HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Цаг үе

Азийн жуулчид Японд зорчихоос татгалзаж эхэлжээ

|
Үйлсдэлгэр Мөнхбат
| 2025 оны 06 сарын 02

Аялал жуулчлалын оргил улирал эхэлж буй энэ үед Япон улс Азийн орнуудаас ирэх жуулчдын тоо огцом буурч байгаа талаар олон улсын хэвлэлүүд мэдээлж байна. Энэ нь “ирээдүйн газар хөдлөлтийг урьдчилан таамагласан” хэмээн олон нийтийн сүлжээнд нэрд гарсан манга зохиолтой холбоотой ажээ.

Тодруулбал, манга зохиолч Рёо Тацүкигийн “The Future I Saw” хэмээх бүтээлд 2025 оны долоодугаар сарын 5-нд Японд хүчтэй газар хөдлөлт болно хэмээн дүрслэгдсэн байдаг. 2011 оны Тохокүгийн газар хөдлөлтийг таамагласан мэтээр нэрд гарсан энэ манга нь дахин анхаарал татаж, Азийн улс орнуудын иргэдийн дунд болгоомжлол төрүүлээд байна.

Энэхүү цуу ярианы улмаас Өмнөд Солонгос, Тайвань, Хонконг зэрэг орноос ирэх аяллын захиалга эрс буурч, жишээлбэл, Хонконгоос ирэх захиалга өмнөх оны мөн үетэй харьцуулахад 50%, долоодугаар сарын эхээр 83%-иар буурсан тухай “The Guardian” мэдээлжээ. Зарим агаарын тээврийн компаниуд Япон руу хийх нислэгээ цөөрүүлэх арга хэмжээ авч эхэлсэн байна.

Харин Японы засгийн газар болон газар хөдлөлтийн мэргэжилтнүүд энэ таамаглалыг үндэслэлгүй, шинжлэх ухааны үндэстэй биш хэмээн няцааж, олон нийтэд баталгаатай мэдээлэлд итгэхийг уриалж байна. Мияги мужийн захирагч энэхүү цуу яриа нь бүс нутгийн аялал жуулчлалд сөргөөр нөлөөлж буйг онцолжээ.

Жолооны эрхгүй үедээ согтуугаар жолоодсон 222 хэрэг шүүхээр шийдэгдлээ
Victoria’s Secret шоунд оролцсон анхны трансжендер сахиусан тэнгэрүүд
ХАЙКУ ШҮЛГҮҮД | Намрын орой даарч суунам…
+UPDATE | TEDxUlaanbaatar “IGNITE” арга хэмжээ болоход хоёр хоног үлдлээ
Гэрээгээ зөрчсөн ЭМБ-ууд даатгуулагчдад 6,7 сая төгрөгийг буцаан олголоо
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

Японд үүссэн хар салхины улмаас зарим нислэгийн хуваарьт өөрчлөлт орлоо 
Цаг үе
Криштиану Роналду анх удаа уран сайхны олон ангит цувралд дүр бүтээхээр болжээ
DAILY NEWS
Vivienne Westwood: Тансаг загварын ертөнцөд хувьсгал хийсэн брэнд
CRYPTOTUUKH
ТАНД ХЭРЭГТЭЙ | Хотод хичээлийн хэрэгсэл цуглуулж болох 26 БАЙРШИЛ
Цаг үе
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?