HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Цаг үе

Нэгдүгээр сард 551,740 зөрчил бүртгэгджээ

|
HumanZ
| 2026 оны 02 сарын 03

Улсын хэмжээнд 2026 оны нэгдүгээр сарын байдлаар нийт 551,740 зөрчил бүртгэгдсэн нь өмнөх сартай харьцуулахад 8.2 хувиар өссөн байна. Бүртгэгдсэн нийт зөрчлийн 85.4 хувь Нийслэлд, 14.6 хувь нь орон нутагт бүртгэгджээ. Үүнээс 99.5 хувийг Цагдаагийн байгууллага, 0.5 хувийг Гааль, Татвар, Гадаадын иргэн, харьяатын газар зэрэг бусад байгууллагын эрх бүхий албан тушаалтнууд шалган шийдвэрлэжээ. 

Нэгдүгээр сард зөрчил гаргасан 532,868 хүнд шийтгэл оногдуулсан нь өмнөх сараас 9.8 хувиар өссөн бол, 18,983 хуулийн этгээдэд шийтгэл оногдуулсан нь өмнөх сараас 22,7 хувиар буурчээ. Шийтгэл оногдуулсан иргэний 74.7 хувь нь эрэгтэй, 25.3 хувь нь эмэгтэй бөгөөд нийт зөрчил гаргасан иргэдийн 59.1 хувь нь 26-45 насны хүмүүс байна.

Бүртгэгдсэн нийт зөрчлийн шийтгэл оногдуулсан байдлыг авч үзвэл 541,233 буюу 98.1 хувийг газар дээр нь, 7,605 буюу 1.3 хувийг хялбаршуулсан журмаар, 596 буюу 0.1 хувьд нь зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж, эрх бүхий албан тушаалтан шийтгэл оногдуулсан бол 2307 буюу 0.4 хувьд нь шүүхээс шийтгэл оногдуулж шийдвэрлэжээ.

Зөрчлийн улмаас 2026 оны 1 дүгээр сард хүн, хуулийн этгээд, төр, нийтийн ашиг сонирхолд 8,7 тэрбум төгрөгийн хохирол учирсан нь өмнөх сараас 2 дахин өссөн, учирсан хохирлоос 883,8 сая төгрөгийг нөхөн төлүүлсэн байна.  

Нэгдүгээр сард зонхилон үйлдэгдсэн зөрчлийг өмнөх сартай нь харьцуулан үзэхэд:төрийн албан тушаалтны шийдвэрийг үл биелүүлэх, үйл ажиллагаанд нь саад учруулах зөрчил 7.4 дахин, согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих архидан согтуурахтай тэмцэх тухай хууль зөрчих зөрчил 2.3 дахин, олон нийтийн газарт зүй бусаар биеэ авч явах зөрчил өмнөх сараас 2.1 дахин өсжээ.

Зөрчлийн тухай хуульд заасан хүний биед халдах зөрчил 2.8 хувиар, танхайрах зөрчил 10.1 хувиар, хүүхдийн эрхийг зөрчих зөрчил 10.6 хувиар, нийгмийн даатгалын тухай хууль зөрчих зөрчил 34 хувиар тус тус буурсан байна. 

Л.Хосбаяр: НЕБ-ын тусгай хэрэгцээт 63 дугаар сургуулийн 320 хүүхдийн суудалтай өргөтгөлийг ирэх онд ашиглалтад оруулна
Хөгжлийн бэрхшээлтэй хүнд тусламж, хөнгөлөлт олгох журмыг шинэчлэв
ӨНӨӨДӨР | Цахилгааны хязгаарлалт хийх дүүргүүд
Элон Маск дэлхийн гурван тэргүүн баяны тоонд багтав
Чингисийн өргөн чөлөө, “Лавай” худалдааны төвийн уулзвараас “Алтаргана” хотхоны уулзвар хүртэлх авто замыг хааж, засвар, шинэчлэлтийн ажил хийнэ
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд сайт хариуцлага хүлээхгүй. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэнэ үү.


2500
👤
@

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

GenZ ажиглагч | Чуулганы нээлт үзээд газар дээрээ солиорсон сэтгүүлчийн тойм
GenZ АЖИГЛАГЧ ОЦА
НӨГӨӨ ФУРГОНЫ “ЖАДАМБА АХ”
HUMANZ
Бие даалтын долоо хоногийг “Аюулгүй амьдрах ухаан” хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулна
Цаг үе
Өнөөдөр “Нэгүүн болохоор” барь, хорь гэж зөвшөөрсөн стандарт маргааш “чи болохоор” болж хувирдаг
Ангилалгүй
GenZ АЖИГЛАГЧ | Үндсэн хуулиар олгосон эрхээ эдэлсний төлөө шоолуулж, доромжлуулах болсны цаад шалтгаан 
GenZ АЖИГЛАГЧ ОЦА
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?