HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
ЦАГ ҮЕ

“ЮНЕСКО-д бүртгүүлсэн Монголын соёлын биет бус өвүүд” сэдэвт цуврал маркийг гаргалаа

|
Янжиндулам Мягмарсүрэн
| 2025 оны 12 сарын 22

“Монгол шуудан” ХК-иас 2019 онд Төрийн их хуурч Г.Жамъяангийн мэндэлсний 100 жилийн ойд зориулан “ЮНЕСКО-д бүртгэгдсэн Монголын соёлын биет бус өвүүд” сэдвээр 2 блок, 5 нэрийн марк гүйлгээнд гаргаж байсан билээ. Өнөөдөр (2025.12.19) “Монгол шуудан” ХК-иас “ЮНЕСКО-д бүртгүүлсэн Монголын соёлын биет бус өвүүд” сэдэвт 2 блок, 6 нэрийн 2 дахь цуврал шуудангийн маркийг гүйлгээнд гаргаж байна. Маркийг бүтээхэд Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний комисс, Соёлын өвийн үндэсний төвийн хамт олон зөвлөгөө өгч, хамтран ажиллалаа.

Нээлтийн арга хэмжээнд Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын дэд сайд Г.Дашням, “Монгол шуудан” ХК-ийн Марк, үнэт цаасны хэлтсийн дарга Б.Билгүүн болон салбарын төлөөлөл, эрдэмтэн судлаач нар оролцлоо.

Энэхүү “ЮНЕСКО-д бүртгүүлсэн Монголын соёлын биет бус өвүүд” сэдэвт 2 блок, 6 нэрийн шуудангийн 2 дахь цуврал маркт дараах Монголын соёлын биет бус өвийг дүрслэн харуулсан. Үүнд, Монгол тууль (2009), Монголын уламжлалт Хөөмийн урлаг (2010), Монгол баяр наадам (2010), Монгол лимбэчдийн уртын дуу тоглох уламжлалт арга барил – битүү амьсгаа (2011), Монгол гэрийн уламжлалт урлал, зан үйл (2013), Ботго авхуулах зан үйл (2015), Уул овоо тахих Монгол зан үйл (2017), Хөхүүрийн айраг исгэх уламжлал, холбогдох зан үйл (2019).

ЮНЕСКО-ийн Соёлын биет бус өвийг (СББӨ)  хамгаалах тухай конвенц (2003) нь хүн төрөлхтний соёлын биет бус өвийг хамгаалахад чиглэгдсэн баримт бичиг юм. Монгол Улс энэхүү Конвенцод 2005 онд нэгдэн орсон. Монгол Улс нь 2024 оны байдлаар нийт 17 соёлын биет бус өвийг ЮНЕСКО-д бүртгүүлсэн байна. ЮНЕСКО-д түүх, соёлын өвөө бүртгүүлж, баталгаажуулах нь тухайн улс үндэстний нэр төрийн хэрэг бөгөөд дэлхийн хамтын нийгэмлэгийн өмнө хүлээсэн хүндтэй үүрэг хариуцлага юм. ЮНЕСКО-д СББӨ-ийг бүртгүүлэх нь тухайн өвийг орон нутаг, улс үндэстэн, олон улсын түвшинд танин мэдүүлж, хадгалж хамгаалах, сэргээн амилуулах, түгээн дэлгэрүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

Маргааш амрах томоохон зах, худалдааны төвүүд
Инфлүнсэрүүдийг ирэхийг хориглосон намрын навчит хот
Даатгалын хураамжийн орлого 50 тэрбум гаруй төгрөгөөр нэмэгджээ
Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн 10 МВт-ын нарны цахилгаан станц барих судалгааны ажил үргэлжилж байна
Бүгд Найрамдах Австри Улсын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

Empire State Building-ийн антенн дээрээс энх тайвны туг мандуулсан хосыг баривчиллаа
DAILY NEWS
Coca-Cola Area x Playtime Festival 2026
ЦАГ ҮЕ
ЗАГВАР | Яагаад хар даашинз хэзээ ч моодноос гардаггүй вэ
DAILY NEWS
Gen Z үеийнхэн дундах шинэ трэнд: Analog Bag
+UPDATE
Солонгос улсад аялагчдад зориулсан хөнгөлөлт урамшуулалт хөтөлбөр хэрэгжиж эхэллээ
Цаг үе
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?