HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
DAILY NEWS

13 ШАЛТГААН | Даваа гараг үнэхээр биднийг гуниглуулдаг уу

|
Үйлсдэлгэр Мөнхбат
| 2026 оны 01 сарын 19

Даваа гараг олон хүний хувьд ажлын долоо хоногийн хамгийн хүнд өдөр байж болох юм. Энэхүү хандлагыг нийгмийн түвшинд баталсан нэг жишээ нь 2022 онд Гиннесийн амжилт бүртгэлийн хороо даваа гарагийг “хүмүүсийн хамгийн дургүй өдөр” хэмээн нэрлэсэн явдал юм.

Ажиллах хүчний дунд даваа гарагтай холбоотой түгшүүр, ядаргаа түгээмэл ажиглагддаг. Ажилтнуудын тодорхой хэсэг энэ өдрийг хамгийн их стресстэйгээр хүлээж авдаг бөгөөд өвчтэй гэж чөлөө авах, бүтээмж буурах зэрэг үзүүлэлт даваа гарагт өндөр байдаг нь анзаарагддаг байна. Түүнчлэн зарим эрүүл мэндийн үзүүлэлтүүдийн эрсдэл долоо хоногийн бусад өдрүүдтэй харьцуулахад даваа гарагт илүү өндөр байдгийг судалгаанууд харуулсан байдаг.

Сэтгэлзүйн мэргэжилтнүүдийн тайлбарласнаар “даваа гарагаас айх айдас” нь сэтгэцийн эмгэг бус харин амралтын горимоос ажлын горимд шилжих үеийн сэтгэлзүйн зохицлын асуудал юм. Амралтын өдрүүдэд хүний ажил, амьдралын хэмнэл сулардаг бол даваа гарагт хариуцлага, төлөвлөгөө, хяналт зэрэг хүчин зүйлс нэгэн зэрэг идэвхжиж, тархинд нэмэлт ачаалал үүсгэдэг байна.

Гэсэн ч даваа гараг мэдээж бүх хүнд сөрөг өдөр биш юм. Учир нь энэ өдөр шинэ зүйлийг эхлэх сэтгэлзүйн холбоосыг үүсгэдэг бөгөөд долоо хоногийн эхэнд хүмүүс өмнөх алдаа дутагдлаа засах, зорилгоо дахин тодорхойлох хандлагатай байдаг нь тогтоогдсон.

Дүгнэвэл, даваа гараг өөрөө асуудал биш. Харин амралтаас ажлын горимд хэрхэн шилжиж байна вэ гэдгээс тухайн өдрийн сэтгэлзүйн нөлөө шалтгаалдаг байх нь ээ.

ТАНИЛЦ | Их, дээд сургуулиудын оюутан элсүүлэх босго оноо
BIGBANG | Tэи Янгийн долоон жилийн дараах тоглолт
ОБЕГ: Утаажилтын бүсээс 12 иргэнийг гаргаж, 1.4 тэрбум төгрөгийн хөрөнгийг авран хамгаалав
АНУ “ТЕРРОРИСТ” хэмээн нэрлэж байсан Сирийн ерөнхийлөгчийг Цагаан ордонд хүлээн авч, хоригийг түр зогсоов
ПАРЛАМЕНТ | УИХ-ын гишүүн Ж.Баярмаа ЕХ-ны Элчин сайд Ина Марчюлёнитег хүлээн авч уулзав
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Эрэлттэй

Victoria’s Secret 2026: “After-Party”-д хэн, юу өмсөв
DAILY NEWS
GenZ ажиглагч | 4.900.000
GenZ АЖИГЛАГЧ
GenZ ажиглагч | Эрхээ эдэлсэн иргэнийг хориод байгаа “гахай” хэн бэ
GenZ АЖИГЛАГЧ
Арваннэгдүгээр сард олгох халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгөний хуваарь
Цаг үе
Халтирч унасан “Сахиусан тэнгэрийн”-ийн эргэн ирэлт
DAILY NEWS
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?