HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
LIFESTYLE

Судалгаа: Өдөрт ердөө ТАВАН минутыг дасгал хийхэд зориулбал нас барах эрсдэлийг бууруулна

|
Үйлсдэлгэр Мөнхбат
| 2026 оны 05 сарын 18

Өдөрт ердөө таван минутын дасгал хөдөлгөөн хийх нь сая сая хүний насыг уртасгахад тусалж болзошгүйг шинэ судалгаа харуулжээ.

Бидний өдөр тутмын амьдралдаа хийдэг багахан хэмжээний хөдөлгөөн ч урт хугацаанд эрүүл мэндэд томоохон нөлөө үзүүлдэг байна. Өглөө бүр гүйхээр гарах амаргүй ч дасгал хөдөлгөөн нь зөвхөн бие махбод төдийгүй тархи, ой санамж, сэтгэл зүйд хүртэл эерэг нөлөөтэйг судлаачид онцолдог.

Хамгийн сонирхолтой нь эрүүл байхын тулд заавал өндөр ачаалалтай бэлтгэл хийх шаардлагагүй аж. Судалгаагаар өдөрт ердөө тавхан минут идэвхтэй хөдөлгөөн хийхэд л эрт нас барах эрсдэлийг 10 орчим хувиар бууруулах боломжтой гэж үзжээ. Үүнд хурдан алхах, дугуй унах, шатаар өгсөх зэрэг энгийн хөдөлгөөнүүд багтана.

Энэ нь “өдөрт тавхан минут хөдөлбөл хангалттай” гэсэн үг биш ч огт хөдөлгөөнгүй байснаас хавьгүй дээр гэдгийг харуулж байгаа юм.

АНУ-ын Род-Айлендын их сургуулийн кинезиологийн туслах профессор Николь Логан “Биеийн идэвхтэй байдал нь стресс, ажлын архаг стрессээс сэргийлэхэд маш тустай. Булчингийн хүч, ясны чанар, биеийн ерөнхий чадавх нь урт наслах чухал үзүүлэлт болдог” гэжээ.

Судалгаанд Их Британи, АНУ болон Скандинавын орнуудын 150 мянган насанд хүрэгчийн мэдээллийг ашигласан байна. Судалгааг удирдсан Норвегийн профессор Ульф Экелунд “Өдөрт ердөө тавхан минутын нэмэлт хөдөлгөөн ийм том өөрчлөлт үзүүлнэ гэж төсөөлөөгүй” хэмээн онцолжээ.

Мөн өдөрт суух хугацаагаа 30 минутаар багасгах нь эрт нас барах эрсдэлийг 7 хувиар бууруулдаг болохыг тогтоосон байна. Учир нь хөдөлгөөний дутагдал нь архаг өвчин болон нас баралтын томоохон шалтгаануудын нэг юм.

Судлаачид хамгийн чухал зүйл нь тогтмол байдал гэж зөвлөж байна. Өөрт тохирсон, хийхэд амар хөдөлгөөнөөс эхэлж аажмаар нэмэгдүүлэх нь үр дүнтэй аж.

Сүүлийн жилүүдэд “exercise snacking” буюу өдрийн турш богино хугацааны хөдөлгөөн хийх арга түгээмэл болж байна. Үүнд бүжиглэх, тоос соруулах, шатаар хурдан өгсөж уруудах зэрэг өдөр тутмын жижиг хөдөлгөөнүүд багтдаг бөгөөд эдгээр нь зүрх судас, булчингийн үйл ажиллагаанд эерэг нөлөөтэйг судалгаанууд харуулжээ.

Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар дасгал хөдөлгөөн хийх хамгийн үр дүнтэй арга нь заавал фитнесст олон цагаар хичээллэх бус, харин өдөр тутмын амьдралдаа хөдөлгөөнийг тогтмол дадуулах явдал юм.

ЭХ СУРВАЛЖ: BBC

УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.АМАРБАЯСГАЛАН: ҮҮССЭН АСУУДЛЫГ ҮНДСЭН ХУУЛИЙН ДАГУУ ШИЙДВЭРЛЭЖ ЭЦЭСЛЭНЭ
Он гарсаар 3967 удаагийн аюулт үзэгдэл, ослын тохиолдол бүртгэгдлээ
ЕБС-ИЙН АНГЛИ ХЭЛНИЙ БАГШ НАРЫН МЭРГЭЖЛИЙН УР ЧАДВАРЫГ САЙЖРУУЛАХ ЧИГЛЭЛД АЖЛУУД ХИЙНЭ
Беларусь улсын Засгийн газрын 2024-2025 оны тэтгэлэгт хөтөлбөрийг зарлалаа
Уран гулгалтын од Камила Валиева Монголд ирлээ
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

“Нүүдэлчин” фестивалийн гурван өдрийн ХӨТӨЛБӨР
Цаг үе
COP17-ЫН ЭХНИЙ ӨДРҮҮДЭД ЯМАР АСУУДЛЫГ ХӨНДӨВ
Цаг үе
THE GUARDIAN | УЛААНБААТАРТ БОЛЖ БУЙ COP17-ООС ДЭЛХИЙ ЮУ ХҮЛЭЭЖ БАЙНА ВЭ
HUMANZ
COP17 хурал яагаад болж байгаа вэ | Монгол Улс ба “ТАЛ ХЭЭРИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ”
HUMANZ
ХасБанк Apple Pay үйлчилгээ нэвтрүүллээ
Цаг үе
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?