HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Дэлхийд

ДЭЛХИЙД | Доналд Трампын гэмт хэрэг нь сонгуульд ямар нөлөө үзүүлэх вэ

|
Баасандэлгэр Мөнхбаяр
| 2024 оны 06 сарын 03

2024 оны дөрөвдүгээр сарын 16-ны өдөр Вашингтон хотноо АНУ-ын ерөнхийлөгч асан Доналд Трампын шүүх хурал эхэлж байсан бол өнгөрөгч тавдугаар сарын 30-ны өдөр түүнийг санхүүгийн бичиг баримтыг нуун дарагдуулсан хэрэгт гэм буруутай гэсэн шүүхийн шийдвэр гарчээ. Ийнхүү тэрээр АНУ-д түүхэндээ анх удаа гэмт хэрэгт буруутай нь тогтоогдсон ерөнхийлөгч болсноор зогсохгүй томоохон намаас нэр дэвшиж буй анхны гэм буруутай нь илэрсэн нэр дэвшигч болоод байна. 

Түүний энэ эрүүгийн хэргийн гол шалтгаан нь 2016 оны АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр өмгөөлөгчөөрөө дамжуулан насанд хүрэгчдийн киноны жүжигчин Сторми Дэниелст дуугүй байсных нь төлөө 130 мянган ам.доллар өгсөнтэй холбоотой. Харин уг мөнгөн шилжүүлгийн бичиг баримтыг хуурамчаар үйлдэж хууль ёсны зарлага мэт харагдуулсан нь түүнийг сонгуулийн журмыг зөрчсөн 34 дүгээр зүйл ангиар буруутгахад хүргэжээ. 

Хэдийгээр энэ шийдвэрээс үүдэн Трамп хуулийн дагуу долоодугаар сарын 11-нээс шоронд орох мөн их хэмжээний торгууль төлөх зэрэг нь хүлээгдэж байгаа ч улс төрийн хувьд түүний ялагдалыг эртнээс зарлах нь эргэлзээтэй асуудал болоод байна. 

Өмнөд Методист Их Сургуулийн Ерөнхийлөгчийн Түүхийн Төвийн захирал Жеффри Энгел “Бид юу болох талаар ямар нэгэн сэжүүр олохын тулд ихэвчлэн түүхэн бүртгэлээс хайдаг. Гэхдээ түүхэнд үүнтэй ойртсон зүйл байхгүй” гэж хэлжээ. 

Найман жилийн турш улс төр шинжээчид Трампын улс төрийн уналтыг урьдчилан таамаглаж байсан ч тэдний буруу болох нь дахин дахин батлагдсаар байсан юм. Түүний 2016 оны ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажил нь Трамп л биш бол жирийн нэг улс төрчийг ядах юмгүй сонгуулиас буулгаж орхихоор дуулиан шуугианаар дүүрэн байсныг бид бүгд мэднэ. Ялангуяа энэ шүүх хуралд ч хэд хэд дурдагдсан түүний Холливудын эмэгтэй жүжигчидтэй нэр холбогддог хэрэг нь тухайн үед ихээхэн газар авч байсан. Түүнчлэн Ноён Трампын нам хоёр ч удаа түүнийг шүүхэд дуудагдаж мөн ерөнхийлөгчийн карьераа эмх замбараагүй төгсгөхийг нь ч тэвчиж байсан. Энэ бүгд нийлээд ч өмнөх ерөнхийлөгчийг арваннэгдүгээр сард Цагаан ордныг эргүүлэн авах улс төрийн сэргэлт хийхэд саад болж чадаагүй. “Одоохондоо тодорхой болоогүй байгаа ч Америкийн түүхэн дэх өмнөх нэр дэвшигчдийн аль нэгийг нь сүйрүүлж байсан дуулиан шуугиан ч Трампын дэмжлэгийг зогсоож чадахгүй байгаа нь яг үнэндээ гайхалтай санагдаж байна” гэж Жеффри Энгел үргэлжүүлэн мэдээллэжээ. Гэсэн хэдий ч Трампын давж заалдах оролдлого бүтэлгүйтэж торны цаана орж болзошгүйг үгүйсгэхгүй. Эсвэл энэ нь зүгээр л яг л өмнөх жилүүдэд давтагдаж байсан шиг Трампын амжилтад хүрэх гэсэн цаад бодлого байж ч магадгүй. 

Америкийн их сургуулийн профессор Аллан Лихтман 1984 оноос хойшхи ерөнхийлөгчийн сонгуулийн бүх ялагчийг таамаглалыг тооцоолсон улс төрийн загварыг зохиожээ. Гэсэн ч Трампын эрүүгийн хэрэгт буруутгагдаж байгаа нь “урьд өмнө байгаагүй, сүрдмээр” эргэлт байж магадгүй гэдгийг хүлээн зөвшөөрсөн юм.  “Түүхийн номонд үүнийг үнэхээр ер бусын, урьд өмнө хэзээ ч байгаагүй үйл явдал гэж тэмдэглэх болно, гэхдээ дараа нь юу болохоос их зүйл шалтгаална” гэж тэр хэлэв.

Трампын ялын ач холбогдлын талаарх эцсийн дүгнэлтийг сонгогчдын гарт ирэх арваннэгдүгээр сард гаргана. Хэрэв өмнөх ерөнхийлөгч ялагдвал түүнийг гэм буруутай гэж үзсэн нь үүний нэг шалтгаан гэж үзэх бололтой. Хэрэв тэр ялалт байгуулбал энэ нь Трампын үймээн самуунтай хэрнээ үр дагавартай улс төрийн карьерын жишээ болж магадгүй юм. Эцэст нь “Түүхийг ялагч нар бичдэг, бид бүгд мэднэ” гэж ноён Энгел хэллээ.

Эх сурвалж: 

https://www.bbc.com/news/articles/cnll59r891xo

https://edition.cnn.com/politics/live-news/trump-hush-money-trial-05-30-24/index.html

Материалыг орчуулсан дадлагажигч оюутан – Э.Номин

Анхан шатны эрүүл мэндийн байгууллагуудад сүрьеэ өвчнийг богино хугацаанд оношлох ЖЕНЕЭКСПЕРТ ШИНЖИЛГЭЭГ нэвтрүүллээ
ЦАГ АГААР | Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
БНХАУ-ын Эрэн хайх, аврах “Хүнд” ангиллын гадаад давтан аттестатчилалын  арга хэмжээнд оролцож байна
Автозамын дотоодын ААН-үүдийн төлөөлөгчид Дэлхийн банкны мэргэжилтнүүдээс суралцлаа
Замын хөдөлгөөнд IREX ухаалаг систем AI теле хяналтыг ашиглаж эхэлжээ
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд сайт хариуцлага хүлээхгүй. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэнэ үү.


2500
👤
@

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

GenZ ажиглагч | Чуулганы нээлт үзээд газар дээрээ солиорсон сэтгүүлчийн тойм
GenZ АЖИГЛАГЧ ОЦА
ТАНИЛЦ | Их, дээд сургуулиудын оюутан элсүүлэх босго оноо
ЦАГ ҮЕ
НӨГӨӨ ФУРГОНЫ “ЖАДАМБА АХ”
HUMANZ
Бие даалтын долоо хоногийг “Аюулгүй амьдрах ухаан” хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулна
Цаг үе
Судалгаа: Ижил цагт унтдаг хосууд харилцаандаа илүү сэтгэл хангалуун байна
13 ШАЛТГААН
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?