HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Цаг үе

Галлагаатай сургуулийн барилгыг шинэчилнэ

|
HumanZ
| 2026 оны 03 сарын 01

УИХ-ын гишүүн, Боловсролын сайд П.Наранбаяр болон УИХ-ын гишүүн П.Ганзориг нар Хөвсгөл аймагт ажиллаж байна. Баасан гарагийн өглөө аймгийн Засаг дарга Л.Төмөрбаатартай уулзаж, цаг үеийн асуудлаар мэдээлэл солилцов.

Энэ үеэр аймгийн Засаг дарга Л.Төмөрбаатар “Оны эхэнд Ерөнхий сайдтай хамт ирэхдээ яригдсан асуудлуудыг шуурхай шийдэхээр эргэн ирж байгаад талархаж байна. Хөвсгөл аймаг бол хамгийн орлого багатай, татаас ихтэй аймаг. Тэр дундаа Дархадын сумд маш хүнд нөхцөлд байгаа. Тухайлбал, Цагааннуур сумын Соёлын төвийн барилга гэхэд сийгсэн байдалтай, сургуулийн хана нь цуурсан байдалтай байна. Тендер зарлахаар оролцох аж ахуйн нэгж олддоггүй” хэмээн нөхцөл байдлыг танилцууллаа.

Боловсролын сайд П.Наранбаяр “Улсын хэмжээнд галлагаатай сургуулийн байр хоёрхон байгаа нь Хөвсгөл аймагт байна. Рэнчинлхүмбэ сумын сургууль барих санхүүжилтийг төсвөөс бүрэн авсан ч барилгын ажлыг дуусгаагүй компанийг хянан шалгаж байна. Гэсэн хэдий ч хүүхдүүд эрүүл, аюулгүй нөхцөлд суралцах ёстой учраас сургуулийн барилгыг дуусгахад шаардлагатай хөрөнгийг АХБ-ны санхүүжилтээр шийднэ. Мөн Цагааннуур сумын тухайд 320 хүүхдийн суудалтай сургуулийн барилгын ажлыг энэ онд эхлүүлнэ” гэлээ.

УИХ-ын гишүүн П.Ганзориг “2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан төсвийн хэлэлцүүлгийн үеэр Хөвсгөл аймгийн сургуулиудыг шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангахад онцгой анхаарч ажиллалаа” хэмээв.

Тус аймагт 2026 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 5440 суудалтай 10 сургууль, 800 ортой зургаан цэцэрлэг, 840 ор бүхий таван дотуур байр, нэг спорт заал, нэг МБТБ-ын барилга гээд нийт 179.9 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй 23 барилга байгууламж баригдаж буй. Үүнээс 2026 онд санхүүжих дүн нь 39,6 тэрбум төгрөг. Мөн АХБ-ны тусламжаар хоёр төсөл хэрэгжиж байгаа юм.

ТАНИЛЦ: УИХ-ын ээлжит сонгуульд нам, эвсэл болон тойрогт нэр дэвшигчээс зарцуулах зардлын хэмжээ
ОБЕГ: Гал түймрийн утаажилтын бүсээс 28 хүнийг гаргав
Н.Маргад-Эрдэнэ: Хугацааны хувьд янз бүр ч эдгэсэн гэдэг мэдээг сонсоод л тайвширдаг 
НОБГ | АЮУЛГҮЙ БАЙДЛАА ХАНГАХЫГ АНХААРУУЛЖ БАЙНА
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад төрийн одон, медаль гардууллаа
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

Empire State Building-ийн антенн дээрээс энх тайвны туг мандуулсан хосыг баривчиллаа
DAILY NEWS
Coca-Cola Area x Playtime Festival 2026
ЦАГ ҮЕ
ЗАГВАР | Яагаад хар даашинз хэзээ ч моодноос гардаггүй вэ
DAILY NEWS
Gen Z үеийнхэн дундах шинэ трэнд: Analog Bag
+UPDATE
Солонгос улсад аялагчдад зориулсан хөнгөлөлт урамшуулалт хөтөлбөр хэрэгжиж эхэллээ
Цаг үе
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?