HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Цаг үе

Хууль, журам зөрчсөн долоон ААН-ийн тусгай зөвшөөрлийг цуцлах санал гаргалаа

|
HumanZ
| 2026 оны 03 сарын 24

Монгол Улсын Засгийн газрын шийдвэрийн дагуу хууль бусаар ашигт малтмал олборлох үйл ажиллагааг таслан зогсоох, төрийн байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах зорилготой хамтарсан ажлын хэсэг Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант тосгонд 2026 оны 03 дугаар сарын 21-ний өдөр ажиллаж байна.

Ажлын хэсэг газар дээр нь ажиллах үеэр тус бүс нутагт үйл ажиллагаа явуулж буй зарим аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд Монгол Улсын хууль, журам зөрчсөн ноцтой зөрчлүүд илэрсэн байна. Үүнтэй холбогдуулан зөрчил гаргасан 7 аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг цуцлах саналыг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас гаргаж, холбогдох байгууллагад хүргүүллээ.

Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Цагдаагийн ерөнхий газар, Экологийн цагдаагийн алба, Тагнуулын ерөнхий газар, Ашигт малтмал, газрын тосны газар зэрэг байгууллагуудын албан хаагчид оролцон ажиллаж байна.

АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням “Байгалийн баялаг бол төр, ард түмний өмч юм. Хууль бус олборлолт нь байгаль орчинд ноцтой хохирол учруулж, улсын төсөвт орох татвар, төлбөрөөс зайлсхийх, далд эдийн засгийг бий болгох зэрэг сөрөг үр дагавартай. Иймд хууль бус уул уурхайн үйл ажиллагаатай төр хатуу тэмцэнэ” гэдгийг онцоллоо.

БОУАӨЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ш.Батбаяр “Байгаль орчны хууль тогтоомжийг чанд мөрдөж, хариуцлагатай уул уурхай эрхэлж буй аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг төрөөс дэмжинэ. Харин хууль зөрчиж, байгаль орчинд хохирол учруулж буй үйл ажиллагаанд ямар нэгэн хүлцэл байхгүй. Байгалийн баялгийг хамгаалах, газрын хэвлийг зохистой ашиглах нь зөвхөн нэг салбарын асуудал биш, иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх, улсын урт хугацааны тогтвортой хөгжилтэй шууд холбоотой асуудал” хэмээн онцлов.

Ашигт малтмалыг хууль бусаар олборлох үйл ажиллагаа нь байгаль орчны доройтол, экологийн тэнцвэр алдагдах, татварын орлого буурах, мөнгө угаах зэрэг олон сөрөг нөлөө дагуулдаг. Иймд хууль бус ашигт малтмал олборлолттой тэмцэх, газрын хэвлийг хамгаалах чиглэлээр төрийн байгууллагуудын хамтын ажиллагааг цаашид улам эрчимжүүлж ажиллах юм.

Ш.Энхийн-од анхны тоглолтдоо ЯЛАЛТ байгуулжээ
ЗӨВЛӨГӨӨ | Хахах үед үзүүлэх анхны тусламж
Нийтийн тээврээр ахмад настнууд хөнгөлөлттэй зорчих картыг Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвөөс авна
ТАНИЛЦ: УИХ-ын ээлжит сонгуульд нам, эвсэл болон тойрогт нэр дэвшигчээс зарцуулах зардлын хэмжээ
Өвлийн дугуй нь халтиргаатай замд автомашины зогсох чадварыг 30-40 хувиар нэмэгдүүлдэг
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд сайт хариуцлага хүлээхгүй. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэнэ үү.


2500
👤
@

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

GenZ ажиглагч | Чуулганы нээлт үзээд газар дээрээ солиорсон сэтгүүлчийн тойм
GenZ АЖИГЛАГЧ ОЦА
НӨГӨӨ ФУРГОНЫ “ЖАДАМБА АХ”
HUMANZ
Бие даалтын долоо хоногийг “Аюулгүй амьдрах ухаан” хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулна
Цаг үе
Өнөөдөр “Нэгүүн болохоор” барь, хорь гэж зөвшөөрсөн стандарт маргааш “чи болохоор” болж хувирдаг
Ангилалгүй
GenZ АЖИГЛАГЧ | Үндсэн хуулиар олгосон эрхээ эдэлсний төлөө шоолуулж, доромжлуулах болсны цаад шалтгаан 
GenZ АЖИГЛАГЧ ОЦА
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?