HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Цаг үе

Баримтын цаасыг ердөө таван секунд барихад химийн хорт бодис биед шингэдэг гэдгийг та мэдэх үү?

|
HumanZ
| 2025 оны 05 сарын 28

Бидний өдөр тутмын амьдралд өргөн хэрэглэгддэг дэлгүүрийн баримт, мөнгөн дэвсгэрт зэргийн үйлдвэрлэлд дулааны цаас (thermal paper)-ыг ашигладаг. Энэ төрлийн цаасанд хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй байж болох бисфенол А (BPA) гэх химийн бодис агуулагддаг. BPA нь эстроген дааврын адил үйлчлэл үзүүлдэг синтетик нэгдэл бөгөөд дотоод шүүрлийн тогтолцоонд нөлөөлж, дааврын тэнцвэрийг алдагдуулах, нөхөн үржихүй, мэдрэл, бодисын солилцооны тогтолцоонд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэйг олон улсын судалгаанууд баталжээ. 

BPA гэж юу вэ? 

Бисфенол А (BPA, C₁₅H₁₆O₂) нь 1960-аад оноос эхлэн хуванцар болон дулааны цаасны үйлдвэрлэлд өргөн хэрэглэгдэж ирсэн химийн нэгдэл юм. Дулааны цаасны хэвлэлийн явцад принтерийн халуунд идэвхжиж, будагч бодистой урвалд орсноор текст, дүрсийг хурдан, тод, зардал багатайгаар хэвлэн гаргах боломжийг бүрдүүлдэг. Гэвч энэхүү нэгдэл нь хүний биед шингэх тохиолдолд дааврын зохицуулгын системд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй.

 BPA-г орлох Бисфенол S (BPS), Pergafast 201, мочевинд суурьтай бусад бодисууд байдаг хэдий ч өртөг өндөр тул хөгжиж буй орнууд, тэр дундаа үйлдвэрлэгч бус манай оронд өргөн нэвтрээгүй хэвээр байна (Rochester & Bolden, 2015).

Эрүүл мэндэд үзүүлэх нөлөө

Хүний бие нь арьс, залгиур, амьсгалаар BPA-ийг шингээдэг ба нэгэнт шингэсэн BPA нь дараах сөрөг нөлөөллүүдийг үүсгэнэ.

  • Дааврын тэнцвэрт нөлөөлж, нөхөн үржихүйн асуудал үүсгэдэг (Peretz et al., 2014).
  • Жирэмсэн эхийн ураг, бага насны хүүхдийн хөгжил, тэр дундаа зан үйлийн өөрчлөлт, хэвийн өсөлтөд нөлөөлдөг (Рочестер, 2013).
  • Дархлааны тогтолцоонд нөлөөлнө (Midoro-Horiuti et al., 2010).
  • Таргалалт, чихрийн шижин, зүрх судасны өвчин, зарим төрлийн хорт хавдар зэрэг архаг өвчнүүдтэй хамааралтай гэж үзэх нь бий.

Судалгаагаар ердөө 5 секунд баримтын цаас барихад арьсаар дамжин тодорхой хэмжээний BPA биед шингэдэг нь тогтоогдсон (Biedermann et al., 2010). Мөн гар ариутгагч болон тос хэрэглэсний дараа баримтын цаас барихад бодисын шингээлт мэдэгдэхүйц нэмэгддэг байна (Hormann et al., 2014). 

Манай улсад бүх салбарын худалдааны төв, супермаркет, банк, эмийн сан, шатахуун түгээх станц зэрэг газруудад дулааны цаасыг өргөн хэрэглэж байгаа боловч энэ төрлийн баримт BPA эсвэл BPS агуулж байгаа эсэхийг шалгах ямар нэг зохицуулалт байхгүй байна. Иймээс дэлгүүрийн худалдагч, кассчин, банкны ажилтан зэрэг өдөр бүр олон зуун баримттай харьцдаг хүмүүс хамгийн өндөр эрсдэлтэй бүлэгт багтдаг.

УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ЗӨВЛӨМЖ

Хэрэв та өдөр тутамдаа, удаан хугацаагаар баримтын цаастай харьцан ажилладаг бол дараах зөвлөмжийг дагаарай. Үүнд:

  • Баримтын цаастай харьцах үедээ бээлий өмсөж хэвших;
  • Гар ариутгагч, гарын тос зэрэг нэвчилтийг дэмждэг бүтээгдэхүүн хэрэглэсэн бол баримтын цаасанд хүрэхгүй байх;
  • Ажлын дараа гараа савантай усаар сайтар угаах;
  • Ажлын байрны агааржуулалтыг сайжруулж, цонх салхивч нээх, агаар шүүгч ашиглах.

Өдөр тутамдаа хэрхэн сэргийлэх вэ?

  • Боломжтой бол цахим баримт сонгож, хэвлэмэл баримтаас татгалзах;
  • Хэрэгцээгүй баримтыг даруй устгах, удаан хадгалахгүй байх;
  • Баримтын цаас, мөнгөн дэвсгэртийг хүүхдийн гар хүрэх газраас хол байлгах;
  • Хооллохоос өмнө, гаднаас орж ирээд гараа заавал угааж хэвшээрэй. 

Өдөр тутмын энгийн сонголт бүр таны эрүүл мэндийг хамгаалах үр дүнтэй алхам болдог — мэдлэгтэй, хариуцлагатай хэрэглэгч байцгаая!

Ашигласан эх сурвалж:

1.    Biedermann, S., Tschudin, P., & Grob, K. (2010). Transfer of bisphenol A from thermal printer paper to the skin. Analytical and Bioanalytical Chemistry, 398(1), 571–576. https://doi.org/10.1007/s00216-010-3936-9

2.    ECHA (European Chemicals Agency). (2016). Bisphenol A: Identification as a substance of very high concern. https://echa.europa.eu

3.    Hormann, A. M., vom Saal, F. S., Nagel, S. C., Stahlhut, R. W., Moyer, C. L., Ellersieck, M. R., Welshons, W. V., & Taylor, J. A. (2014). Holding thermal receipt paper and eating food after using hand sanitizer results in high serum bioactive and urine total levels of bisphenol A (BPA). PLOS ONE, 9(10), e110509. https://doi.org/10.1371/journal.pone.0110509

4.    Midoro-Horiuti, T., Tiwari, R., Watson, C. S., & Goldblum, R. M. (2010). Maternal bisphenol A exposure promotes the development of experimental asthma in mouse pups. Environmental Health Perspectives, 118(2), 273–277. https://doi.org/10.1289/ehp.0901259

5.    Peretz, J., Vrooman, L., Ricke, W. A., Hunt, P. A., Ehrlich, S., Hauser, R., & Flaws, J. A. (2014). Bisphenol A and reproductive health: Update of experimental and human evidence, 2007–2013. Environmental Health Perspectives, 122(8), 775–786. https://doi.org/10.1289/ehp.1307728

6.    Rochester, J. R. (2013). Bisphenol A and human health: A review of the literature. Reproductive Toxicology, 42, 132–155. https://doi.org/10.1016/j.reprotox.2013.08.008

Боловсруулсан: Б.Дөлгөөн, хими, хор судлал хариуцсан эрдэм шинжилгээний ажилтан, ХСШУА, НЭМҮТ

16 дугаар сургууль орчмын авто замыг хааж, ус зайлуулах шугам хоолой угсарна
ЦУОШГ: Наймдугаар сарын цаг агаарын урьдчилсан төлөв
MORNING BIRD | Л.ӨЛЗИЙТӨГС “Эмэгтэй хүн”
Сонгинохайрхан уулын 51 тарвага 188 болж өсжээ
Явган хүний зам шинэчлэх ажлыг гүйцэтгэж байгаа ААН-үүдэд хяналт шалгалт хийж байна
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд сайт хариуцлага хүлээхгүй. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэнэ үү.


2500
👤
@

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

GenZ ажиглагч | Чуулганы нээлт үзээд газар дээрээ солиорсон сэтгүүлчийн тойм
GenZ АЖИГЛАГЧ ОЦА
ТАНИЛЦ | Их, дээд сургуулиудын оюутан элсүүлэх босго оноо
ЦАГ ҮЕ
НӨГӨӨ ФУРГОНЫ “ЖАДАМБА АХ”
HUMANZ
Бие даалтын долоо хоногийг “Аюулгүй амьдрах ухаан” хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулна
Цаг үе
Судалгаа: Ижил цагт унтдаг хосууд харилцаандаа илүү сэтгэл хангалуун байна
13 ШАЛТГААН
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?