HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Цаг үе

“Чингис хааны үр сад: Оросууд ба даян дэлхий” үзэсгэлэн ОХУ-ын Москва хотын Кремлийн музейд нээгдлээ

|
HumanZ
| 2026 оны 03 сарын 25

Их Монголын эзэн Чингис хааны үйл хэргийг харуулсан “Чингис хааны үр сад: Оросууд ба даян дэлхий” үзэсгэлэн Оросын Холбооны Улсын нийслэл Москва хотын Кремлийн музейд 2026 оны 03 дугаар сарын 19-нд нээлтээ хийлээ. Энэхүү үзэсгэлэн нь Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч В.В.Путины зарласан “Ард түмний эв нэгдлийн жил”-ийн хүрээнд, мөн Москвагийн Кремлийн музейн 220 жилийн ойд зориулагдан гарч байгаагаараа онцлог бөгөөд тус улсад гарч байгаа Их Монгол Улсыг үндэслэгч Эзэн Чингис хааны нэрээр нэрлэгдсэн анхны албан ёсны үзэсгэлэн болж байгаарай онцлог юм.

Кремлийн ордны Успескийн хонхт цамхаг болон Патриархын цогчин сүмийн танхимд дэлгэгдсэн тус үзэсгэлэнгийн нээлтэд Кремлийн музейн Ерөнхий захирал Елина Гагарин үг хэлэхдээ “….Чингис хаан, түүний удмынхан болон Орос орны түүхэн харилцаа холбоо, олон талт түүхийн агуулгыг шингээсэн энэхүү үзэсгэлэнд тус улсын үндэсний хэмжээний музей, номын сан, хувь цуглуулагч нарт хадгалагдаж буй 150 гаруй хосгүй үнэт, ховор дурсгалыг дэлгэж байна…” хэмээн онцолсон юм.

Үзэсгэлэнд Москвагийн Кремлийн музей, Улсын Эрмитаж, Улсын түүхийн музей, Ш.Маржанигийн соёлын сан, Санкт-Петербург дэх Үндэсний Номын сан зэрэг Оросын түүх, соёлын 10 гаруй байгууллагад хадгалагдаж буй Монголын эзэнт гүрэн, Алтан Орд улсын түүхэнд холбогдох шилмэл үзмэрүүд тавигджээ. Энэ нь Оросын нутагт хадгалагдан үлдсэн, Чингис хааны үр садтай шууд холбогдох түүхэн өв дурсгалууд анх удаа олон нийтийн хүртээл болж буй түүхэн үйл явдал юм. Нээлтийн үйл ажиллагаанд Монгол Улсын Чингис хаан Үндэсний музейн захирал, Академич С.Чулуун оролцож үг хэллээ.


Тэрбээр: Чингис хаан болон түүний угсааны эзэнт гүрэн Евроазийн уудам тал нутагт улс төр, эдийн засаг, соёл, шинжлэх ухаан, цэргийн урлагийн их солилцоог бий болгож, өнөөгийн ертөнцийг үндэслэгч гэдгийг дэлхийн олон түүхч, эрдэмтэд хүлээн зөвшөөрч байна. Тэд өрнө, дорнын орнуудад эрхшээлээ тогтоохдоо зөвхөн байлдан дагуулагч байсангүй, тухайн улс орны ард түмний шашин шүтлэг, уламжлалт ахуй соёл, үнэт зүйлийг хүндэтгэж байсныг түүхэн дурсгал, сурвалжууд гэрчилдэг.


Мөн тэрбээр Оросын Соёлын яамны дэмжлэгтэйгээр гарч буй энэхүү үзэсгэлэн нь зөвхөн Оросын ард түмний түүх төдийгүй Монголчуудын түүхийн судалгаанд нэн чухал бөгөөд Монголын эзэнт гүрэн, Алтан Ордын өв уламжлал, Орос-Татар улсуудын харилцаа, соёлын нөлөөллийг цоо шинээр тодруулах боломж олгохын зэрэгцээ энэхүү үзэсгэлэн нь түүхийн судалгаанд цоо шинэ боломж нээж байгааг цохон тэмдэглэсэн байна.

Оросын түүх бичлэг дэх Монголын эзэнт улс болон Чингис хааны үр садын гүйцэтгэсэн үүрэг, байр суурийг шинэ өнцгөөс харах боломжийг олгож буй энэхүү үзэсгэлэн 2026 оны 07 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл үргэлжлэх бөгөөд энэ хугацаанд олон нийтэд зориулсан лекц, тайлбарт аялал, боловсролын хөтөлбөрүүд зэрэг олон талт арга хэмжээнүүд зохион байгуулагдахаар төлөвлөгджээ.

ЭМЯ | Ирэх долоо хоногт томуугийн дэгдэлт оргил үедээ хүрнэ
НИЙСЛЭЛИЙН ТҮГЖЭЭ | Хотод нийтийн эзэмшлийн газар хомс, байгаа жижиг газрууддаа багталцахгүй…
Х.Нямбаатар: Гандангийн дэнжийг Улаанбаатар хотын хамгийн том цэцэрлэгт хүрээлэн болгоно
Осголт, хөлдөлтөөс урьдчилан сэргийлээрэй
Байшин сууцаа бүрэн дулаалсан айл өрхүүдийг хийн халаалтын системд шилжүүлж байна
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд сайт хариуцлага хүлээхгүй. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэнэ үү.


2500
👤
@

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

GenZ ажиглагч | Чуулганы нээлт үзээд газар дээрээ солиорсон сэтгүүлчийн тойм
GenZ АЖИГЛАГЧ ОЦА
НӨГӨӨ ФУРГОНЫ “ЖАДАМБА АХ”
HUMANZ
Бие даалтын долоо хоногийг “Аюулгүй амьдрах ухаан” хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулна
Цаг үе
Өнөөдөр “Нэгүүн болохоор” барь, хорь гэж зөвшөөрсөн стандарт маргааш “чи болохоор” болж хувирдаг
Ангилалгүй
GenZ АЖИГЛАГЧ | Үндсэн хуулиар олгосон эрхээ эдэлсний төлөө шоолуулж, доромжлуулах болсны цаад шалтгаан 
GenZ АЖИГЛАГЧ ОЦА
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?