HumanzHumanzHumanz
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Цаг үе

Өмнөговь аймаг хорт хавдрын өвчлөл, нас баралтаар улсын хэмжээнд хамгийн бага үзүүлэлттэй гарчээ

|
HumanZ
| 2026 оны 03 сарын 16

Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн болон албаны хүмүүс Өмнөговь аймагт ажиллаж, эрүүл мэндийн салбарын удирдлага, эмч, ажилтнуудтай уулзлаа.

Уулзалтаар иргэдийн эрүүл мэндэд тулгамдаж буй асуудал, эрүүл мэндийн байгууллагуудын үйл ажиллагаа, хүний нөөц, тоног төхөөрөмж, тусламж үйлчилгээний нөхцөл байдалтай танилцав.

Өмнөговь аймаг нь Монгол орны хамгийн том газар нутагтай бөгөөд нийт хүн амынх 64 хувь нь Даланзадгад, Цогтцэций, Ханбогд сумдад амьдардаг.

Аймгийн эрүүл мэндийн салбарт нийт 1233 ажилтан ажиллаж байгаагаас 23.9 хувь нь эмч, 20.6 хувь нь сувилагч байна. Хүний нөөцийн бүрдүүлэлт 86 хувьтай.

Өмнөговь аймгийн хүн амын дундаж наслалт 73.7 байна. Үүнээс эмэгтэйчүүдийн дундаж наслалт 78.3, эрэгтэйчүүдийнх 69.6 байгаа нь эмэгтэйчүүд эрэгтэйчүүдээс 8.7 жилээр урт насалж байна. Хүн амын дундаж наслалт, нас баралтад амьсгалын тогтолцоо, хоол боловсруулах эрхтэн, цусны эргэлтийн тогтолцоо, шээс бэлгэсийн тогтолцоо, мэдрэлийн тогтолцооны өвчин голлон нөлөөлж байна. Эдгээр өвчлөлийг бууруулах зорилгоор эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг үе шаттай хэрэгжүүлж байгаа талаар танилцууллаа.

Өмнөговь аймаг хорт хавдрын өвчлөл нас баралтаар улсын дундаж, 21 аймгаас хамгийн бага үзүүлэлттэй байна. 2025 онд аймгийн хэмжээнд нийт 652 хүн хорт хавдраар оношлогдож, 53 хүн нас барсан нь өмнөх оноос нас баралт буурсан үзүүлэлттэй байна. “Эрүүл элэг” хөтөлбөрийг хэрэгжүүлэн нийт 11,706 хүнийг элэгний хавдрын эрт илрүүлэгт хамруулж B, D вирустэй, хавдрын 36 тохиолдлыг оношлон, 45 хүнийг эмчилгээнд хамруулжээ.

Уул уурхай, тээвэр логистик эрчимтэй хөгжиж буй, хөдөлгөөнт хүн ам ихтэй тус аймаг эрүүл мэндийн салбартаа хамгийн их хөрөнгө оруулалтыг хийж байна. 2025 онд улс, орон нутгийн төсвөөр эрүүл мэндийн салбартаа нийт 21.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн бол энэ онд барилга байгууламж, тоног төхөөрөмж, автомашины шинэчлэл зэрэгт нийт 22.8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр төсөвлөөд байгаа аж.

Эрүүл мэндийн салбарын эмч ажилтны нийгмийн хамгаалалд ихээхэн анхаарч нийт 105 эмч эмнэлгийн ажилчдад орон сууцны дэмжлэг үзүүлэн, 15 эмч, ажилтныг түрээсийн орон сууцад хамруулжээ. Түүнчлэн нутгийн дэм, орон нутгийн нэмэгдлийг сүүлийн гурван жилд тасралтгүй олгож байгаагаас гадна магистр, докторын сургалт, бусад мэргэжил дээшлүүлэх сургалтын төлбөрийг шийдэн, эмч ажилтнуудынхаа чадавхыг тасралтгүй сайжруулан ажиллаж байгаа тухайгаа эрүүл мэндийн байгууллагын удирдлагууд мэдээллэв.

2025 онд эмнэлгийн тусламж үйлчилгээндээ дараах шинэ технологиудыг нэвтрүүлжээ.

– Бамбай булчирхайн эсрэг бие илрүүлэх шинжилгээ Anti TSHR, Anti TPO, Anti TG

– Өөх тосны солилцоо Их нягттай липопротейн, Бага нягттай липопротейн

– Хавдрын маркер тодорхойлох шинжилгээ, Түрүү булчирхай, өндгөвч, нойр булчирхай, элэгний хавдарын маркер

– Бэлгийн замын далд халдварын 7-н үүсгэгч тодорхойлох шинжилгээ

– CRRT буюу Бөөр тасралтгүй орлуулах эмчилгээний аппаратаар хүнд өвчтөний шээсэн дэх хорт бодисыг шүүх эмчилгээг хийж байна.

Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн орон нутгийнхаа эрүүл мэндийн салбарын тусламж үйлчилгээнд тасралтгүй хөрөнгө оруулалт хийж буй аймгийн удирдлагууд талархал илэрхийлж, эрт илрүүлэн, эрт оношилж эмчлэх тогтолцоог цаашид улам бэхжүүлэн ажиллах нь чухал гэдгийг тодотгов. Түүнчлэн эмч, ажилтнуудын санал хүсэлтийг сонсож, сонирхсон асуултуудад хариулснаар уулзалт өндөрлөв.

BLACKPINK хамтлаг бүрэн бүрэлдэхүүнээрээ дэлхийн аялан тоглолтоо хийнэ
“Дэлгэцгүй долоо хоног” аяныг зохион байгуулж байна
Маргааш амрах томоохон зах, худалдааны төвүүд
ТАНИЛЦ: Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Зүүн дөрвөн замаас Халдвартын уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг өнөөдөр 23.00 цагт нээнэ
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд сайт хариуцлага хүлээхгүй. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэнэ үү.


2500
👤
@

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

GenZ ажиглагч | Чуулганы нээлт үзээд газар дээрээ солиорсон сэтгүүлчийн тойм
ОЦА
НӨГӨӨ ФУРГОНЫ “ЖАДАМБА АХ”
HUMANZ
GenZ АЖИГЛАГЧ | Үндсэн хуулиар олгосон эрхээ эдэлсний төлөө шоолуулж, доромжлуулах болсны цаад шалтгаан 
ОЦА
Өөртөө бичсэн чек нь бодит болсон Jim Carrey-ийн түүх
MORNING BIRD
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас хүүхдийн сонсголыг хамгаалах уриалга гаргав
Цаг үе
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?