HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Цаг үе

Хийн ослын үед хариу арга хэмжээ авах чадавхыг нэмэгдүүлэх сургалт эхэллээ

|
HumanZ
| 2026 оны 03 сарын 04

Онцгой байдлынн ерөнхий газраас КОIKA Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын дэмжлэгтэйгээр Ашигт малтмалын газар, БНСУ-ын Хийн аюулгүй байдлын корпорац (KGS)-тай хамтран “Хийн ослын хариу арга хэмжээ” сэдэвт сургалтыг энэ сарын 04-06-ны өдрүүдэд зохион байгуулж байна.

Сургалтын нээлтийн ажиллагаанд ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Ц.Уранчимэг, Ашигт малтмалын газрын газрын тос, бүтээгдэхүүний газрын дарга Ч.Чулуунбат, БНСУ-ын Хийн аюулгүй байдлын корпорацийн сургалтын төвийн захирал И Жэ Юун, КОIKA-ийн Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын орлогч дарга Со Хёнжэ нар оролцож, сургалтын үйл ажиллагаанд амжилт хүслээ.

Хурандаа Ц.Уранчимэг хэлсэн үгэндээ “Онцгой байдлын байгууллагын алба хаагч бүрийн мэргэжлийн ур чадвар бол үндэсний аюулгүй байдлын баталгаа. Осолд зөв шийдвэр гаргах чадвар, сахилга бат, хариуцлага нь хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг хамгаалах үндсэн хүчин зүйл” хэмээн онцолж,  БНСУ нь хийн аюулгүй байдлын салбарт дэвшилтэт туршлага, системчилсэн хяналт, шуурхай удирдлагын тогтолцоо-г амжилттай хэрэгжүүлж байгааг тэмдэглэж, хамтын ажиллагаа, туршлага солилцооны ач холбогдлыг онцлон дурдсан юм.Хийн осол нь дэлбэрэлт, гал түймэр, хордлого зэрэг богино хугацаанд их хэмжээний хохирол учруулах өндөр эрсдэлтэй тул ослын үеийн удирдлага, нөхцөл байдлын үнэлгээ, анхны хариу арга хэмжээ нь хохирлыг бууруулах хамгийн чухал хүчин зүйл болдог. Тиймээс  энэхүү сургалт нь хийн ослын үед шуурхай, оновчтой, системтэй хариу арга хэмжээ авах мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, команд-штабын зохион байгуулалт, шийдвэр гаргалтыг сайжруулахад чиглэж байна.

Сургалтыг  онол–практик хосолсон хэлбэрээр зохион байгуулах бөгөөд

•             Хийн аюулгүй байдлын тогтолцоо

•             Хийн ангилал, шаталтын онцлог

•             Хийн ослын шалтгаан, механизм (алдагдал–хуримтлал–асалт–дэлбэрэлт)

•             Ослын үеийн удирдлага, зохион байгуулалт

•             Гамшгаас хамгаалах менежментийн 4 шатлалт арга хэмжээ (урьдчилан сэргийлэлт–бэлэн байдал–хариу арга хэмжээ–сэргээн босголт) гэсэн сэдвийн хүрээнд бодит нөхцөлд хэрэгжихүйц дадлага, арга зүйг алба хаагчдад олгох юм.  

Дулааны V цахилгаан станцыг “Митайм Интернэшнл” ХХК өөрийн хөрөнгөөр барина
ЦАГ АГААР | ӨНӨӨДӨР НУТГИЙН ХОЙД ХЭСГЭЭР СЭРҮҮСНЭ
Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, авлигын гэмт хэргийн талаарх ээлжит сургалтыг тавдугаар сарын 28-ны өдөр зохион байгуулав.
ЭРҮҮЛ МЭНД | Хөхөө шалгах арга
Реппер Bad Bunny “Toy Story 5” кинонд дуу оруулна
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Эрэлттэй

Victoria’s Secret 2026: “After-Party”-д хэн, юу өмсөв
DAILY NEWS
GenZ ажиглагч | 4.900.000
GenZ АЖИГЛАГЧ
GenZ ажиглагч | Эрхээ эдэлсэн иргэнийг хориод байгаа “гахай” хэн бэ
GenZ АЖИГЛАГЧ
Арваннэгдүгээр сард олгох халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгөний хуваарь
Цаг үе
Халтирч унасан “Сахиусан тэнгэрийн”-ийн эргэн ирэлт
DAILY NEWS
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?