Загварын ертөнц гаднаасаа гялалзсан, төгс төгөлдөр мэт харагддаг ч түүний цаана асар их хөдөлмөр, өрсөлдөөн, шийдвэр, заримдаа бүр эрх мэдлийн том тоглоом өрнөдөг. Хүмүүсийн өмссөн хувцас бол зүгээр нэг сонголт биш, харин тухайн хүний дотоод ертөнц, нийгэмд эзлэх байр суурь, цаг үеийн өнгө төрхийг илэрхийлдэг нэгэн хэл юм.
Иймээс загварын тухай кинонууд зөвхөн гоё хувцас харуулах бус амжилт, алдаа, хүсэл тэмүүлэл, үнэ цэнийн тухай илүү гүн утгыг өгүүлдэг. Тэд бидэнд “юу өмсөх вэ” гэдгээс илүү “хэн байх вэ” гэдэг асуултыг тавьдаг.
Доорх кинонууд нь загварт дуртай хэн бүхэнд урам өгч, харах өнцгийг өөрчлөх онцгой бүтээлүүд юм.
The Devil Wears Prada – Амжилт, карьер, хувийн амьдралын тэнцвэр, мөн “өөрийгөө алдах уу, эсвэл зорилгодоо хүрэх үү” гэсэн сонголт
Cruella – Загвар бол зөвхөн гоо сайхан биш үзэл санаа гэдгийг харуулна.
The September Issue – Anna Wintour-ийн бодит амьдрал. Дэлхийн хамгийн нөлөөтэй загварын сэтгүүлийн “гал тогоо”.
House of Gucci – Тансаг загварын ард ямар эрх мэдэл, мөнгө, зөрчил байдаг вэ.
Phantom Thread – 1950-аад оны Лондон дахь кутюр дизайнерын түүх. Гар урлал, төгс төгөлдөрт хэт автсан сэтгэлзүй…
Yves Saint Laurent – Yves Saint Laurent-ийн амьдрал. Орчин үеийн эмэгтэйчүүдийн стиль хэрхэн өөрчлөгдсөн түүх.
Clueless – 90-ээд оны өсвөр насны загварын соёл. Өнөөдрийн TikTok трендүүдийн эх үүсвэр.
Ocean’s 8 – Met Gala-ийн орчин дахь загвар + криминал.
