Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Гуравдугаар сарын 28-нд нутгийн хойд хагаст нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, нутгийн өмнөд хэсгээр салхи шуургатай байхыг анхааруулж байна.
2026 оны 03-р сарын 26-ны 20 цагаас 03-р сарын 27-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө нйит нутгаар хур тунадас орохгүй. Өдөртөө Увс нуурын хотгор, Тэс голын хөндий, Хөвсгөлийн уулархаг нутгаар хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй.
Салхи: Ихэнх нутгаар шөнөдөө баруунаас, өдөртөө баруун өмнөөс секундэд 4-9 метр, өдөртөө нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Шөнөдөө Завхан голын эх, Байдраг, Тэс голын хөндийгөөр 7-22 хэм, Увс нуур болон Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж голын хөндийгөөр 11-16 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 4 хэм дулаанаас 1 хэм хүйтэн, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд хэсэг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Туул голын хөндийгөөр 1-6 хэм, бусад нутгаар 5-10 хэм хүйтэн, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгороор 4 хэм хүйтэн 1 хэм дулаан, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг, Халх голын хөндийгөөр 2-7 хэм, говийн бүс нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Туул голын хөндийгөөр 11-16 хэм, бусад нутгаар 7-12 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 4-6 хэм хүйтэн, өдөртөө 10-12 хэм дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр. Шөнөдөө 7- 9 хэм хүйтэн, өдөртөө 9-11 хэм дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 12-14 хэм хүйтэн, өдөртөө 7-9 хэм дулаан байна.
