HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Эрүүл мэнд

ЗӨВЛӨГӨӨ | Хахах үед үзүүлэх анхны тусламж

|
Үйлсдэлгэр Мөнхбат
| 2024 оны 10 сарын 29

Хахах үед хэрхэн анхны тусламж үзүүлэх вэ?

Залгиур хоолойны арын хэсэгт гадны биет гацсан тохиолдолд хахалт үүсдэг. Мөн гадны биет залгиурын арын булчингийн чангарал үүсгэснээс хахалт үүснэ. Насанд хүрэгчид хоол хүнсээ дутуу зажилснаас болон яаран залгиснаас хахалт үүсдэг бол хүүхэд сониуч зангаар тоглоом зэрэг зүйлсийг амандаа хийснээс хахах нь элбэг. 

Хахалтыг гадны биет хоолойг хэрхэн тагласнаас хамааран хагас болон бүтэн хахалт гэж ангилдаг. Хахалтанд анхны тусламжийг цаг алдалгүй үзүүлэх ёстой. Амьсгал зогссон үед зүрх уушгины сэхээн амьдруулалт хийх бэлтгэлтэй байх ёстой.

Хахалтын шинж тэмдэг

  •  Амьсгалах болон ярихад хүндрэлтэй байх 
  •  Эхэндээ нүүр минчийх 
  •  Дараа нь арьс хөхрөх
  • Хахсан хүн айж түгшсэн байдалтай, хоолойгоо заах, хүзүүгээ атгах зэрэг шинж тэмдэг үзүүлнэ.

Эдгээр шинж тэмдэгүүд илэрсэн тохиолдолд анхны тусламжийг цаг алдалгүй үзүүлнэ.

Ямар арга хэмжээ авах вэ? 

  • Бөглөрлийг гарган амьсгалыг хэвийн болгох 
  •  Шаардлагатай тохиолдолд эмнэлэгт яаралтай хүргэх
  1. Өвчтөн хэрвээ амьсгалж байвал ханиалгуулж бөглөрлийг гаргахыг оролдоно. Амыг шалгаж, бөглөж байгаа зүйлийг авна.
  2. Өвчтөн хэрвээ ханиах болон амьсгалахаа больж суларч байгаа нь мэдрэгдвэл  хажуу ар талд нь зогсоод өвчтөнийг тонгойлгож байгаад далны хооронд таван удаа хүчтэй цохино. Үүнийг сээрэнд дэлдэх гэж ярьдаг. Дараа нь амнаас гадны биет гарсан эсэхийг шалгана. 
  3. Далны хоорондын цохилт амжилтгүй болж гадны биет гараагүй тохиолдолд өвчтөний ард зогсоод нэг гарыг атган аймхай мөгөөрс дээр байрлуулан нөгөө гарыг атгасан гар дээр байрлуулан арагш, дээш чиглэлээр таван удаа хүчтэй шахна. Бөглөсөн зүйл гарч байгаа эсэхийг сонсоно. Амыг шалгана. 
  4. Далны хооронд таван удаа цохих болон таван хэвлийг шахах үйлдлийг нэг цикл гэж үздэг бөгөөд нийт гурван цикл хийгээд бөглөрсөн зүйл гарахгүй бол түргэн тусламж дуудна. Түргэн тусламж иртэл циклийг гүйцэтгэнэ.

Хүүхдийн хахалтын үед үзүүлэх анхны тусламжийн 4 алхам

  1. Гуянаасаа хүүхдийн толгойг бага зэрэг давуулан тавина. Дараа нь хоёр далны хооронд таван удаа алгаараа цохилт өгнө. Хэрэв хахсан зүйл гарахгүй бол та дараагийн алхам руу шилжих хэрэгтэй.
  2. Хүүхдийг дээш харуулан эргүүлж, хоёр хуруугаа цээжний голд нь тавь. Дараа нь дотогшоо, дээшээ чиглэлтэй 5 удаа хүчтэй түлхэнэ. Цээжний эдгээр түлхэлт нь хүүхдийн уушгины агаарыг шахаж, бөглөрлийг арилгана.
  3. Хэрэв цээжний түлхэлт нь нэмэргүй бол өмнөх алхам руу шилжинэ.
  4. Хэрэв 1 ба 2-р алхмыг 3 мөчлөг хийгээд хахалт арилахгүй бол нэн даруй 103 дуудаарай.

Өнөөдөр ихэнх нутгаар бага зэрэг дулаарна
TECH Z | IPHONE утсан дээр дууны нэр олох ХЯЛБАР АРГА
“INVEST BAYANKHONGOR- 2023” хөрөнгө оруулалтын чуулган өнөөдөр эхэллээ
Монгол хамтлаг олон улсын фестивальд уригджээ
Мөрийтэй тоглоом зохион байгуулж, нийт 587 сая төгрөг олсон хэргийг шүүхэд шилжүүлэв
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Эрэлттэй

Victoria’s Secret 2026: “After-Party”-д хэн, юу өмсөв
DAILY NEWS
GenZ ажиглагч | 4.900.000
GenZ АЖИГЛАГЧ
GenZ ажиглагч | Эрхээ эдэлсэн иргэнийг хориод байгаа “гахай” хэн бэ
GenZ АЖИГЛАГЧ
Арваннэгдүгээр сард олгох халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгөний хуваарь
Цаг үе
Халтирч унасан “Сахиусан тэнгэрийн”-ийн эргэн ирэлт
DAILY NEWS
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?