HumanzHumanzHumanz
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Улс төр

Ногоон санхүүжилтийн тогтолцоог бүрдүүлэх УИХ-ын тогтоолыг баталлаа

|
HumanZ
| 2025 оны 06 сарын 20

Улсын Их Хурлын даргын 2024 оны 85 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн боловсруулсан “Ногоон санхүүжилтийн тогтолцоог бүрдүүлэх, эрх зүйн орчныг сайжруулах талаар авах арга хэмжээний тухай” тогтоолын төслийг Улсын Их Хурал баталлаа.

Энэхүү тогтоолын төслийг нь олон талт хэлэлцүүлэг, тооцоолол дээр үндэслэн боловсруулсан бөгөөд нийслэл болон хот суурин газрын агаарын бохирдлыг бууруулах, иргэдийн эрүүл амьдрах орчныг бүрдүүлэх, ногоон санхүүжилтийн тогтолцоог төрийн бодлогод тусгах зорилготой юм. Агаарын бохирдлыг бууруулахад хамгийн чухал хүчин зүйлсийн нэг нь гэр, байшингийн дулаан алдагдлыг бууруулах, өөрөөр хэлбэл дулаалга сайтай, дулааны алдагдал багатай сууцанд амьдрах явдал юм. Энэхүү тогтоол батлагдсанаар иргэд гэр, байшингаа дулаалах, цахилгаан болон сэргээгдэх эрчим хүчээр халаалтын зардлаа бууруулах боломжтой боллоо. Ялангуяа хүүгийн татаастай хөнгөлөлттэй зээлд хамрагдах замаар дулаалгын хөрөнгө оруулалт хийх нь одооноос эхлэн орон сууц худалдан авсантай адил татварын хөнгөлөлт эдлэх боломжтой болж байна.

Эрчим хүчний хэмнэлттэй, “BestGER” шалгуур хангасан амины орон сууцаа худалдах үед үл хөдлөх эд хөрөнгөд ногдох албан татварыг 50 хүртэл хувиар бууруулах, эрчим хүчний хэмнэлт бий болгодог төрөл бүрийн дулаалгын болон халаалтын хэрэгслүүдийг хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломж нээгдсэн нь иргэдийн агаарын бохирдлыг бууруулахад хувь нэмрээ оруулах идэвхийг нэмэгдүүлнэ хэмээн тооцоолжээ.

Улсын Их Хурлын даргын 2024 оны 85 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг нийслэлийн гэр хорооллын бүх орон сууц, байшинг стандартын дагуу дулаалж чадвал 2028 он гэхэд Улаанбаатар хотын агаарын бохирдлыг 50 хувиар, 2032 он гэхэд 80 хүртэл хувиар бууруулах бүрэн боломжтой хэмээн тооцож, холбогдох арга хэмжээнүүдийг тогтоолд тусгасан юм.  Тухайлбал:

• Урт хугацаатай, хүүгийн татаастай ногоон зээлийг бий болгож, түүний 80-аас доошгүй хувийг дулаалга, утаагүй халаалтын тоног төхөөрөмж, сэргээгдэх эрчим хүчний шийдэлд чиглүүлэх;

• Төрийн өмчит сургууль, эмнэлгийн барилгуудыг ногоон барилгын шалгуурт нийцүүлэн төлөвлөх;

• “10,000 нарны дээвэр” хөтөлбөрийн хэрэгжилтийг шинэчлэн боловсруулж, өрх бүрийг эрчим хүч үйлдвэрлэгч болгох.

Тогтоолын хэрэгжилтийн явц, үр дүнг жил бүрийн нэгдүгээр улиралд Улсын Их Хурлын холбогдох Байнгын хороодод танилцуулж байх үүргийг Засгийн газар болон Монголбанк хүлээсэн бол хяналтыг Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн болон Эдийн засгийн байнгын хороо хариуцна.

Хэвлэл мэдээллийн газар

Шатрын спорт дахь хүйсийн эрх тэгш байдлаар манай улс тэргүүллээ
УБЦТС | Өнөөдөр хийгдэх засварын хуваарь
Алба хаагчид дөрвөн иргэний амь насыг аварч, 89 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Шар усанд автсан 102 удаагийн дуудлагаар ажиллаж, 12 айлыг нүүлгэжээ
ТАНИЛЦ | Наймдугаар сарын 1-нээс халуун ус хязгаарлаж, дулааны шугамд засвар хийх БАЙРШЛУУД
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд сайт хариуцлага хүлээхгүй. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэнэ үү.


2500
👤
@

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

Банкны тухай хуулийг шинэчилсэн тохиолдолд Унгар Улсын ОТП банк Монгол Улсад үйл ажиллагаагаа явуулах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ
Цаг үе
Tips & Tricks | Чухал санаагаа мартахгүй байх энгийн аргууд
Tips & Tricks
Цагаан сарын бэлгээ “дотоодын” үйлдвэрлэгчдээсээ бэлдэцгээе
Цаг үе
Нийслэлийн хэмжээнд 4113 теле камерыг нэгдсэн болон дэд төвд холболоо
Цаг үе
Нийслэл, дүүргийн эмэгтэй төлөөлөгчид хүүхэд хамгааллын асуудлаар уулзлаа
Цаг үе
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?