялгаварлал гаргаагүй болно.

Бүсгүйчүүд яагаад нүцгэн зургаа сошиалд хийчхээд хүмүүст нэг бол магтуулж, өөлүүлж, хааяа бүр доромжлуулж суудаг юм бол. Ингэж асуух нь байтугай энэ сэдвийг ингэж онцлон бичих нь өөрөө тэнэглэл ч юм шиг. Гэхдээ хүн бүрийн анхаарлын төв, амны зугаа, шүүмж болохдоо амархан сэдэв. Тиймдээ ч сайн муу аль алинаар нь их хэлэгдэнэ.

Угтаа бол хүн хагас нүцгэн, бүрэн нүцгэлсэн зургаа авч тэрийгээ сошиалд эсвэл өөртөө хадгалж үлдэх нь тухайн хүний л сонирхлын асуудал. Гэвч ингэж амраар бодог маш цөөхөн хүмүүс бий.

Нүцгэн зураг тойрсон хүмүүсийн гаргадаг топ маргаанууд

Нэг дэх маргаан сэдэв: “Сошиал орчинд лайк нь багасах, эсвэл дагагч нэмэх гэж нүцгэн зураг хийдэг”

Яг үнэндээ тухайн хүний амнаас нь “ Өө би лайк, дагагчийн тоогоо нэмэх гэж нүцгэн зургаа орууллаа” гэдэг үг хэний ч амнаас сонсож байгаагүй билээ. Та сонсож байсан уу, үгүй гэдэгт чинь би ер нь итгэлтэй байна. Би ч урьд хожид сонсож байгаагүй.

Хоёр дахь маргаан сэдэв: “Эр хүйстний анхаарлыг өөртөө татах урхи”

Эр эм хоёр биедээ татагдахаа хүрвэл шалдан хөх бөгс харсан хараагүй ганцхан ямар гоё хоолой, яриатай бүсгүй вэ гэсэн бодлын эхлэлээс л нэгэндээ татагдчихсан суудаг. Таалагдахгүйгээ хүрвэл хамгийн хүсэмжит биетэй шалдан суугаад ч татагдахгүй. Харин нөгөө утгаараа хоёр биеэ ашиглах гээд эсвэл буруу санаатай бол таарсан хоёр нэгнээ олж, нэгнийхээ үйлийн үр болох учиртай байж л дээ гэж би бээр боддог.

Гурав дахь маргаан: Залуу нас, гоо сайхан биеэ гоё дээр нь хадгалж авах, цаагуураа бусдад гайхуулах нууцхан хүсэл.

Ер нь таны хамгийн энгийн гэж боддог хүн ч дотроо бяцхан эготой байдаг гэхэд нэг их хилсдүүлсэн болохгүй болов уу. Тиймдээ ч бүсгүй хүн бүрд өөрийн залуу насны билэг тэмдэг болсон биеэ яг байгаагаар нь зургийн хальсанд мөнхөлж авах хүсэл нуугдаж байдаг. Авуулсан хойноо бусдад харуулмаар гайхуулмаар хүсэл дотор нь оволзож, нэг бол зөрчилдөнө. Ер нь заавал модель, мисс лаг хүүхнүүд зургаараа гангарч байх ёстой гэсэн зүйл үгүй шүү дээ. Далайн эрэг дээр, гол дээр хардаг усны хувцастай зүгээр хардаг хүүхнээ сошиал дээр харахаар л эвэртэй туулай үзсэн мэт шүүмжлэх доромжлох нь тун сонин.

Нүцгэн үнэн гэдэг шиг нүцгэн зургаас ичиж, цэрвэж нүгэл үзсэн мэт хүлээж аваад яахав дээ. Гоо сайханг хүндэлж, байгаагаар нь харж доромжлохгүйгээр шүүж суръя.

#SEX EDUCATION | Хөхний даруулга зүүхгүй байх нь хөхийг томруулдаг
#SEX EDUCATION | Бэлэг эрхтнээс цагаан юм ихээр гарч байвал үүнтэй холбоотой
SEX EDUCATION | Ариун цэврийн кап гэж юу вэ
#SEX EDUCATION | Гар хангалга хийх нь бэлгийн амьдралд сөргөөр нөлөөлдөг үү
SEX EDUCATION | Ариун цэврийн хэрэглэлийн тухай
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд сайт хариуцлага хүлээхгүй. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэнэ үү.


2500
👤
@

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

ТАНИЛЦ | Их, дээд сургуулиудын оюутан элсүүлэх босго оноо
ЦАГ ҮЕ
Жүжигчин Аманда Байнс дахин олны анхаарлын төвд орж эхэллээ
Цаг үе
“Улаанбаатар марафон-2026” цахим бүртгэлийн тухай
Спорт
“Мөнгөн хазаарын чимээ” яруу найргийн анхдугаар наадмыг зохион байгуулна
ЦАГ ҮЕ
АСТАНАД ОЧСОН ТЭМДЭГЛЭЛ | Шинэ хотын танил амт
GenZ АЖИГЛАГЧ Ангилалгүй
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?