HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
DAILY NEWS

Монголын контент бүтээгчид нэг дор цуглах гэж байна

|
Үйлсдэлгэр Мөнхбат
| 2026 оны 04 сарын 21

Танд өөртөө, улсдаа, ирээдүйдээ нэг л итгэлгүй мэдрэмж төрж байна уу?  Тэгвэл хэвлэл мэдээлэл, бүтээлч салбарынхны цуглах цэг болох ContentCON 2026  арга хэмжээн дээр хүрэлцэн ирж, алдсан итгэлээ дахин сэргээгээрэй. Энэхүү арга хэмжээг Noorog.mn-ээс 2 дахь жилдээ зохион байгуулж байгаа бөгөөд энэ жилийн гол сэдэв нь “From Noise to Trust” буюу ИТГЭЛ  юм. 

Монголын контент бүтээгчид болон хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөгчид нэг дор цуглан өөрсдийн туршлагаа хуваалцаж, медиа салбар хэрхэн иргэдийн итгэлийг хадгалах тухай хэлэлцүүлгүүдийг өрнүүлэх болно. 

Мөн хэрхэн итгэл даах контент бүтээгч болох, хэрхэн үнэ цэнтэй утга учиртай контент бүтээх,  бүтээлч байдлаар бусдын итгэлийн галыг өрдөх, урам зориг мохсон үедээ хаанаас дахин эхлэх тухай салбар бүрийн чадварлаг мэргэжилтнүүдийн илтгэл, панел хэлэлцүүлэгт оролцож, медиа болон бүтээлч салбарын танилын хүрээгээ тэлэх “итгэл цуглуулах” арга хэмжээ таныг хүлээж байна.  

Хамгийн сонирхолтой нь Central TV-ийн гүйцэтгэх захирал Г.Анхбаяр “Мөрөөдлийн шоугаа эх орондоо авчирсан түүх”-ээ хуваалцах бол “итгэл” гэх ганцхан үгнээс хэрхэн бүхэл бүтэн экосистем бүтээсэн тухайгаа Impact Lab-ийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Б.Агнууш илтгэх юм. 

Тус арга хэмжээ нь итгэлийн тухай ярилцах гурван хэлэлцүүлэг, 11 илтгэлээс бүрдэх бөгөөд 

  • Залуу медиа итгэл дааж чадах уу?
  • Урт контент үзэх шалтгаан: Чанартай ярилцлагын контент хэрхэн хийдэг вэ?
  • Бид яагаад улс төр ярих ёстой вэ? гэсэн сэдвүүдийн хүрээнд хэлэлцүүлэг өрнөнө. 

Харин илтгэлүүдийн хувьд 

  • Хэвлэл мэдээллийн ёс зүй хэрхэн итгэлийг бататгадаг вэ?
  • AI-ийн нөлөөгөөр бодит байдалд эргэлзэж эхлэх хэрэгтэй болсон уу? 
  • Мөрөөдлийн шоугаа эх орондоо авчирсан түүх
  • Хэрэглэгчийн итгэлийг контентоор дамжуулан олох гэх мэт шинэлэг,сонирхолтой, өгөөжтэй 11 илтгэлтэй.   

Эвент 2026 оны дөрөвдүгээр сарын 25-ны өдөр буюу бямба гарагт MPM event hall-д болно. 

Та контент медиа салбарт ажилладаг эсвэл ажиллахыг хүсдэг, үзэгч, сонирхогч, хэн ч байлаа гэсэн “ContentCON 2026” арга хэмжээг зориорой. Тасалбар авахыг хүсвэл энд дарна уу.

Тасалбар 4 сонголттой бөгөөд энгийн тасалбар ₮50 мянга ба оюутнууд хөнгөлөлттэй үнээр  оролцох боломжтой бол байгууллагуудад багц санал болгож байгаа аж. 

Дэлгэрэнгүй мэдээллийг: 85154696  

Зохион байгуулагч: Ноорог 

Ерөнхий ивээн тэтгэгч: Central TV, Global Event

Дэмжигч: Sharely ,Amnesty International Mongolia – Монголын Эмнести Интернэшнл

Хамтрагч: Portal.mn – Ticketing & Investment platform,MPM Event Hall

Баримтын цаасыг ердөө таван секунд барихад химийн хорт бодис биед шингэдэг гэдгийг та мэдэх үү?
ТАНИЛЦ: Улсын олимпиад зохион байгуулах тов
Голын зарим хэсгээр мөс нимгэрч хэврэгших үзэгдэл ажиглагдаж байна
Азийн өсвөрийн залуучуудын спортын наадамд Улаанбаатар хотын баг амжилттай оролцлоо
Монголд анх удаа “Олон улсын Сансрын камп”-ийг зохион байгуулах гэж байна
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Эрэлттэй

Victoria’s Secret 2026: “After-Party”-д хэн, юу өмсөв
DAILY NEWS
GenZ ажиглагч | 4.900.000
GenZ АЖИГЛАГЧ
GenZ ажиглагч | Эрхээ эдэлсэн иргэнийг хориод байгаа “гахай” хэн бэ
GenZ АЖИГЛАГЧ
Арваннэгдүгээр сард олгох халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгөний хуваарь
Цаг үе
Халтирч унасан “Сахиусан тэнгэрийн”-ийн эргэн ирэлт
DAILY NEWS
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?