Монгол Улс, ОХУ-ын хамтарсан “Хүйтний улиралд усны гүнд шумбах, эрэн хайх, аврах ажиллагааны дадлага сургалт” Эрхүү мужийн Байгалиас эрэн хайх, аврах отрядад энэ сарын 16-22-ны өдрүүдэд болж байна.
Усчин-аврагчдын хамтарсан сургалт, дадлагад
Монголын талаас ОБЕГ, түүний харьяа Үндэсний аврах бригад, нийслэлийн Аврах анги, ОХУ-ын Эрхүү мужийн Никола тосгонд байрлах Байгалийн эрэн хайх, аврах отрядын аврагчид хамрагдаж, харилцан туршлага судалж байна.
Сургалтаар хүйтний улиралд усны гүнд шумбах, усны даралт тэнцүүлэх, усан сангийн хичээл болон Байгаль нууранд гүний шумбалтын дадлага хийх юм.


