HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Дэлхийд

“Ухаалаг нүдний шил” хувийн нууцад заналхийлж байна уу

|
Үйлсдэлгэр Мөнхбат
| 2026 оны 05 сарын 13

“Ухаалаг нүдний шил”-ийн хэрэглээ дэлхий даяар эрчимтэй өсөж байгаа ч үүнтэй зэрэгцэн хувийн нууцтай холбоотой маргаан улам нэмэгдэж байна. Ялангуяа Meta компанийн Ray-Ban ухаалаг нүдний шил хамгийн их анхаарал татаж байгаа бөгөөд зах зээл дээрх AI нүдний шилний борлуулалтын 80 гаруй хувийг эзэлж байгаа талаар мэдээлжээ.

Ray-Ban загварын энэхүү төхөөрөмж нь хүрээн дотроо бараг анзаарагдамгүй жижиг камер, чанга яригч болон мэдээлэл харуулах боломжтой линзтэй байдаг байна. Хэрэглэгчид хүрээг нь зөөлөн дарахад л зураг, дүрс бичлэг хийж болдог аж. Гэвч энэ камер маш жижиг тул олон хүн өөрсдийг нь бичлэг хийж байгааг анзаардаггүй байна.

Сүүлийн үед олон нийтийн сүлжээнд эмэгтэйчүүдийг зөвшөөрөлгүйгээр нууцаар бичиж, дараа нь цахим орчинд нийтэлсэн бичлэгүүд олноор тархаж эхэлжээ. Зарим эмэгтэй бичлэгээ устгуулах хүсэлт тавихад “энэ бол төлбөртэй үйлчилгээ” гэсэн хариу хүртэл авч байсан талаар BBC мэдээлсэн байна.

Мөн Meta компанийн AI сургалтын өгөгдөл боловсруулах ажилтнууд ухаалаг нүдний шилээр хийгдсэн бичлэгүүд дунд бэлгийн харилцаа, ариун цэврийн өрөөний хэрэглээ зэрэг маш хувийн агуулгатай бичлэгүүд байсан талаар мэдүүлсний дараа компанийн эсрэг шүүхийн хоёр нэхэмжлэл гарчээ.

Meta компани хэрэглэгчдэд үйлчилгээний нөхцөлөөр тодорхой мэдээлдэг гэж тайлбарласан ч шүүмжлэл үргэлжилсээр байгаа аж. Гэсэн ч борлуулалт буураагүй бөгөөд одоогийн байдлаар дэлхий даяар долоон сая гаруй ухаалаг нүдний шил худалдаалагдсан байна.

Түүнчлэн Apple, Google, Snap зэрэг компаниуд өөрсдийн AI болон AR технологитой ухаалаг нүдний шил хөгжүүлж байгаа талаарх мэдээлэл бий.

Гэхдээ хэрэглэгчид зөвхөн сөрөг тал ярьж байгаа биш юм. Зарим нь хөгжим сонсох, утсаар ярих, аяллын үеэр гар утас гаргахгүйгээр зураг авах зэрэгт маш тохиромжтой гэж үзэж буй.

Харин мэргэжилтнүүдийн анхааруулж буйгаар ухаалаг нүдний шил түгээмэл болох тусам олон нийтийн газар нууцаар бичлэг хийх, хувийн нууц алдагдах, хүмүүс өөрсдийгөө байнга хяналтад байгаа мэт мэдрэх эрсдэл нэмэгдэх магадлалтай аж.

ЭХ СУРВАЛЖ: BBC

Грэммийн шагнал хэрхэн тодорхойлогддог вэ
ТАНИЛЦ: Наймдугаар сард цахилгаан хязгаарлах хуваарь
Vogue World 2025: Hollywood арга хэмжээ Paramount Pictures Studios-ийн талбайд болж өнгөрлөө
Tips & Tricks | Инстаграмдаа хэдэн цагт пост хийвэл зохимжтой вэ
Зам засварын ажилтай холбоотойгоор зорчигчийн галт тэрэгний цагийн хуваарьт дараах өөрчлөлт орлоо
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

“Нүүдэлчин” фестивалийн гурван өдрийн ХӨТӨЛБӨР
Цаг үе
COP17-ЫН ЭХНИЙ ӨДРҮҮДЭД ЯМАР АСУУДЛЫГ ХӨНДӨВ
Цаг үе
THE GUARDIAN | УЛААНБААТАРТ БОЛЖ БУЙ COP17-ООС ДЭЛХИЙ ЮУ ХҮЛЭЭЖ БАЙНА ВЭ
HUMANZ
GenZ ажиглагч | НАМ-ын бүтээгдэхүүн
GenZ АЖИГЛАГЧ
Японы дизайнер нүүдэлчдийн эрх чөлөөг Монгол гэрээр илэрхийлэв
From INNA
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?