HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Дэлхийд

АНУ-ын Засгийн газар яагаад хаагдсан, одоо юу болох вэ

|
HumanZ
| 2025 оны 11 сарын 05

АНУ-ын Засгийн газрын үйл ажиллагаа хэсэгчлэн хаагдсан хэвээр байна. Конгресс дахь Бүгд найрамдах болон Ардчилсан намын гишүүд төсвийн маргаанаа шийдэж чадаагүй байгаа тул ойролцоогоор 1.4 сая холбооны ажилтан цалингүйгээр ажиллаж эсвэл түр чөлөөлөгдсөн байна.

Энэ удаагийн хаалт онцгой хурц байгаа нь Ерөнхийлөгч Дональд Трамп 2025 оны нэгдүгээр сард дахин засгийн эрхэнд гарснаасаа хойш төрийн байгууллагын хэмжээг эрс танаж, одоогийн төсвийн мухардлыг ашиглан цаашид ч нэмэлт таталт, бууралтыг хийхээр заналхийлж байгаатай холбоотой.

АНУ-д төрийн зардлын төсвийг Конгресс баталж, Ерөнхийлөгч гарын үсэг зурснаар баталдаг. Харин энэ удаа хоёр нам аравдугаар сарын 1-нээс хойших төсвийн тухай тохиролцож чадаагүй бөгөөд өмнөх төсвийн хүчинтэй хугацаа дууссанаар засгийн газар 00:01 (АНУ-ын зүүн эргийн цагаар)-т хаагдсан юм. Өмнө нь төсвийн зөрчлийг шийдвэрлэх зорилгоор түр хугацааны төсөв (stopgap bill) батлахыг оролдсон ч Сенат дэмжээгүй тул 2025 оны 10 дугаар сарын 1-нд АНУ-ын засгийн газар 7 жилийн дараа анх удаа хаагдлаа.

Засгийн газрын бүх үйлчилгээ зогсдоггүй. Чухал гэж тооцогддог салбарууд хэвийн ажилладаг ч ажилтнууд нь цалингүй байна.

Үргэлжилж буй үйлчилгээ:

– Хил хамгаалалт, хууль сахиулах байгууллага, Цагаачлал ба Гаалийн алба (ICE)

– Эмнэлгийн яаралтай тусламж, цэргийн алба

Зогссон болон саатсан үйлчилгээ:

– Агаарын хөдөлгөөний хянагчид цалингүй ажиллаж байгаа тул нислэгүүд цуцлагдаж, саатаж байна.

– Төрийн бусад байгууллагуудын судалгаа, төслүүд зогссон. (жишээ нь, Үндэсний эрүүл мэндийн хүрээлэнгийн төслүүд).

– Холбооны гэрээт компаниуд ажилгүй болж байна.

– Цэргүүдийн цалин 10-р сарын дунд үе хүртэл тасалдах аюултай байсан ч түр санхүүжилт олгожээ.

– Хүнсний тэтгэмжийн (SNAP / “food stamps”) хөрөнгө барагдсан ч 11-р сарын турш онцгой сангаас хэсэгчлэн санхүүжүүлж байна.

– Нийгмийн даатгал, Medicare-ийн мөнгө хэвийн олгогдож байгаа ч зарим үйлчилгээ саатаж байна.

– Цэцэрлэг, музей, үндэсний цэцэрлэгт хүрээлэнгүүдийн ихэнх нь хаагдсан. (жишээ нь, Вашингтоны хөшөө, Сан-Францискогийн Алкатраз арал).

Шуудангийн үйлчилгээ хэвийн үргэлжилж байна, учир нь US Postal Service төсвийн хувьд Конгрессоос хараат биш.

Өмнө нь ийм төрлийн хаалт улс төрийн хувьд эрсдэлтэй гэж үзэгддэг байсан ч энэ удаа Трампын засаг захиргаа удаан хугацаанд хаалт үргэлжлүүлэхэд бэлэн байна. Трамп “Олон хүнийг хална” гэж 9-р сарын 30-нд мэдэгдсэн бөгөөд цалин хөлсийг хаалтын дараа нөхөж олгохгүй байж болзошгүйг анхааруулжээ. Энэ нь хууль бус гэж олон хууль тогтоогч, тэр дундаа Ардчилсан намын тэргүүн Хаким Жеффрис мэдэгдсэн. “Хууль тодорхой түр чөлөөлөгдсөн холбооны ажилтнууд бүгд нөхөн цалин авах эрхтэй.” Трампын засгийн газрын 4,000 гаруй ажилтныг халж эхэлсэн шийдвэрийг холбооны шүүх түр хугацаанд зогсоосон боловч Цагаан ордон давж заалдаад байна.

Хаалт нь ихэвчлэн түр зуурын эдийн засгийн уналт үүсгэдэг ч энэ удаа илүү ноцтой байж болзошгүй гэж шинжээчид анхааруулж байна.

Эх сурвалж: BBC news

Элон Маск дэлхийн гурван тэргүүн баяны тоонд багтав
MORNING BIRD | Л.ӨЛЗИЙТӨГС “Одоо ганцхан”
Богд хааны ордон музейн үйл ажиллагаатай танилцлаа
Энэ онд бүх төрлийн тээврээр 120 сая тонн ачаа тээвэрлэнэ
Улсын хэмжээнд таван түймэр цурманд, есөн түймрийг унтраах ажиллагаа үргэлжилж байна
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Эрэлттэй

Victoria’s Secret 2026: “After-Party”-д хэн, юу өмсөв
DAILY NEWS
GenZ ажиглагч | 4.900.000
GenZ АЖИГЛАГЧ
GenZ ажиглагч | Эрхээ эдэлсэн иргэнийг хориод байгаа “гахай” хэн бэ
GenZ АЖИГЛАГЧ
Арваннэгдүгээр сард олгох халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгөний хуваарь
Цаг үе
Халтирч унасан “Сахиусан тэнгэрийн”-ийн эргэн ирэлт
DAILY NEWS
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?