HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Цаг үе

Ж.Чинбүрэн: Эмийн үнэ, чанарын асуудалд иргэдийн хяналт чухал, EM.HDC.GOV.MN-ийг цахим хуудсыг ашиглаж хэвшээрэй

|
HumanZ
| 2026 оны 01 сарын 22

Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар (ЭЭХХЗГ) -т ажиллалаа. 2026.01.20

ЭМЯ-ны харьяа ЭЭХХЗГ нь 104 албан хаагчтай ба бүртгэл зөвшөөрөл, аюулгүй байдал тандалт, хяналт шалгалт, үйлдвэрлэл хангамж, Эм эмнэлгийн хэрэгслийн үндэсний лавлагаа лаборатори зэрэг зургаан газар нэгжтэйгээр ажиллаж байна.

Тус агентлаг нь 2025 онд эм ханган нийлүүлэх байгууллага, эмийн сан, эмнэлгүүдэд төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус 1622 хяналт шалгалт хийж 7815 зөрчил илрүүлжээ. Үүнээс 2996-г нь газар дээр нь арилгуулж, 422 байгууллагад хугацаатай албан шаардлага хүргүүлэн ажиллав.

  • Монгол Улсын хэмжээнд эм, эмнэлгийн хэрэгсэл импортлох, ханган нийлүүлэх тусгай зөвшөөрөлтэй нийт 485 байгууллага, эм, эмнэлгийн хэрэгсэл үйлдвэрлэх, экспортлох тусгай зөвшөөрөлтэй 29 байгууллага үйл ажиллагаа явуулж байна.  
  • 2026 оны 01 дүгээр сарын 12-ны байдлаар Монгол Улсад 3914 эм, үүнээс уламжлалтын 546, үндэсний үйлдвэрийн 342 эм бүртгэлтэй байна.
  • Улсын хэмжээнд нийт 2906 эмийн сан байгаагаас ЭМД-аар хөнгөлөлттэй олгох эмийг цахим жороор олгодог 1560 эмийн сан байна. Өнгөрсөн 2025 онд нийслэл болон 21 аймгийн хэмжээнд нийт 83,696 цахим жор бичжээ.
  • ЭЭХХЗГ-ын Эм шинжлэх лабораторид 2025 онд 21 эмийн хэлбэрт нийт 2007 дээжийг шинжилгээнд хамруулсан ба 1519 нь импортынх, 488 нь дотоодын эм, биобэлдмэл, биологийн идэвхт бүтээгдэхүүн байв.
  • Эмийн зар сурталчилгааны 102 зөвшөөрлийг олгож, хуурамч стандартын бус 5 эмийн сэрэмжлүүлгийг олон нийтэд хүргэн, зах зээлээс 4 нэр төрлийн 72 цувралын дугаартай эмийг эргүүлэн татсан байна.


Энэ 2026 онд эм, эмнэлгийн хэрэгслийн тандалт, эмчилгээний идэвхид харьцуулсан судалгаа хийх, аж ахуйн нэгжүүдэд урьдчилан сэргийлэх хяналт шалтгалт, нэгдсэн худалдан авалтын процессыг сайжруулах зэрэг ажлуудыг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн талаар ЭЭХХЗГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч П.Алтанцэцэг танилцуулав.

Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн: Эрүүл мэндийн салбарын итгэлийг бий болгодог зүйл бол эмийн чанар болон бодит үнэтэй байх явдал. Үүнтэй холбоотой эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хууль шинэчлэгдэн батлагдаж хэрэгжиж байгааг ярианы эхэнд онцлов.

Монгол Улсын Засгийн газраас эмийн чанар ба үнийн тогтвортой байдлыг хангаж ажиллах бодлогыг барьж байгаа бөгөөд агентлагийн үйл ажиллагаа ч үүнтэй нягт уялдаатай байж илүү чанартай эмийг зах зээлд гаргах, үнийг бодитой буулгахад анхаарч ажиллах шаардлагатайг хэллээ.

Эмийн үнийг бодитой байлгах тал дээр ЭМЯ, ЭМХТ, ЭЭХХЗГ, СМТТ хамтран 2025 онд эмийн үнийг ил тод мэдээлэх https://em.hdc.gov.mn/ цахим системийг нэвтрүүлсэн. Уг  системд 2600 гаруй эмийн үнийн мэдээллийг ил тодоор байршуулсан. Иймд цахим системд эмийн сан, шинээр бүртгэгдсэн эмийн үнийн мэдээллийг цаг алдахгүй нэмж оруулан, бүртгэлжүүлэхэд анхаарч ажиллахыг даалгав. Энэ онд  “Агуулахын бүртгэлийн систем” хөгжүүлэлтийн ажлыг хийж байгаа юм. Уг систем ашиглалтад орсноор Эм, эмнэлгийн хэрэгслийн зохицуулалтын цахим тогтолцоо бүрдэнэ хэмээн үзэж байна. 

Тэрбээр УИХ-аас барьж буй бодлого бол бизнес эрхлэгч нарт аль болох төвөггүй, чөдөр тушаа болохгүйгээр үйл ажиллагаа явуулах боломж нөхцөлийг бүрдүүлэх явдал тул аливаа тусгай зөвшөөрөл нь хялбар, харин үйл ажиллагаанд нь тавих хяналтаа сайжруулж, шаардлага хангахгүй бол цуцалдаг зарчим барьж ажиллахыг ЭЭХХЗГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч П.Алтанцэцэгт үүрэг болгов. 

Эмийн үнэ, чанарын асуудлыг шийдэхэд иргэдийн хяналт чухал тул уг цахим хуудсыг ашиглаж хэвшихийг иргэдэд уриалж байна.  em.hdc.gov.mn болон  e-barimt аппликэйшний Эрүүл мэнд цэснээс харах боломжтой. 

Сайн дурын идэвхтнүүдийг сургагч багшаар бэлтгэлээ
Өчигдөр 17 кг мансууруулах ургамал тээвэрлэж явсныг илрүүллээ
Эрүүл мэндийн сайдын нэрэмжит спортын ЗУРГААН төрөлт  “Health cup – 2025″ тэмцээний хөтөлбөр
Өнгөрсөн онд халиу буга, гөрөөс, могой, нүүдлийн шувууд суурьшлын бүсэд орж иржээ
ТАНИЛЦ: Намрын чуулганаар дараах хуулийн төслүүдийг хэлэлцэнэ
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд сайт хариуцлага хүлээхгүй. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэнэ үү.


2500
👤
@

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

GenZ ажиглагч | Чуулганы нээлт үзээд газар дээрээ солиорсон сэтгүүлчийн тойм
GenZ АЖИГЛАГЧ ОЦА
НӨГӨӨ ФУРГОНЫ “ЖАДАМБА АХ”
HUMANZ
GenZ АЖИГЛАГЧ | Үндсэн хуулиар олгосон эрхээ эдэлсний төлөө шоолуулж, доромжлуулах болсны цаад шалтгаан 
GenZ АЖИГЛАГЧ ОЦА
Бие даалтын долоо хоногийг “Аюулгүй амьдрах ухаан” хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулна
Цаг үе
Тэсвэрлэх чадвар, тэнцвэрт байдал, хөгжил цэцэглэлтийн хөшүүрэг – Эрүүл газартай байхын төлөө Нэгдсэн Үндэстний Байгууллага чуулна
Цаг үе
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?