Хилийн боомтуудын 2026 оны дөрөвдүгээр сард ажиллах болон түр хаах өдрийн хуваарийг Хил хамгаалах байгууллагаас танилцууллаа.
Дөрөвдүгээр сард ихэнх боомт хэвийн цагийн хуваарийн дагуу ажиллах бөгөөд зарим боомт тодорхой өдрүүдэд түр хаах зохицуулалттай байна.

Тухайлбал, дөрөвдүгээр сарын 5-нд БНХАУ-ын “ханш нээх” өдөр тохиох тул Булган, Бургастай, Шивээхүрэн, Гашуунсухайт, Ханги, Замын-Үүд, Бичигт, Сүмбэр, Баянхошуу, Хавирга зэрэг авто замын боомтууд түр хаах хуваарьтай байна. Харин Монгол-Оросын хилийн Ульхан авто замын боомт дөрөвдүгээр сарын 28-30-ны өдөр ОХУ-ын Олон улсын хөдөлмөрчдийн баяраар түр хаагдана.
Иймд иргэд, зорчигчид хилийн боомтоор зорчихдоо дээрх хуваарийг харгалзан үзэж, аяллаа төлөвлөхийг холбогдох байгууллагаас зөвлөж байна.
