HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Цаг үе

Хүүхдүүдийн дунд дээрэлхэл, бэлгийн хүчирхийлэл хурдацтай өсөж буй нөхцөл нь ЦАХИМ ОРЧИН

|
Баасандэлгэр Мөнхбаяр
| 2026 оны 02 сарын 16

Боловсролын сайд П.Наранбаяр болон сайдын зөвлөх Ц.Алтансор нар “Human network”-ийн үүсгэн байгуулагч Ч.Ганжавхлан, “Ноорог академи”-ийн үүсгэн байгуулагч О.Уламсайхан нарыг хүлээн авч уулзан, “Аюулгүй сүлжээ” үндэсний хөтөлбөрийн талаар санал солилцлоо. 

Сургуулийн орчин дахь үе тэнгийнхний дээрэлхэл орчин үед технологийн хөгжлийг даган цахим орчинд шилжихдээ эрүүгийн гэмт хэргийн шинжтэй болж буй. Энэ нь зөвхөн Монгол Улсад биш, дэлхийн олон оронд тулгамдсан асуудал болоод байгаа юм. Өмнө нь сургууль болон гэр бүлийн орчинд дээрэлхэл явагдахад буруутай этгээд нь олддог байсан бол одоо цахим хэлбэрт шилжсэнээр эзэн холбогдогч нь тодорхойгүй, далд хэлбэрээр үйлдэгдэх болсон.

Олон улсын түвшинд 266 мянган хүүхдийг хамруулан хийсэн 42 удаагийн судалгааны үр дүнгээс харахад, дээрэлхэл болон бэлгийн хүчирхийлэл илүү хурдацтай өсөж буй нөхцөл нь цахим орчин болж байгаа бөгөөд хүүхдийн сэтгэл зүйд ноцтой хохирол учруулж байгаа нь тогтоогджээ. Түүнчлэн Монгол Улсад хийсэн судалгаагаар өсвөр насны хүүхдүүдийн 32,1 хувь нь ядаж нэг удаа амиа хорлох оролдлого хийсэн байгаа нь “аюулын харанга” дэлдэж байгаа юм.

Иймд сургуулийн болон цахим орчинд үйлдэгдэх үе тэнгийнхний дээрэлхэл, бөөрөлхөлт, бэлгийн хүчирхийллийн эсрэг нэг удаагийн аян биш урт хугацаанд үргэлжлэх үндэсний хөтөлбөр санаачлан хэрэгжүүлэх Боловсролын яамны санаачилгыг нийгэмд дуу хоолойгоо идэвхтэй хүргэдэг, иргэний нийгмийн төлөөлөл болох Ч.Ганжавхлан, О.Уламсайхан нар дэмжиж, хамтран ажиллахаа илэрхийллээ. 

Энэ хүрээнд:

1. Нийгмийн сүлжээнд 16 хүртэлх насны хүүхдийн оролцоог зохицуулах хуулийн төслийг боловсруулан, холбогдох яамдаас санал авахаар хүргүүлээд байгаа бөгөөд УИХ-д өргөн мэдүүлж, хэлэлцүүлэх; 

2. “Аюулгүйн сүлжээ” үндэсний платформыг бий болгох; 

3. Гэмт хэргийн хохирогч болохгүй байх мэдлэг олгох агуулгыг сургалтын хөтөлбөрт үе шаттайгаар тусгах. Тухайлбал:

– Өөрийн болон бусдын сэтгэл хөдлөлийг ойлгох

– Эмпати, хүндлэл, хариуцлагын ур чадварыг хөгжүүлэх

– Дээрэлхэлтийн сөрөг нөлөө, сэтгэцийн эрүүл мэндэд үзүүлэх хор уршгийг таниулах

– Өөрийгөө болон найзыгаа хамгаалах арга замыг суралцах гэх мэт.

4. Эцэг, эхчүүдийн оролцоотой “Е-police” ажиллуулах талаар талууд санал нэгдлээ.

“Аюулгүй Сүлжээ” дээрэлхэлтийн эсрэг үндэсний хөтөлбөр нь Монгол Улсын хүүхэд бүрийг эрүүл, аюулгүй, хүндлэл дүүрэн орчинд суралцах нөхцөлийг бүрдүүлэх урт хугацааны бодлогын эхлэл юм.

“Мод үржүүлэг, сургалт бэлтгэл”-ийн төвийн нээлтийн ажиллагаа боллоо
Хан-Уул дүүрэгт 280 хүүхдийн бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг улсын комисс хүлээн авлаа
13 REASONS WHY | Бэлгийн замаар дамжих халдвар гэж юу вэ
Төвлөрөл сааруулах үндэсний баг орон нутагт ажиллаж байна
Нийт нутгийн 70 гаруй хувьд бэлчээрийн ургамал цухуйгаагүй байна
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Эрэлттэй

GenZ ажиглагч | Эрхээ эдэлсэн иргэнийг хориод байгаа “гахай” хэн бэ
GenZ АЖИГЛАГЧ
БНСУ-д нас барсан гадаад оюутнуудын таван хүн тутмын нэг нь амиа хорлосон байна
Цаг үе
“МӨНХ ТЭНГЭРИЙН БИЧИГ – 2026” ОУ-ын үзэсгэлэнгийн удирдамж
ЦАГ ҮЕ
УИХ-ын гишүүн С.Цэнгүүн одон медалиудыг цэгцлэх хуулийн төсөл санаачилжээ
Улс төр
“Найзууд” цувралын анхны анги цацагдсанаас хойш 32 жил өнгөрчээ
DAILY NEWS
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?