HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
ЦАГ ҮЕ

ХОТЫН ДАРГА: ТУУЛ ШИРГЭХ ҮҮ, БУРГАС ДАХИН УРГАХ УУ

|
Янжиндулам Мягмарсүрэн
| 2026 оны 04 сарын 03

Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, Био комбинатад байрлах “Цэцэрлэгжилт” ХХК-ийн мод үржүүлгийн талбайд хотын дарга Х.Нямбаатар ажиллаж, Туул голын мод, бутыг нөхөөн сэргээх боломжтой эсэх талаар мэргэжлийн хүмүүсээс мэдээлэл хүргэлээ. Туулын хурдны замын бүтээн байгуулалт эхэлсэнтэй холбоотой байгаль орчин сүйдлээ гэдэг эмзэглэл олон нийтийн дунд их байгаа. Энэ асуудалд холбогдох мэргэжлийн инженерүүдээс тайлбар авчээ.

Туул голын хойд эрэг дагуу Туулын хурдны зам барихад эко систем алдагдахгүй гэдгийг сүүлийн 10 гаруй жил судлаач, мэргэжилтнүүд дүгнэсэн талаар хотын дарга Х.Нямбаатар мэдээллийн эхэнд онцоллоо. Туул голын бургас 1966 оны их үерийн дараа шинээр ургаж, өнөөдрийн байдлаар Туул голын эрэг дагуух бургасны 80 орчим хувь нь 60-аас дээш жилийн насжилттай болжээ. Туулын хурдны зам барихад Туулын бургас устаж, Туул голын усны хэмжээнд нөлөөлөхгүй. Туулын хурдны замын зөвхөн гүүрэн байгууламжийн хэсэгт тодорхой хэмжээнд нөхөн сэргээлт хийх шаардлага гарна. Гэхдээ бургас 2-5 жилийн дотор 4-5 метр ургах боломжтой гэдгийг 50 жил мод тарьж буй, “Цэцэрлэгжилт” ХХК-ийн захирал, Монгол Улсын зөвлөх инженер Ө.Магсаржав хэлжээ.

“Голын сав дагаж голдуу бургас, улиас ургадаг. Бургас, улиас нь 2-3 жилийн дотор ямар хурдан ургадаг болохыг бодитоор та бүхэнд харуулъя. Бургас, хайлаас, улиасаар тогтохгүй чацаргана, моносыг ч голын сав дагуу ургуулах боломжтой байдаг. Бургас 2-5 жилийн дотор 4-5 метр ургадаг. Хамгийн гол нь усалгаа, арчилгаа сайн байвал Туулын бургас 5 жилийн дотор хангалттай нөхөгдөж ургана. Би 50 жил мод тарьж байна. Энд нийт гоёлын болон жимсний 20 гаруй төрлийн мод, бут, сөөг тарилаа. Улиас 100 гаруй мянга, хайлаас нэг сая гаруй, гоёлын моднууд ч тарьсан байна”

Харин усны инженер Ш.Баранчулуун усалгаатай газар тариалангийн чиглэлээр мэргэшиж, 1300 га услалтын системийг хоёр жилийн дотор шинээр бариулж, ашиглалтад оруулж ажлын гараагаа эхлүүлж байжээ. Ажлын гараагаа эхлүүлснээс өнөөдрийг хүртэлх хугацаанд усны барилга байгууламж, усны нөөц сэргээх, байгаль орчны чиглэлээр тасралтгүй ажиллаж байгаа туршлагатай. Тэрбээр Туулын хурдны зам Туул голын усны хэмжээнд нөлөөлөхгүй гэдгийг батлан хэлжээ.

“Туулын хурдны замын ажил Туул голын усны түвшинд нөлөөлөх ямар ч үндэслэл байхгүй”

Усны инженер Ш.Баранчулуун “Туулын хурдны замыг барьснаар Туул голын ус ширгэхгүй. Туул голын ус дундаж урсцаар нэг секундэд 25-26 шоо метр ус өнгөрдөг. 1966 оны үерээр нэг секундэд 1580 шоо метр ус өнгөрсөн байдаг. Энэ үерээр усны түвшин өдөрт 1 метр 40 см-ээр нэмэгдэж байсан. 1000 жилд нэг удаа үер болоход Туул голын усны түвшин 5 метрээр нэмэгдэнэ гэж мэргэжилтнүүд судалжээ. Туулын хурдны замыг барих явцдаа үерийн хамгаалалтын даланг мөн цоо шинээр барина. Улаанбаатар хотод 100 жилээс дээш хугацаанд нэг удаа тохиолдох үерээс Туулын хурдны замыг дагаж баригдах үерийн хамгаалалтын далангаар хамгаална. Учир нь Туулын хурдны зам үерийн далангаас 1 метр 40 см-ээр дээш баригдана.

Нэгдүгээрт, ирээдүйд үерийн эрсдэлээс сэргийлж, үерийн далангаа Туулын хурдны замтай хамт давхар шинэчилж байгааг ойлгох нь зүйтэй. Хоёрдугаарт, Туул голын усны 25 хувь нь хотоос маш алсаас буюу Хан Хэнтийн нурууны цэвдэгтэй хэсгээс эх авч урсдаг, 70 хувь нь хур тунадасны уснаас бүрдэж байгаа. Туул голыг хур тунадасны горимтой гол ч гэж мэргэжлийн хүмүүс ярьдаг. Хур тунадас их, бага орсноос усны түвшин нь шалтгаалдаг гэж хялбараар ойлгоход болно. Тиймээс Туул голын усны түвшинд Туулын хурдны зам нөлөөлөх ямар ч үндэслэл, боломжгүй юм”

Түүнчлэн хотын дарга Х.Нямбаатар Туул голын усыг бохирдуулахгүй байлгах нь илүү чухал болохыг онцлоод, бохирдуулж буй 80 гаруй ААН-д урьдчилан сэргийлэх байгууламж бариулж, цэвэрлэх байгууламжийн усыг гол руу цутгах бус үйлдвэрт ашигладаг болгохыг зорьж буй төслийнхөө талаар танилцуулжээ.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Цэцэрлэгийн багш нарын гүйцэтгэлийн үнэлгээний урамшууллын тогтолцоонд өөрчлөлт оруулна
“Хермес” худалдааны төвийн нүхэн гарцыг Монгол Улсад анх удаа түлхэж оруулах технологиор барьж байна
Цоохор ирвэс болон ойн булганы арьс худалдаалах гэж байсныг илрүүлжээ
Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын төсөв 2.9 тэрбум
ИРЦ: Өнгөрсөн сарын чуулганы хуралдаанд бүрэн суусан гишүүд
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд сайт хариуцлага хүлээхгүй. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэнэ үү.


2500
👤
@

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

MGI | “Монгол Улсын мисс Ц.Аззаяа өдөр бүр гайхшруулж байна”
Ангилалгүй
ТАНИЛЦ | Улаанбаатар марафоны өдөр дараах замуудыг хаана
ЦАГ ҮЕ
Богд хааны ордон музей өндөр настан, хүүхдүүдэд үнэ төлбөргүй үйлчилнэ
ЦАГ ҮЕ
Э.Мөнхбаяр: Эрт босож өглөөний цайгаа бэлдэж уухаас амжилт эхэлнэ
+UPDATE
GenZ АЖИГЛАГЧ | Хотын асуудлууд шийдэгдээсэй л гэж найдъя, бусдаар “тийрэлт, тийрэлт”
GenZ АЖИГЛАГЧ
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?