HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
ЦАГ ҮЕ

“Орон сууцны санхүүжилт” форумыг зургаадугаар сарын 08-ны өдөр зохион байгуулна

|
Янжиндулам Мягмарсүрэн
| 2026 оны 06 сарын 05

Монгол Улсад барилгын салбар үүсэж хөгжсөний 100 жил, “Монголын Ипотекийн Корпораци ОССК” (МИК) ХХК-ийн үүсгэн байгуулсны 20 жилийн ой тохиож буйтай холбогдуулан “Орон сууцны санхүүжилт” форумыг зургаадугаар сарын 08-ны өдөр Улаанбаатар хотноо зохион байгуулна.

Тус форум нь орон сууцны санхүүжилтийн тогтолцоог дараагийн түвшинд хөгжүүлэх, олон улсын сайн туршлагыг нэвтрүүлэх, гадаад зах зээлээс санхүүжилтийн эх үүсвэр татах боломжийг өргөжүүлэх зорилготой.

Форумыг Хот Байгуулалт, Барилга Орон Сууцжуулалтын Яам, Монголбанк, Санхүүгийн Зохицуулах Хороо, Нийслэлийн Засаг Даргын Тамгын газар, Германы Шпаркассэ Банкны Монгол дахь сангийн дэмжлэгтэйгээр МИК хамтран зохион байгуулах юм.

Арга хэмжээнд Монгол Улсын төрийн байгууллагууд, Азийн ипотекийн хоёрдогч зах зээлийн холбоо (ASMMA)-ны гишүүн байгууллагууд, Европын ипотекийн холбоо ба Барьцаат бондын зөвлөл, “Deutsche Bank”, Европын Орон Сууцны Хуримтлалын Банкнуудын Холбоо болон Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй олон улсын санхүүгийн байгууллагууд зэрэг нийт 10 гаруй олон улсын зочид, төлөөлөгчид оролцоно.

Форумын хүрээнд “Орон сууцны санхүүжилтийн олон улсын тогтолцоо”, “Дэлхийн бондын зах зээлийн чиг хандлага”, “Тогтвортой, ногоон орон сууцны санхүүжилт” зэрэг сэдвүүдээр илтгэл тавьж, тулгамдаж байгаа асуудлын талаар хэлэлцүүлэг өрнүүлнэ.

МИК нь үүсэн байгуулагдсан цагаасаа хойш 20 жилийн турш иргэдийг орон сууцжуулах төрийн бодлогыг тууштай дэмжин, Монгол Улсад ипотекийн зээлийн тогтолцоог хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулж ирсэн. Энэ хүрээнд орон сууцны хүртээмжийг нэмэгдүүлэх, урт хугацааны тогтвортой санхүүжилтийн тогтолцоог бүрдүүлэн бэхжүүлэх, олон улсын шилдэг туршлагыг нутагшуулж, Засгийн газрын хөнгөлөлттэй хүүтэй ипотекийн зээлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх чиглэлээр тогтвортой үйл ажиллагаа явуулж байна.

Мөн ойн арга хэмжээний хүрээнд Азийн ипотекийн хоёрдогч зах зээлийн холбоо (ASMMA)-ны ээлжит чуулга уулзалтыг Монгол Улсад хоёр дахь удаагаа зохион байгуулахаар төлөвлөж байна.

“Цахим мөрийтэй тоглоомыг зогсооё” гэдэг нь тоглогчийг бус тэр тоглогчийн ард байгаа гэр бүлийг, нийгмийг, залуу үеийнхнийг хамгаалъя гэсэн үг юм
Монгол зохиолчийн бүтээл дэлхийн шилдэг хүүхдийн номын жагсаалтад багтлаа
Үндэсний их баяр наадмын урлаг, соёлын арга хэмжээний салбар хороо, дэд хороо хуралдлаа
СИНГАПУР УЛСЫН ТӨРИЙН ОРОН СУУЦЖУУЛАЛТЫН ЗАГВАРЫГ НЭВТРҮҮЛНЭ
Яндангаа буулгаж, нарны эрчим хүч рүү шилжсэн айл өрхүүдийн нөхцөл байдалтай танилцлаа
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Эрэлттэй

Victoria’s Secret 2026: “After-Party”-д хэн, юу өмсөв
DAILY NEWS
GenZ ажиглагч | 4.900.000
GenZ АЖИГЛАГЧ
GenZ ажиглагч | Эрхээ эдэлсэн иргэнийг хориод байгаа “гахай” хэн бэ
GenZ АЖИГЛАГЧ
Арваннэгдүгээр сард олгох халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгөний хуваарь
Цаг үе
Халтирч унасан “Сахиусан тэнгэрийн”-ийн эргэн ирэлт
DAILY NEWS
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?