HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Дэлхийд

Мишель Обама: Би одоо өөрийгөө чөлөөтэй илэрхийлэх насандаа хүрсэндээ баяртай байна

|
Янжиндулам Мягмарсүрэн
| 2025 оны 10 сарын 31

Мишель Обама: “Цагаан ордонд байх үедээ хувцаслалт минь анхаарал сарниулах вий гэж санаа зовдог байсан”

АНУ-ын тэргүүн хатагтай асан Мишель Обама Цагаан ордноос гарснаас хойш бараг 10 жилийн дараа өөрийн хувцаслалт, гадаад төрхөнд олон нийт ямар их анхаарал хандуулж байсны талаар “Good Morning America” нэвтрүүлэгт оролцохдоо нээлттэй ярьжээ.

Мөн нэвтрүүлгийн хөтлөгч Робин Робертстай удахгүй хэвлэгдэн гарах “The Look” хэмээх шинэ номынхоо талаар танилцуулсан байна.

“Цагаан ордонд байсан найман жилийн хугацаанд миний хувцаслалт, гадаад төрхөд олон нийт их анхаарал хандуулж байсан. Гэхдээ би тэр талаар ярихыг аль болох цээрлэдэг байсан. Учир нь энэ нь миний ажил, зорилгоос анхаарлыг холдуулах, өөрөөр хэлбэл анхаарлын сэдэв болж хувирах вий гэж айж байлаа” гэж Обама дурджээ.

Тэрээр стилист Мередит Купптэй хамтран бүтээсэн “The Look” номоо хоёр жилийн турш боловсруулсан гэдгийг онцолсон байна. Номыг “Penguin Random House”-ийн нэгэн салбар болох The Crown Publishing Group хэвлэн гаргах бөгөөд арваннэгдүгээр сарын 4-нд худалдаанд гарна. Энэхүү бүтээлд 200 гаруй гэрэл зураг, өмнө нь нийтлэгдэж байгаагүй зургууд ч багтжээ.

Мишель Обама номоо өнгөрсөн зургадугаар сард анх зарлахдаа “гадаад төрхтэй холбоотой яриаг өөрийн өнцгөөс дахин тодорхойлох” зорилготой байгаагаа илэрхийлсэн юм.

“Би одоо өөрийгөө чөлөөтэй илэрхийлэх насандаа хүрсэндээ баяртай байна. Би өөрт таалагдсанаа өмсөж, өөрийнхөөрөө байхыг хүсдэг. Энэ бүхнээс сурсан зүйлсээ хуваалцахдаа баяртай байна” гэж тэр инстаграм хуудаснаа бичжээ.

Обама 2009–2017 онд нөхөр Барак Обама АНУ-ын Ерөнхийлөгчөөр ажиллаж байх үед тэргүүн хатагтай байсан билээ.

Цагаан ордноос гарсныхаа дараа тэрээр “Becoming” хэмээх дурсамжийн номоо хэвлүүлж, дэлхий даяар аялсан бөгөөд энэ үеэр түүний хувийн загвар, хэв маяг дахин олны анхаарлын төвд орсон юм

Мишель Обама “Becoming”, “The Light We Carry: Overcoming in Uncertain Times” зэрэг бестселлер бүтээлүүдийн зохиогч бөгөөд “The Look” нь түүний гурав дахь ном юм.

ABC news

Нийслэлийн есөн дүүрэгт 386 цэгээр нөөцийн махыг жижиглэнгээр худалдаалж байна
ТАНИЛЦ: Намрын чуулганаар дараах хуулийн төслүүдийг хэлэлцэнэ
Нийслэлийн МАА эрхлэхийг хориглосон бүсээс мал гаргах нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж байна
Мансууруулах бодис улсын хилээр оруулж ирдэг найман бүлгийг илрүүлжээ
Улаанбаатар хот АНУ-ын Солт Лэйк хоттой санамж бичиг байгууллаа
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Эрэлттэй

Victoria’s Secret 2026: “After-Party”-д хэн, юу өмсөв
DAILY NEWS
GenZ ажиглагч | 4.900.000
GenZ АЖИГЛАГЧ
GenZ ажиглагч | Эрхээ эдэлсэн иргэнийг хориод байгаа “гахай” хэн бэ
GenZ АЖИГЛАГЧ
Арваннэгдүгээр сард олгох халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгөний хуваарь
Цаг үе
Халтирч унасан “Сахиусан тэнгэрийн”-ийн эргэн ирэлт
DAILY NEWS
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?