HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Улс төр

Хотын реформын автор Э.Бат-Амгалан

|
Үйлсдэлгэр Мөнхбат
| 2024 оны 06 сарын 20

МАН-аас Баянзүрх дүүрэгт энэ удаагийн сонгуулиар шижигнэсэн таван кандидатыг илгээсний дөрөв нь төрөлх тойрог руугаа томилолт өвөртөлж буй. Нэг ёсондоо өнгөрсөн дөрвөн жилд хийсэн ажлаа дүгнүүлж, тойргоо хэр эргэж тойрсон бэ гэдэг дүнгэээдгээр өдрүүдэд тавиулж байна. Зүйрлэж хэлбэл, дэвтэр дээрээ таван хошуу авах эсэхээсшалтгаалж иргэд, сонгогчид итгэл үзүүлэхээ шийдэх учиртай. Хийсэн ажил, хэлэх үгтэй бол нүүр бардам очно. Ерөөс ийм л зарчим үйлчилдэг.

Хотын хамгийн олон хүн амтай. Тэр хэрээр ажил, асуудал мунддаггүй Баянзүрхээс сонгогдож энэ удаа дахин нэр дэвшиж буй Э.Бат-Амгаланг олон нийт “хот”-ын гэдэг тодотголоор нь андахгүй. Тэрээр Улаанбаатар 27 жилийн дараа бие даасан хуультай болоход гол авторуудын нэг байв. Мөн Засгийн газрын бодлогын цөм бүсчилсэн хөгжлийн хүрээнд хэрэгжих Улаанбаатар хотын реформ 20 минутын хот концепцийгболовсруулагчдыннэг.Товчхондоо өнгөрсөн дөрвөн жил парламентыг дүүрэгтэй чадварлаг холбон тоглогч байж хоттой хамгийн ойр ажилласан гишүүн.

Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль батлагдсанаар иргэдийн төлсөн татвар аль нэг аймагт соёлын төв, зам, сургууль, цэцэрлэг болж очдог байдал бүрэн зогссон. Харин нийслэлийн 1.6 сая иргэний өмнө тулгамдсан асуудлыг шийдвэрлэх буюузам харгүй, дэд бүтцийг сайжруулах, түгжрэлийг бууруулах метроноос эхлээд төсөв хөрөнгө “бай”-гаа онох цогц шинэчлэлийг хийж өгсөн.Тиймээс 20 гаруй жилийн дараа хотын шинэчлэлийг хийхээр зүтгэхдээ баалуулж, шүүмжлүүлж баахан “нүдүүлснийхээ” хувьд хэрэгтэй цагтаа ямбыг нь ч эдлэх ёстой. Тиймдээ ч “20 минутын хот”, дагуул хотын төсөл, метро байгуулах зэрэг тулгамдсан олон асуудлыг шийдвэрлэх цогц реформыг Э.Бат-Амгалан, түүний баг манлайлна. Анхан шатанд ажлаа мэддэг, нэр цэвэр, гар цэвэр, амласан бүхнээ ажил болгож буй учраас энэ удаагийн УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлсэн гэж Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Баянзүрхчүүдэд хандан хэлнэ лээ.

Э.Бат-Амгалангаас онцлох дараагийн зүйл бол тэр элдэв сангаас өөрөө болоод хамаарал бүхий хүмүүс нь зээл аваагүй. ЖДҮ, Хөгжлийн банк, Боловсролын зээлийн сангийн асуудал хөндөгдөж эрх мэдэл, албан тушаалтнууд сандралдаж, хэвлэлийнхээс зугтаж явахад Баянзүрхийн Э.Бат-Амгалан гэсэн нэр гарч ирсэнгүй. Цаашлаад 2020-2024 оныпарламентынгишүүдээсалбан тушаалд шунаж, давхар “дээл” өмссөнгүй. Харин үүний оронд ойр ойрхон тойрог руугаа гүйдэг гэдгийгбусад гишүүд тоглоом болгон цаашлуулсан яриа цөөнгүй гарч байв. Тиймдээ ч  а гишүүнээс тойрогтоохамгийн олон удаа ажилласан, хамгийн их хөрөнгө татсан гишүүнээр тодорсон байдаг. Үүний баталгаа бол2020 оноос өмнөх найман жилд БЗД-ийн хөгжил “0”зогсож есөн дүүргээс сүүл мушгиж байв. Харин сүүлийн дөрвөн жилд Э.Бат-Амгалан болон түүний багийнхны манлайллаар парламент, нийслэл, дүүрэг гурван тийшээ биш нэг зүгт харж нэг зорилгын төлөө ажилласнаар 66кмавтозамаасэхлээдалтангурвалжинногоонбайгууламж, гэрэлтүүлэг, тохижилт бүтээн байгуулалт хурдацтай өрнөж шилдэгдүүргүүдийннэгболов.Ийнхүү Э.Бат-Амгалан Баянзүрхчүүдээс дэвтэр дээрээ таван хошуу авч чадсаныг иргэд, сонгогчдын уулзалт сэтгэгдэл түүнд өгсөн урмын үгсээс харж болно.

СЗХ | Компаниудын ногдол ашиг тараах хугацааг тогтоов
Монгол, Хятад, Орос гурван улсын аялал жуулчлалын сайд нарын есдүгээр хуралдаан эхэллээ
Монгол Улсын агаарын шинэ зам нээгдлээ
Байгалийн нөөц, дурсгалт газрын хилийн заагийг тогтоох тухай асуудлаар дэд ажлын хэсэг хуралдлаа
Баянгол дүүргийн хоёр байршилд дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх ААН-үүд шалгарч, батламжаа гардан авлаа
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд сайт хариуцлага хүлээхгүй. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэнэ үү.


2500
👤
@

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

ТАНИЛЦ | Их, дээд сургуулиудын оюутан элсүүлэх босго оноо
ЦАГ ҮЕ
GenZ ажиглагч | Чуулганы нээлт үзээд газар дээрээ солиорсон сэтгүүлчийн тойм
GenZ АЖИГЛАГЧ ОЦА
НӨГӨӨ ФУРГОНЫ “ЖАДАМБА АХ”
HUMANZ
Бие даалтын долоо хоногийг “Аюулгүй амьдрах ухаан” хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулна
Цаг үе
Судалгаа: Ижил цагт унтдаг хосууд харилцаандаа илүү сэтгэл хангалуун байна
13 ШАЛТГААН
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?