HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
DAILY NEWS

Солонгосын дуучин HyunA тайзан дээр ухаан алдаж унажээ

|
Үйлсдэлгэр Мөнхбат
| 2025 оны 11 сарын 10

Өмнөд Солонгосын дуучин Хёна (HyunA) 2025 оны арваннэгдүгээр сарын 9-ний өдөр Макао хотод болсон “WATERBOMB 2025” хөгжмийн наадмын тайзан дээр ухаан алдаж унажээ. Тэрбээр “Bubble Pop” дуугаа дуулж байх үедээ гэнэт ухаан алдаж, туслахуудын тусламжтайгаар тайзнаас буусан байна. Дуучныг эмнэлгийн үзлэгт оруулсны дараа ноцтой гэмтэл илрээгүй бөгөөд агентлагаас нь биеийн байдал нь тогтвортой байгааг мэдэгджээ.

Сүүлийн сар орчмын хугацаанд HyunA өөрийн Instagram хуудсаар дамжуулан “сарын дотор 10 килограмм жин хаясан” талаар бичиж, зургаа нийтэлж байсан нь олон нийтийн анхаарлыг татсан юм. Түүнийг хэт туранхай болсон талаар фэнүүд санаа зовниж байсны зэрэгцээ мэргэжилтнүүд богино хугацаанд хэт их жин хасах нь эрүүл мэндэд ноцтой эрсдэл үүсгэдэг гэж анхааруулжээ.

Эрүүл мэндийн шинжээчдийн тайлбарласнаар, богино хугацаанд хурдан жин хасах нь хүний биеийн ус болон электролитийн тэнцвэрийг алдагдуулж, цусны даралт унах, тархины цусан хангамж доголдох, улмаар ухаан алдах эрсдэл үүсгэдэг байна. Мөн булчингийн масс алдагдаж, хөдөлгөөний чадвар буурах, сэтгэл санааны тогтворгүй байдал нэмэгдэх зэрэг шинж тэмдэг илэрч болзошгүй гэжээ.

HyunA тайзан дээр болсон үйл явдлын дараа Instagram хуудастаа “Би юу болсон тухай сайн санахгүй байна. Үнэхээр уучлаарай” гэж бичсэн бөгөөд ойрын хугацаанд төлөвлөгдсөн тоглолтуудаа түр хойшлуулахаар болсон байна.

2007 онд Wonder Girls хамтлагийн гишүүнээр урлагийн гараагаа эхэлсэн HyunA нь хожим 4Minute, Trouble Maker, Triple H зэрэг төсөлд оролцож, сүүлийн жилүүдэд соло уран бүтээлээрээ олон улсын нэр хүндтэй болж чадсан уран бүтээлч юм.


Төв Азид технологи экспортлох анхны гэрээг “ФИБО КЛАУД” байгуулав
Нийслэлийн дараах 21 байршилд “Намрын ногоон өдрүүд” хүнсний ногооны өргөтгөсөн худалдаа гарна
ТАНИЛЦ: 2024 оны элсэлтийн шалгалтын хуваарь
СЭРЭМЖЛҮҮЛЭГ | Дуу цахилгаантай аадар бороо орохыг анхааруулж байна
Хүүхдээ зургаа эсвэл долоон настайгаас нь сургуульд оруулах уу гэдэг сонголтыг малчдад хэвээр үлдээж байгаа
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Эрэлттэй

Victoria’s Secret 2026: “After-Party”-д хэн, юу өмсөв
DAILY NEWS
GenZ ажиглагч | 4.900.000
GenZ АЖИГЛАГЧ
GenZ ажиглагч | Эрхээ эдэлсэн иргэнийг хориод байгаа “гахай” хэн бэ
GenZ АЖИГЛАГЧ
Арваннэгдүгээр сард олгох халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгөний хуваарь
Цаг үе
Халтирч унасан “Сахиусан тэнгэрийн”-ийн эргэн ирэлт
DAILY NEWS
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?