HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Цаг үе

Авлигын хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүлжээ

|
HumanZ
| 2026 оны 03 сарын 27

Прокурорын байгууллага 2026 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн байдлаар Эрүүгийн хуулийн 22 дугаар бүлэгт заасан Авлигын гэмт хэрэгтэй холбоотой яллах дүгнэлт үйлдсэн 50 хэргийг шүүхээр шийдвэрлүүллээ. Үүнд эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан 37 хэрэг, хахууль авсан, хахууль өгсөн 13 хэрэг байна.  

Нийслэлийн прокурорын газраас өнгөрсөн 7 хоногт (2026.03.16-20) анхан шатны шүүхээр 16 хүнд холбогдох 4 хэргийг шийдвэрлүүлж, гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдэд хуульд заасан эрүүгийн хариуцлагыг оногдуулсан байна. Тухайлбал:

– Д.Г нь Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэрээс Улаанбаатар хот руу мод тээвэрлэхдээ дамжин өнгөрүүлэх шатны хяналтыг хийлгэхгүй байх давуу байдлыг өөртөө бий болгох зорилгоор нийтийн албан тушаалтан Б.Б-д 1,1 сая төгрөг, нийтийн албан тушаалтан Д.М-д 2,1 сая төгрөгийн хахууль өгсөн үндэслэлээр шүүхээс Д.Г-д нийтийн албанд ажиллах эрхийг 2 жилээр хасаж, 2,8 сая төгрөгөөр торгох ял, Д.М, Б.Б нарт нийтийн албанд ажиллах эрхийг 5 жилээр хасаж, 10 сая төгрөгөөр торгох ял тус тус оногдуулсан;

– Э.Т нь бүртгэлийн байгууллагын ажилтнаар ажиллаж байхдаа Т.Д-ын гуйлтаар нэр бүхий 3 иргэний “иргэний үнэмлэхийг хууль бусаар, тэдгээрт мэдэгдэхгүйгээр гаргуулан авах” ашиг сонирхлыг гүйцэлдүүлэх зорилгоор 300,000 төгрөгийн хахууль авсан, мөн бүртгэлийн ажилтнуудын гуйлтаар нэр бүхий иргэдийн иргэний үнэмлэхийг хууль бусаар гаргасан үндэслэлээр шүүхээс 7 хүнийг гэмт хэрэгт хамтран оролцсон, гэм буруутайд тооцож, тус бүр нийтийн албанд ажиллах эрхийг нь 2 жилийн хугацаагаар хасаж, 2,7-6 сая хүртэл төгрөгөөр торгох ял тус тус  оногдуулсан;

– В.М нь татварын байгууллагад нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа ганцаараа болон мөн байгууллагын ажилтан Г.М, Б.Б нартай бүлэглэж, өөрийн болон бусад хүмүүсийн  татварын төлбөрийн ногдлын үнийн дүнг бууруулан бүртгэл үүсгэж, улсад төлөх татварын хувь хэмжээг бууруулж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон үндэслэлээр шүүхээс В.М, Г.М, Б.Б нарыг нийтийн албанд ажиллах эрхийг 2 жилээр хасаж, оршин суугаа дүүргийн нутаг дэвсгэрээс 1 жилийн хугацаанд гарахыг хязгаарлаж зорчих эрх хязгаарлах ял тус тус оногдуулж шийдвэрлэжээ.

НИЙТИЙН АЛБАНД НИЙТИЙН БОЛОН ХУВИЙН АШИГ СОНИРХЛЫГ ЗОХИЦУУЛАХ, АШИГ СОНИРХЛЫН ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ТУХАЙ ХУУЛЬ 

“Нийтийн албан тушаалтан” гэж хэнийг хэлэх вэ?

  1. төрийн улс төрийн, захиргааны, тусгай албаны удирдах болон гүйцэтгэх албан тушаалтан;
  2. төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан болон ерөнхий нягтлан бодогч, ахлах нягтлан бодогч;
  3. төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн удирдах болон компанийн эрх бүхий албан тушаалтан;
  4. олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн дарга, гишүүн, ерөнхий захирал;
  5. улсын болон орон нутгийн төсвөөс санхүүжилт авч төрийн тодорхой чиг үүргийг хууль тогтоомжийн дагуу гүйцэтгэж байгаа төрийн бус байгууллагын удирдах албан тушаалтан;
  6. Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурал, бүх шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд нэр дэвшигч;

  7.бүх шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, төлөөлөгч;

  1. эрх бүхий байгууллагаас баталсан жагсаалтад заасан албан тушаалтан;
  2. Ирээдүйн өв сангийн тухай хуулийн 4.1.7-д заасан Ирээдүйн өв сан корпорацын эрх бүхий албан тушаалтан, хяналтын зөвлөлийн гишүүн.

Төрийн болон хувийн хэвшлийн байгууллага, албан тушаалтан, иргэн бүр ил тод, хариуцлагатай, шударга байх зарчмыг өдөр тутмын үйл ажиллагаандаа хэрэгжүүлж, авлигыг үл тэвчих соёлыг төлөвшүүлэх нь хүн бүрийн үүрэг юм.

Нийтэлсэн: Улсын Ерөнхий Прокурорын газрын Хэвлэл мэдээлэл, Олон нийттэй харилцах алба

Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг үйл ажиллагаандаа хэрэгжүүлэн ажиллаж, мэдээллийг ил тод болгоно
Нийтийн тээврийн Ч:7, Ч:9, Ч:22 чиглэлд өөрчлөлт оруулж, Ч:82 чиглэлийг шинээр нээлээ
Цэцэрлэгийн эрхлэгч албан тушаалын байдлаа ашиглан шаардлага хангахгүй, өөрийн хамаарал бүхий хүнийг ажилд авчээ
БНХАУ-ын Нинбо хотын худалдааны танхимын төлөөлөгчид Улаанбаатар хотод бизнес уулзалт хийлээ
Сургууль, цэцэрлэг орчимд үйл ажиллагаа явуулж буй хүнсний дэлгүүр, мухлагуудад хяналт шалгалт хийнэ
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд сайт хариуцлага хүлээхгүй. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэнэ үү.


2500
👤
@

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

GenZ ажиглагч | Чуулганы нээлт үзээд газар дээрээ солиорсон сэтгүүлчийн тойм
GenZ АЖИГЛАГЧ ОЦА
НӨГӨӨ ФУРГОНЫ “ЖАДАМБА АХ”
HUMANZ
Бие даалтын долоо хоногийг “Аюулгүй амьдрах ухаан” хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулна
Цаг үе
Судалгаа: Ижил цагт унтдаг хосууд харилцаандаа илүү сэтгэл хангалуун байна
13 ШАЛТГААН
Өнөөдөр “Нэгүүн болохоор” барь, хорь гэж зөвшөөрсөн стандарт маргааш “чи болохоор” болж хувирдаг
Ангилалгүй
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?