HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Цаг үе

“Экспорт, гадаад худалдааны боломжууд” сэдэвт хэлэлцүүлэг боллоо

|
HumanZ
| 2026 оны 03 сарын 02

Эдийн засаг, хөгжлийн яамны дэргэдэх Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах төвд Эдийн засаг, хөгжлийн яам болон Монголын Үндэсний Худалдаа, Аж Үйлдвэрийн Танхимтай хамтран зохион байгуулж буй “МҮХАҮТ-ын нээлттэй өдрүүд” 7 хоногийн арга хэмжээний эхний өдөр “Экспорт, гадаад худалдааны боломжууд” сэдэвт хэлэлцүүлэг боллоо.

Арга хэмжээг нээж, Эдийн засаг, хөгжлийн яамны Бизнесийн орчны бодлогын газрын дарга Л.Балчинлувсан Монгол Улсын эдийн засаг 2025 онд 6.8 хувийн өсөлттэй гарч, нэрлэсэн ДНБ 89.9 их наяд төгрөгт хүрлээ. Үүнд хөдөө аж ахуй 33.2 хувь, уул уурхай 10.6 хувь, боловсруулах үйлдвэрлэл 12 хувиар өссөн байна.

Засгийн газраас экспортыг нэмэгдүүлэх арга хэмжээний хүрээнд 2025 онд нийт экспортын орлого 15.7 тэрбум ам.долларт хүрч, нүүрсний экспорт 90 сая тоннд хүрч, өмнөх оноос 7 хувиар өссөн бол зэсийн баяжмалын экспорт 2 сая 281 мянган тоннд хүрч, 35 хувиар нэмэгдсэн байна. Экспортын орлого сайжирч гадаад валютын улсын нөөц 2025 онд долоон тэрбум ам.долларт хүрч түүхэн дээд түвшиндээ хүрсэн талаар хэлсэн үгэндээ онцоллоо. 

Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнууд хоорондын худалдааны түр хэлэлцээрийн хүрээнд Монгол Улсаас экспортлох 367 нэр төрлийн бараа тарифын хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамрагдах боломжтой бөгөөд эдгээр барааны 97.5 хувь нь хөдөө аж ахуй, мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн байна. Өнгөрсөн онд Евразийн эдийн засгийн холбооны гишүүн орнуудтай хийсэн нийт экспорт 92.3 сая ам.долларт хүрсэн бөгөөд хэлэлцээр бүрэн хэрэгжсэнээр Евразийн зах зээлд чиглэсэн экспорт 24.2 хувиар өсөх боломжтой гэдгийг цохон тэмдэглэв.

Энэхүү хэлэлцүүлэгт экспортын чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгжүүд, үндэсний үйлдвэрлэгчид, жижиг, дунд бизнес эрхлэгчид болон салбарын холбоод, олон улсын төсөл, хөтөлбөрийн төлөөлөл оролцлоо.

Хэлэлцүүлгийн үеэр Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбооны гишүүн орнууд хооронд байгуулсан Худалдааны түр хэлэлцээрийн хүрээнд үүсэх тарифын хөнгөлөлтийн боломж, гарал үүслийн дүрмийн шаардлага, барааны ангиллын зөв хэрэглээ, хөнгөлөлтийн ерөнхий системийн нөхцөл, экспортын бичиг баримтын бүрдүүлэлттэй холбоотой асуудлын талаар танилцуулж, мэдээлэл өглөө.

Мөн экспортын үйл ажиллагаанд тулгарч буй стандарт, техникийн зохицуулалтын шаардлага, лабораторийн шинжилгээ, баталгаажуулалтын давхардлын талаар хэлэлцэв.

Гаалийн бүрдүүлэлт, тээвэр, логистикийн зардал нь зах зээлд нэвтрэхэд нөлөөлж буй нөхцөл байдлыг мөн хөндлөө. Түүнчлэн гадаад худалдаанд нөлөөлж буй хориг арга хэмжээ, тарифын өөрчлөлтөөс шалтгаалсан давагдашгүй хүчин зүйлийн нөхцөл байдал, түүний гэрээний хэрэгжилтэд үзүүлэх нөлөөллийн талаар анхаарал хандуулж, холбогдох зохицуулалтын талаарх мэдээлэл солилцов.

Нээлттэй хэлэлцүүлгийн үеэр төрийн байгууллага болон хувийн хэвшлийн хооронд бодит мэдээлэл солилцож, экспортын орчны зохицуулалтыг боловсронгуй болгох, худалдааны хэлэлцээрийн үр өгөөжийг нэмэгдүүлэх чиглэлээр санал, зөвлөмжийг хэлэлцсэн.

Үргэлжлүүлэн гуравдугаар сарын 3-4-ний өдрүүдэд “Гадаад худалдааны гэрээ, хэлэлцээр хийхэд анхаарах асуудал”, “Хариуцлагатай бизнес” сэдвийн сургалт, хэлэлцүүлэг зохион байгуулагдана.

Хэнтий аймгийн сурагчид цаасыг дахин боловсруулж, шахмал цаасан түлш гаргажээ
ТАНИЛЦ | Цаг агаарын хүндрэлтэй холбоотойгоор гаргасан захирамж
Бритни Спирс гэрээсээ үнэт эдлэлүүдээ хулгайд алджээ
Эрчим хүчний системийн оргил ачааллын мэдээлэл
Монгол Улсын цагдаагийн байгууллага G7 24/7 цахим гэмт хэрэгтэй тэмцэх Олон улсын сүлжээнд нэгдлээ
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд сайт хариуцлага хүлээхгүй. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэнэ үү.


2500
👤
@

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

ТАНИЛЦ | Их, дээд сургуулиудын оюутан элсүүлэх босго оноо
ЦАГ ҮЕ
Жүжигчин Аманда Байнс дахин олны анхаарлын төвд орж эхэллээ
Цаг үе
“Улаанбаатар марафон-2026” цахим бүртгэлийн тухай
Спорт
О.Булган: Хувцсанд өөрийгөө тааруулах биш хувцаслалтаа өөртөө тааруул
INTERVIEW
Монгол зохиолчийн бүтээл дэлхийн шилдэг хүүхдийн номын жагсаалтад багтлаа
DAILY NEWS
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?