HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Нийгэм

Цэцэрлэгийн эрхлэгч албан тушаалын байдлаа ашиглан шаардлага хангахгүй, өөрийн хамаарал бүхий хүнийг ажилд авчээ

|
Баасандэлгэр Мөнхбаяр
| 2024 оны 01 сарын 02
Прокурорын байгууллага 2023 оны 12 дугаар сарын 25-28-ны өдрүүдэд 292 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлэлээ.

Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 122, Өмчлөх эрхийн эсрэг 79, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 46, Хүрээлэн байгаа орчны эсрэг 14, Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 12, Авлига, албан тушаалын 8, Хүний амьд явах эрхийн эсрэг 7, Татвар төлөхөөс зайлсхийх болон Мөнгө угаах 2 хэргийг тус тус шүүхэд шилжүүлсэн байна. 

Яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн зарим хэргээс, 

Нийслэлийн прокурорын газраас Гаалийн ерөнхий газрын дэргэдэх Гаалийн төв лабораторийн гаалийн улсын байцаагч Ж.С нь Монгол Улсын хилээр экспортолж буй барааны ангиллын кодыг тодорхойлох шинжилгээг хурдан хугацаанд хийсний хариуд бусдаас хахууль авсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 2 /Нийтийн албан тушаалтан хахууль авах/, 22.5 дугаар зүйлийн 1 /Хахууль өгөх/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд;

Баянзүрх дүүргийн 256 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Д.С нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ажлын байрны шаардлага хангахгүй өөрийн хамаарал бүхий иргэдийг ажилд томилж давуу байдал бий болгосон гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд;

Иргэн Т.О нь хуурамч гадаад паспорт гаргуулахаар Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн Эд хөрөнгө, эрхийн улсын бүртгэгч О.О-д хахууль өгсөн гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.5 дугаар зүйлийн 1 /Хахууль өгөх/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд;

Улаанбаатар хотын Ус, цаг уур, орчны шинжилгээний төвийн дарга А.З, ахлах нягтлан бодогч Н.А, бичиг хэргийн ажилтан Ч.А нар нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, ажиллаагүй хүмүүст цалин олгож, бэлнээр авч захиран зарцуулсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд тус тус шилжүүлжээ.

ДСХХ-оос 2022 онд ажлын байран дээрээ амиа алдсан сэтгүүлчийн тоо огцом өссөн гэж мэдээллээ
Олон улсын охидын өдрийг тохиолдуулан “Beauty with Brain” арга хэмжээ боллоо
Эдийн засгийн хямралаас гарах АЛТАН боломж алдагдах уу
Туулах чадвар сайтай автомашин, техник хэрэгслийг хүлээлгэн өгөв
Аялал жуулчлалд чиглэсэн цогц хөтөлбөрүүдийг нийслэлд хэрэгжүүлнэ
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд сайт хариуцлага хүлээхгүй. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэнэ үү.


2500
👤
@

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

BIGBANG 20 жилийн ойд зориулсан дэлхийн аялан тоглолтоо зарлалаа
ЦАГ ҮЕ
Жилийн хугацаанд 44 биотехникийн ажилд оролцож, 200 гаруй шувууг дэлхийн санд бүртгүүлсэн Г.СҮХБААТАР
INTERVIEW
Э.Мөнхбаяр: Эрт босож өглөөний цайгаа бэлдэж уухаас амжилт эхэлнэ
+UPDATE
ТОМИЛОЛТ | Элсэн цөлийг мөнгө болгон хувиргасан Ниншягийн туршлага
GenZ АЖИГЛАГЧ
18 ХОНОГ
HUMANZ
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?