Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Гуравдугаар сарын 31-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар нойтон цас, цас орж, говь, тал, хээрийн нутгаар салхи, шуургатай байхыг анхааруулж байна.
2026 оны 03-р сарын 30-ны 20 цагаас 03-р сарын 31-ний 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газар, Дорнод-Дарьгангын тал нутгаар, өдөртөө Хангайн уулархаг нутаг, Халх голын сав газраар нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар хур тунадас орохгүй.
Салхи: Нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэс голын хөндийгөөр 16-21 хэм, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэрэлж голын хөндийгөөр 11-16 хэм хүйтэн, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 2 хэмийн хүйтнээс 3 хэм дулаан, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар 1-6 хэм, бусад нутгаар 6-11 хэм хүйтэн, өдөртөө Дархадын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Тэс, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар 2 хэмийн хүйтнээс 3 хэм дулаан, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 11-16 хэм, Алтайн уулархаг нутаг, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр 7-12 хэм, бусад нутгаар 2-7 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө үүлшинэ, өдөртөө үүл багасна. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө 8-10 хэм хүйтэн, өдөртөө 3-5 хэм дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө үүлшинэ, өдөртөө үүл багасна. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр. Шөнөдөө 8-10 хэм хүйтэн, өдөртөө 2-4 хэм дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө үүлшинэ, өдөртөө үүл багасна. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр. Шөнөдөө 12-14 хэм хүйтэн, өдөртөө 0-2 хэм дулаан байна.
