HumanzHumanzHumanz
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Цаг үе

Монголын баг тамирчид өвлийн 2026 оны олимпын наадамд амжилттай оролцлоо

|
HumanZ
| 2026 оны 02 сарын 25

Өвлийн олимпын XXV наадам Италийн Милан, Предаццо, Ливиньо, Кортина д’Ампеццо хотуудад 2026 оны хоёрдугаар сарын 06-22-ны өдрүүдэд болж, 92 улсын 3000 гаруй тамирчин 16 спортын төрлийн 116 багц медалийн төлөө өрсөлдлөө. Албан ёсны бус дүнгээр Норвегийн баг тамирчид 18 алт, 12 мөнгө, 11 хүрэл нийт 41 медаль хүртэн тэргүүн байрт орж, АНУ, Нидерланд, Итали, Германы багууд удаалсан байна. Наадмын хамгийн олон медалийг Норвегийн цанын тамирчин Й.Х.Клебо нь оролцон бүх зайн уралдаандаа түрүүлэн 6 алтан медаль хүртсэн түүхэн амжилтыг гаргалаа.

Наадамд Монгол Улсаа төлөөлж уулын цанын төрөлд Үндэсний шигшээ багийн тамирчин А.Ариунбат, гүйлтийн цанын тамирчин Б.Ачбадрах, Э.Ариунтунгалаг нар орж, анх удаа уулын цанын спортын төрлөөр олимпын эрх авсан. А.Ариунбат уулын цанын слаломын эхний гараанд 70 орны 96 тамирчнаас хоёрдугаар гараанд 38 дугаар байрыг эзэлсэн. ОУХМ Б.Ачбадрах нь 3 зайд уралдсан ба дээд амжилт нь скиатлоны төрөлд (10 км сонгомол+10 км тэшилт) 38 орны 75 тамирчинтай уралдан, 55 байрт шалгарсан. Б.Ачбадрах 2022 оны Бээжингийн олимпод уралдан 65 байрт шалгарч байсан ба өмнөх амжилтаа ахиулсан. Олимпод анх удаа уралдсан Э.Ариунтунгалаг нь 2 зайд уралдан эмэгтэйчүүдийн спринтын төрөлд 35 орны 89 тамирчнаас 68 дугаар байрт шалгарсан амжилт үзүүллээ.

Энэ олимпын наадамд анх удаагаа цанын тос тохируулгын дасгалжуулагчийг Швейцарь улсаас урьж ажиллуулсан С.Марино багш нь тамирчдын цаныг тосолж, хурдыг нэмэгдүүлэх, биед ирэх ачааллыг бууруулах, спортын амжилтыг ахиулахад дэмжлэг үзүүлж, спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний төвийн эмч Б.Цэрэнлхам олимпын наадамд оролцож буй тамирчдад эмнэлгийн үйлчилгээ, гэмтэл бэртлээс урьдчилан сэргийлэх болон анхан шатны тусламжийг үзүүлэн ажиллав. Милан хотноо наадмын нээлтэд өмсөх ёслолын хувцасны сонгон шалгаруулалтад шалгарсан 17 улсын баг тамирчдын хувцасны нэгээр Монгол Улсын үндэсний брэнд “Гоёл кашмер” үйлдвэрийн бүтээгдэхүүн шалгаран оролцсон.  Монголын олимпын тамирчдын хувцсыг бүтээхэд Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Монголын үндэсний олимпын хороо хамтран ажилласан.

Наадмын хүндэт зочноор Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрам оролцон Миланы загварын шоу, “Сан Сиро” цэнгэлдэх хүрээлэнд болсон наадмын нээлтийн ёслолын ажиллагаанд оролцов. Наадмын үеэр Олон улсын олимпын хорооны албаны төлөөлөгч, Азийн олимпын зөвлөлийн Ерөнхийлөгч Шэйх Жоан Бин Хамад Аль Тани болон ерөнхий захирал Хусейн Аль-Мусаллам, олон улсын цанын холбооны ерөнхийлөгч Йохан Элиаш нартай албан ёсны уулзалт хийлээ. Итали Улсын Спорт, залуучуудын сайд Андреа Абодийн урилгаар наадамд оролцсон орнуудын спортын сайд нарын уулзалтад оролцож, 10 гаруй орны сайдуудтай цаашдын спортын харилцаа, хамтын ажиллагааны талаар ярилцав. Сайд Ч.Ундрам нь олимпын уран гулгалт, эмэгтэй хоккей, гүйлтийн цанын тэмцээнийг үзэж сонирхон, спортын барилга байгууламж, тэмцээний зохион байгуулалтай газар дээр нь танилцаж, Итали дахь Монгол Улсын Элчин Сайдын яам, Монголын үндэсний олимпын хороо, Монголын цанын холбооны удирдлага, баг тамирчдын төлөөлөгч, сэтгүүлч нартай албан уулзалт зохион байгууллаа.

Төрөөс өвлийн спортыг хөгжүүлэхэд бодлогоор дэмжлэг үзүүлэн 2022-2026 оны олимпын мөчлөгт цана, шорт трейк, биатлоны төрөлд нийтдээ 20 тамирчныг Үндэсний шигшээ багт оруулан бэлтгэл сургалтыг зохион байгуулан, хувцас, хэрэглэл материал, гадаадын тэмцээнд оролцох зардлыг хариуцан санхүүжүүлсэн юм.

Цаашид олон улсын цанын баазыг байгуулах, өвлийн спортын хоёр ордныг ашиглалтад оруулах, тамирчдыг бэлтгэл хийх нөхцөлийг бүрдүүлэх, олимпын эрх авч оролцох спортын төрлийн орон тоо, зардлыг нэмэгдүүлэх, өвлийн спортын бусад төрлийг дэмжин хөгжүүлэх цогц арга хэмжээг холбогдох байгууллагуудтай хамтран хэрэгжүүлж, Монгол орны цастай бүс нутагт өвлийн спортын олон төрлийг хөгжүүлэхэд төрөөс анхаарч, дэмжин ажиллахаар боллоо. Азийн олимпын зөвлөлийн удирдлага, сайд Ч.Ундрам нарын албан уулзалтын дагуу 2030 оны Азийн танхимын болон тулааны спортын VII наадмыг Монгол Улсад хүлээн авч зохион байгуулах, хэлэлцээр эхлүүлэх талаар Засгийн газрын түвшинд зохих шийдвэрийн төслийг бэлтгэн, оруулах чиглэлээр ажиллаж байна.

ТАНИЛЦ: 1072 хувьцааны дансаа шалгах заавар
БНХАУ-ын Эрэн хайх, аврах “Хүнд” ангиллын гадаад давтан аттестатчилалын  арга хэмжээнд оролцож байна
Судан улс дахин иргэний дайнд автав
Мөрөөдлийн мөсөн цэнгэлдэх–2025” Төв цэнгэлдэх хүрээлэнд нээлтээ хийлээ
Угаарын хийн эрсдэлээс сэргийлж, яндан, зуухны аюулгүй байдлыг шалгаарай
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд сайт хариуцлага хүлээхгүй. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэнэ үү.


2500
👤
@

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

ТАНИЛЦ | Гал морин жилийн СУУДЛЫН ЗАСАЛ ба ЗҮГ МӨР ГАРГАХ
Цаг үе
Цагаан сарын бэлгээ “дотоодын” үйлдвэрлэгчдээсээ бэлдэцгээе
Цаг үе
 Дуудлагаар 20 иргэний амь насыг авран хамгааллаа
Цаг үе
Олимпын аварга Alysa Liu-ийн дагагчдын тоо таван сая давлаа
DAILY NEWS
Цагаан сарын баяраар эслэгээр баялаг хүнс хэрэглэхийг зөвлөв
Цаг үе
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?