HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Цаг үе

Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төслийн ажлын явцын танилцуулга

|
Үйлсдэлгэр Мөнхбат
| 2025 оны 06 сарын 02

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 5 тогтоол, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 3 тогтоолоор нийслэл хотын хэмжээнд гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл хэрэгжүүлэх 31 байршил, 88 хэсэгчилсэн талбайг баталсан. Энэ нь 23,096 нэгж талбар буюу 1615 га газрыг эзэлж байна. Тус байршлуудад батлагдсан хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу 148,323 айлын орон сууц, 60 сургууль, 92 цэцэрлэг, 14 эмнэлгийг барьж ашиглалтад оруулахаар төлөвлөсөн.

Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийг нийт 34 компани төсөл хэрэгжүүлэгчийн төсөлд шалгарсан цаг хугацаа төсөл хэрэгжих талбайн онцлог зэргээс хамааран төслийн ажлын явц харилцан адилгүй байна.  2025 оны эхний хагас жилийн байдлаар 16 байршил 38 хэсэгчилсэн талбайд 34 төсөл хэрэгжүүлэгч батлагдсан барилгажилтын төсөл хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу 3464 нэгж талбарын газар чөлөөлөлт хийгдсэн хэрэгжилт 15%-тай, 20,822 айлын орон сууц ашиглалтад оруулж хэрэгжилт 20%-тай төсөл удаашралтай байна.

Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл удааширсан шалтгаанаас үүдэн 2014-2016 онд газраа чөлөөлж хохирсон 633 өрх байснаас 519 өрхийн асуудлыг Нийслэлээс болон, төсөл хэрэгжүүлэгч компаниуд шийдвэрлэсэн. Өнөөдрийн байдлаар 114 айлыг Сүхбаатар дүүргийн 11 хороонд байрлах Нийслэлийн түр сууршуулах 813, 814  орон сууцанд амьдар ч байна. Эдгээр 114 өрхийн асуудлыг төсөл хэрэгжүүлэгчээр шалгарсан компаниуд иргэдтэй байгуулсан гурван талт гэрээний дагуу 2026-2027 онд багтаан орон сууцанд оруулах төлөвлөгөөтэй ажиллаж байна.

Төслийн гадна инженерийн шугам сүлжээний зураг төсөл, барилга угсралтын ажилд 2013-2022 онуудад улс, нийслэлийн төсвөөс 179.9 тэрбум төгрөгийг зарцуулаад байна. Үүнээс 2013-2016 онд 121.3 тэрбум, 2017 онд 24,2 тэрбум, 2018 онд 10,9 тэрбум, 2019 онд 15,0 тэрбум, 2020-2021 онд хөрөнгө оруулалт хийгдээгүй, 2022 онд 6,5 тэрбум төгрөгийг тус тус зарцуулаад байна.

Тулгарч буй эрсдэл

Инженерийн шугам сүлжээний зураг төсөл, барилга угсралтын хөрөнгө оруулалтын асуудал хүндрэлтэй байгаа тул төсөл үргэлжлүүлэхэд ихээхэн хүндрэл учруулж байна. Мөн инженерийн шугам сүлжээний эх үүсвэр дутагдалтай байна. Улаанбаатар хотын инженерийн шугам сүлжээний хангамжийн өнөөгийн нөхцөл байдлаас харахад дулааны хангамжийн хувьд Улаанбаатар хотын төвлөрсөн дулаан хангамжийн 4 эх үүсвэрийн суурилагдсан хүчин чадал 2318 гкал/цаг,  холбогдсон нь 3877,7 гкал/цаг байгаа бөгөөд энэ нь 67 хувийн хэтрэлттэй, ачаалал хэтэрсэн байдалтай байна. Цаашид нөөц бололцоо байхгүй гэсэн чиглэл өгөөд байна.

НИЙСЛЭЛИЙН ОРОН СУУЦНЫ БОДЛОГЫН ГАЗАР

Хүчтэй цасан болон шороон шуурганы үед авах арга хэмжээ
Л.Оюун-Эрдэнэ БНСУ-ын Ерөнхий сайд Хан Дог Сү-тэй уулзлаа
Монгол Улс “Envision” компанитай эрчим хүчний салбарт хамтран ажиллах санамж бичигт байгуулав
Чингэлтэй, Баянгол дүүргийн таван хорооны 5000 өрхийн дулаалгын ажлыг энэ сард багтаан дуусгана
Өвөр гүнтийн 2 км авто замыг маргааш 06:00 цаг нээнэ
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд сайт хариуцлага хүлээхгүй. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэнэ үү.


2500
👤
@

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

BIGBANG 20 жилийн ойд зориулсан дэлхийн аялан тоглолтоо зарлалаа
ЦАГ ҮЕ
Жилийн хугацаанд 44 биотехникийн ажилд оролцож, 200 гаруй шувууг дэлхийн санд бүртгүүлсэн Г.СҮХБААТАР
INTERVIEW
Э.Мөнхбаяр: Эрт босож өглөөний цайгаа бэлдэж уухаас амжилт эхэлнэ
+UPDATE
ТОМИЛОЛТ | Элсэн цөлийг мөнгө болгон хувиргасан Ниншягийн туршлага
GenZ АЖИГЛАГЧ
18 ХОНОГ
HUMANZ
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?