HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
DAILY NEWS

Элсэн чихэрт татвар ногдуулах эсэх асуудал Өмнөд Солонгост хурц маргаан дагуулж байна

|
Үйлсдэлгэр Мөнхбат
| 2026 оны 02 сарын 04

Элсэн чихэрт нэмэлт татвар, хураамж ногдуулах эсэх асуудал Өмнөд Солонгост олон нийтийн анхаарлын төвд орж, эрүүл мэндийн салбарын мэргэжилтнүүд, эдийн засагчид болон бодлого тодорхойлогчдын дунд идэвхтэй хэлэлцүүлэг өрнөж эхэллээ. Зарим нь уг санаачилгыг олон нийтийн эрүүл мэндийг хамгаалах чухал бодлогын алхам хэмээн дэмжиж байгаа бол нөгөө хэсэг нь хүнсний үнийн өсөлтөд нөлөөлж, ялангуяа эмзэг бүлгийн иргэдийн амьжиргаанд дарамт учруулна гэж болгоомжилж байна.

Энэхүү маргаан нэгдүгээр сарын 28-нд эхэлсэн бөгөөд тухайн өдөр Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Ли Жэ Мён элсэн чихэрт татвар эсвэл тусгай хураамж ногдуулах саналыг нийгмийн сүлжээгээр дамжуулан олон нийтэд дэвшүүлжээ. Тэрбээр уг татварыг тамхинд ногдуулдаг татвартай төстэй байдлаар хэрэгжүүлэх боломжтой хэмээн онцолсон байна.

Ерөнхийлөгч X (хуучнаар Twitter) платформд нийтэлсэн бичвэртээ “бид элсэн чихрийн хэрэглээг бууруулж, татвараас төвлөрсөн орлогыг бүс нутгийн болон улсын хэмжээнд олон нийтийн эрүүл мэндийг бэхжүүлэхэд дахин хөрөнгө оруулж чадна. Энэ талаар та бүхэн ямар бодолтой байна вэ?” хэмээн асуужээ. Түүний энэхүү санал асуулгад салбар салбарын хүмүүсийн байр сууриа илэрхийлснийг хүргэе.

Эрүүл мэндийн салбарынхны байр суурь:

Олон нийтийн эрүүл мэндийн мэргэжилтнүүд элсэн чихрийн хэрэглээ хэт өндөр байгаа нь таргалалт, 2-р хэлбэрийн чихрийн шижин, зүрх судасны өвчний эрсдэлийг нэмэгдүүлж буйг онцолж, төрөөс татварын бодлогоор дамжуулан хэрэглээг зохицуулах нь үр дүнтэй арга байж болохыг онцолж байна. Тэдний үзэж буйгаар, элсэн чихэрт татвар ногдуулснаар зөвхөн хэрэглээг бууруулах төдийгүй, эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх тогтвортой эх үүсвэр бий болох боломжтой аж.

Эдийн засагчдын болгоомжлол

Харин эдийн засагчид болон хэрэглэгчийн эрхийг хамгаалагчид уг санаачилгад илүү болгоомжтой хандаж байна. Тэд элсэн чихэр нь зөвхөн амттан бус, олон төрлийн хүнсний бүтээгдэхүүний үндсэн түүхий эд учраас татвар ногдуулбал хүнсний нийт үнийн түвшин өсөх эрсдэлтэй гэж анхааруулж буй. Ялангуяа бага орлоготой өрхүүдийн хувьд хүнсний зардал аль хэдийн өндөр байгаа нөхцөлд нэмэлт татвар нь тэдэнд илүү дарамт болж мэдэхийг онцолжээ.

Зарим шинжээчийн үзэж буйгаар, элсэн чихрийн татвар нь “регрессив” шинжтэй буюу орлого багатай иргэдэд илүү хүндээр тусах эрсдэлтэй тул бодлого боловсруулахдаа нийгмийн хамгааллын нэмэлт механизм зайлшгүй хэрэгтэй аж.

Ерөнхийлөгчийн гаргасан санал нь одоогоор албан ёсны хууль, төсөл болоогүй бөгөөд олон нийтийн санал бодлыг тандах зорилготой хэмээн тайлбарлаж байна. Гэсэн ч уг санаачилга нь эрүүл мэнд, татварын бодлого, амьжиргааны өртгийн асуудлыг огтлолцсон өргөн хүрээний хэлэлцүүлгийг эхлүүлээд байна.

Өмнөд Солонгосын хувьд элсэн чихрийн хэрэглээ, түүнтэй холбоотой өвчлөлийн түвшин сүүлийн жилүүдэд тогтмол өсөж байгаа нь төрөөс илүү идэвхтэй оролцоо шаардлагатай юу, эсвэл зах зээлийн зохицуулалтад үлдээх үү гэсэн асуултыг дахин хөндөж байна.

Одоогоор Засгийн газар болон холбогдох яамд албан ёсны шийдвэр гаргаагүй байгаа ч элсэн чихэрт татвар ногдуулах эсэх асуудал ойрын хугацаанд улс төр, эдийн засгийн томоохон хэлэлцүүлгийн сэдэв хэвээр үлдэх төлөвтэй байна.

Өмнөд Солонгост гэрлэлтийн тоо нэмэгдэв
“Ухаалаг хот”-ыг хөгжүүлэхэд Япон улстай хамтран ажиллана
ХХОАТ-ын тайлан гаргаж, орон сууцны хөнгөлөлтөд хамрагдах ЗААВАР
Улсын хэмжээнд 3.4 сая төл бойжиж, бойжилт 93.4 хувьтай байна
Насанд хүрэгчдийн дунд ходоодны үрэвсэл их бүртгэгджээ
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд сайт хариуцлага хүлээхгүй. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэнэ үү.


2500
👤
@

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

BIGBANG 20 жилийн ойд зориулсан дэлхийн аялан тоглолтоо зарлалаа
ЦАГ ҮЕ
Жилийн хугацаанд 44 биотехникийн ажилд оролцож, 200 гаруй шувууг дэлхийн санд бүртгүүлсэн Г.СҮХБААТАР
INTERVIEW
Э.Мөнхбаяр: Эрт босож өглөөний цайгаа бэлдэж уухаас амжилт эхэлнэ
+UPDATE
ТОМИЛОЛТ | Элсэн цөлийг мөнгө болгон хувиргасан Ниншягийн туршлага
GenZ АЖИГЛАГЧ
18 ХОНОГ
HUMANZ
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?