HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Цаг үе

Япон Улсын Сангийн дэд сайд ноён Мимура Ацүшиг хүлээн авч уулзав

|
HumanZ
| 2026 оны 02 сарын 24

Япон Улсын Сангийн дэд сайд ноён Мимура Ацүши болон тус улсын Сангийн яамны бие бүрэлдэхүүн, Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Игавахара Масарү нар өнөөдөр (2026.02.23) АШУҮИС-ийн Монгол–Японы эмнэлэгт зочлов. Хүндэт зочдыг Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн, АШУҮИС-ийн Эмнэлэг эрхэлсэн проректор Д.Цэрэндагва, Монгол–Японы эмнэлгийн захирал П.Баясгалан, эмнэлгийн удирдлагууд хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Япон Улсын Сангийн дэд сайд ноён Мимура Ацүши Япон, Монголын ард түмний эв нэгдлийн бэлгэ тэмдэг болсон Монгол-Японы эмнэлэгт хүрэлцэн ирсэндээ баяртай байгаагаа илэрхийлж, Сангийн яамны зүгээс өөрийн улсын Эрүүл мэндийн яамтай хамтран Их сургуулийн эмнэлгийн системийг өргөн хүрээнд нэвтрүүлж ажиллахыг зорьж буйгаа хэллээ. Энэ чиглэлээр өнгөрсөн оны арванхоёрдугаар сард олон улсын томоохон зөвлөгөөнийг зохион байгуулсан бөгөөд цаашид эрүүл мэндийн салбартай хамтарч ажиллах зорилгын хүрээнд Монгол-Японы эмнэлэгтэй танилцахаар ирсэн талаараа онцлов.

Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн: Гал морин жилийн анхны зочид болох ноён Мимура Ацүши болон бие бүрэлдэхүүнд хүрэлцэн ирсэнд баярлаж буйгаа илэрхийллээ. Их сургуулийн эмнэлгийн тогтолцоог Монгол Улсад бэхжүүлэх хүрээнд оны эхэнд олон улсын  симпозиумыг зохион байгуулж, сайн туршлагуудаа солилцсон ба Дээд боловсролын хууль шинэчлэгдэн батлагдаж ирэх хичээлийн жилээс анагаахын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг их дээд сургуулиуд сургалтын бааз эмнэлэгтэй байх шаардлагыг хуулийн дагуу мөрдөж эхлэх болсон талаараа дуулгав.

Үргэлжлүүлэн, Японы Улсын зочид төлөөлөгч нарт Монгол-Японы эмнэлгийн үйл ажиллагаа, тусламж, үйлчилгээний чиглэл, Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар хэрэгжсэн төслийн үр дүн, цаашдын хамтын ажиллагааны боломжийн талаар эмнэлгийн захирал П.Баясгалан танилцуулга хийв. 

Уулзалтын үеэр эмнэлгийн ачаалал нэмэгдэж байгаатай холбогдуулан эмнэлгийн өргөтгөлийн асуудлыг хөндөж, цаашид лавлагаа шатлалын тусламж, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, сургалт-эрдэм шинжилгээний үйл ажиллагааг өргөжүүлэх, орчин үеийн дэвшилтэт тоног төхөөрөмжийг бүрэн хүчин чадлаар ашиглах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор 350 ортой эмнэлгийн барилга байгуулах зураг төслийг танилцуулан, санал солилцов.

Энэхүү айлчлал нь Монгол Улсад их сургуулийн эмнэлгийн тогтолцоог хөгжүүлэх, шинэ технологийг нэвтрүүлэх, эмнэлгийг өргөтгөхөд чухал ач холбогдолтой уулзалт болсныг талууд онцоллоо.

ДЭЗЧУ | Гангийн эрсдэлийг бууруулах олон улсын хамтын ажиллагааг эрчимжүүлнэ
MORNING BIRD | Л.ӨЛЗИЙТӨГС “Одоо ганцхан”
Дархан-Уул аймгийн хөлбөмбөгийн талбайд MONGOLZ багийн тоглолтыг шууд дамжуулан үзүүлнэ
Азийн жуулчид Японд зорчихоос татгалзаж эхэлжээ
УБЦТС | Өнөөдөр хийгдэх засварын хуваарь
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд сайт хариуцлага хүлээхгүй. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэнэ үү.


2500
👤
@

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

ТАНИЛЦ | Их, дээд сургуулиудын оюутан элсүүлэх босго оноо
ЦАГ ҮЕ
GenZ ажиглагч | Чуулганы нээлт үзээд газар дээрээ солиорсон сэтгүүлчийн тойм
GenZ АЖИГЛАГЧ ОЦА
Жүжигчин Аманда Байнс дахин олны анхаарлын төвд орж эхэллээ
Цаг үе
Монгол зохиолчийн бүтээл дэлхийн шилдэг хүүхдийн номын жагсаалтад багтлаа
DAILY NEWS
Бие даалтын долоо хоногийг “Аюулгүй амьдрах ухаан” хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулна
Цаг үе
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?