HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Цаг үе

ЭМ-ийн сайд Ж.Чинбүрэн улаанбурханы нөхцөл байдалтай танилцлаа

|
HumanZ
| 2025 оны 06 сарын 20

Улсын хэмжээнд Улаанбурхан өвчний дэгдэлт буурахгүй, нас баралтууд бүртгэгдэж буйтай холбогдуулан өнөөдөр /2025.06.20/ Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн ХӨСҮТ-д ажиллаж тус өвчний өнөөгийн нөхцөл байдал, дэгдэлтийн хариу арга хэмжээ, вакцинжуулалтын явц, эндэгдлийн шалтгаан зэрэгтэй танилцаж, эрчимт эмчилгээний тасаг болон хүлээн авах хэсэгт ажиллаа.

Тэрбээр: “Улаанбурханы халдвар тараах эрчим маш хүчтэй. Сургууль цэцэрлэг амарсан ч амралтын чиглэлтэй холбоотойгоор халдвар тарах эрсдэлтэй. Баян-Өлгий аймагт тохиолдол бүртгэгдээгүй байсан ч сэжигтэй хоёр тохиолдол бүртгэгдсэн байна. Ингэснээр бараг улс даяар тархсан гэсэн үг. Ирэх сард найр наадам болно. Улаанбурхан өвчнөөр гол төлөв бага насны хүүхдүүд өвдөж, эндсэн тохиолдлууд вакцинд хамрагдах нас болоогүй хүүхдүүд байсан байна. 2015-2016 онд Улаанбурхан өвчнөөр 130 гаруй хүүхдээ Улаанбурхан өвчнөөр алдаж байсан гашуун түүх бий. Шинжлэх ухаанаар нотлогдсон зүйлийг үгүйсгэж байгаа эцэг эхчүүдэд анхааруулж хэлэхэд эрүүл саруул байж, бусдад халдвар тараахгүй, эрүүл мэндийн салбарт өндөр ачаалал үүсгэхгүй байх гол зүйл бол вакцин. Вакцинжуулалтыг хэрхэн эрчимжүүлэх талаар өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар ярилаа. Нөөц хөрөнгөөс санхүүжилт гаргаж ажиллана” хэмээн онцлов.

Өнөөдрийн байдлаар Улаанбурхан өвчнөөр нийт хэвтэн эмчлүүлэгчдийн 7.6 хувь нь хөнгөн, 86.6 хувь нь хүндэвтэр, 5.3 хувь нь хүнд, 2 тохиолдол нэн хүнд явцтай байна. Газарзүйн байршлаар харахад Улаанбаатар хотод 88.6 хувь нь бүртгэгдэж, 20 аймагт өвчлөл бүртгэгдсэнээс Өмнөговь, Дундговь аймгуудад хамгийн өндөр бүртгэгдсэн байна.

САНАМЖ | 2023 ОНТОЙ ХАМТ ОРХИХ ЁСТОЙ ГУРВАН ДАДАЛ
ӨДӨР БҮР УНШЪЯ | Б.Ринчен “Эмгэн сойвон” өгүүллэг
ФОТО | Каннын кино наадам дээрх алдартнуудын сонголт
Netflix TikTok-той төстэй “Clips” цэс нэвтрүүлж байна
Нэр дэвшигчид дараах ээлжээр шалгалтад орно
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Эрэлттэй

GenZ ажиглагч | Эрхээ эдэлсэн иргэнийг хориод байгаа “гахай” хэн бэ
GenZ АЖИГЛАГЧ
БНСУ-д нас барсан гадаад оюутнуудын таван хүн тутмын нэг нь амиа хорлосон байна
Цаг үе
УИХ-ын гишүүн С.Цэнгүүн одон медалиудыг цэгцлэх хуулийн төсөл санаачилжээ
Улс төр
“МӨНХ ТЭНГЭРИЙН БИЧИГ – 2026” ОУ-ын үзэсгэлэнгийн удирдамж
ЦАГ ҮЕ
“Найзууд” цувралын анхны анги цацагдсанаас хойш 32 жил өнгөрчээ
DAILY NEWS
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?