HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Цаг үе

АНУ “ТЕРРОРИСТ” хэмээн нэрлэж байсан Сирийн ерөнхийлөгчийг Цагаан ордонд хүлээн авч, хоригийг түр зогсоов

|
HumanZ
| 2025 оны 11 сарын 12

АНУ Сирийн ерөнхийлөгч Ахмед аль-Шараатай Ерөнхийлөгч Дональд Трампын хийсэн өндөр түвшний уулзалтын дараа тус улсад тавьсан бүх талын эдийн засгийн хоригийг 180 хоногийн хугацаанд түр зогсоож байна гэж мэдэгдлээ.

Энэ нь АНУ-ын түүхэнд анх удаа Сирийн төрийн тэргүүн Цагаан ордонд зочилсон тохиолдол бөгөөд хоёр улсын харилцааг хэвийн болгох чиглэлд түүхэн алхам гэж ажиглагчид үнэлж байна.

АНУ-ын Сангийн яамны мэдээлснээр, Трамп “Сирид агуу их боломж олгох амлалтаа хэрэгжүүлж байна” хэмээн мэдэгдэж, “Цезарь хуулийн” хэрэгжилтийг түр түдгэлзүүлжээ. Энэхүү хууль нь Башар аль-Асадын дэглэмийн үед хүний эрхийг ноцтой зөрчсөн хэргүүдийн улмаас 2019 онд батлагдсан хоригийн гол үндэс байв. Гэсэн ч Орос, Ирантай холбоотой аливаа гүйлгээ болон хамтын ажиллагаа хориг хэвээр үлдэнэ гэж Сангийн яам онцолсон байна. Харин хоригийг бүрмөсөн цуцлахын тулд АНУ-ын Конгресс 2019 оны хуулийг хүчингүй болгох шаардлагатай юм.

Трамп болон Ахмад аль-Шараа нарын уулзалт голчлон Сирийн нутаг дэвсгэрт терроризмын эсрэг хамтын ажиллагааг өргөжүүлэхэд төвлөрсөн байна. Цагаан ордны ахлах албан тушаалтны мэдээлснээр, Сирийн шинэ засгийн газар “Исламын улс” бүлэглэлийн эсрэг АНУ тэргүүтэй эвсэлд нэгдэхээр тохиролцжээ. Тус эвсэлд өнөөгийн байдлаар 80 гаруй улс нэгдсэн бөгөөд экстремизм дахин сэргэхээс урьдчилан сэргийлэх зорилготой юм.

Аль-Шараа бол АНУ-ын “террорист байгууллага”-ын жагсаалтад багтаж байсан аль-Каида бүлэглэлийн хуучин удирдагч, нэгэн цагт АНУ-аас 10 сая ам.долларын шагналтайгаар эрэн сурвалжлагдаж байсан хүн юм. Тэрээр Иракийн Абу Граиб* шоронгийн хоригдол байсан туршлагатай. Гэсэн ч Сирийн иргэний дайн Асадын дэглэмийн уналтаар дууссаны дараа аль-Шараа засгийн эрхэнд гарч, улсаа дахин сэргээх, баруун болон арабын орнуудтай харилцаагаа шинэ шатанд гаргахыг зорьж байна. Энэ нь Трамп болон аль-Шараа нарын энэ онд хийсэн гурав дахь уулзалт юм.

Аль-Шараа өнгөрсөн бямба гаригт Вашингтонд ирж, амралтын өдрүүдэд Конгрессын гишүүдтэй уулзалт хийжээ. Түүний уулзсан хүмүүсийн дунд Төлөөлөгчдийн танхимын Гадаад харилцааны хорооны дарга, Флоридагийн Бүгд найрамдах гишүүн Брайан Маст багтсан байна.

Маст мэдэгдэлдээ “Бид хамт зоог барьж, Сири улсын ирээдүйг дайн, ISIS, экстремизмээс ангид хэрхэн бүтээх талаар нухацтай ярилцсан” гэжээ. Тэрбээр “Бид хоёулаа цэрэг байсан, бас урьд нь дайснууд байсан. Тэгээд би түүнээс ‘Бид яагаад одоо дайснууд биш болсон юм бэ?’ гэж асуусан” хэмээн дурдсан байна. Аль-Шараа хариуд нь “Өнгөрснөөс чөлөөлөгдөж, ард түмэн, эх орныхоо төлөө эрхэм зорилгоор урагшлах, АНУ-ын үнэнч холбоотон болохыг хүсэж байна” гэжээ.

Өнгөрсөн баасан гаригт НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл Сирийн шинэ удирдагчид тавьсан хоригийг цуцалсны дараахан АНУ мөн адил аль-Шараа болон дотоод хэргийн сайд Анас Хаттаб нарыг “Дэлхийн тусгайлан нэрлэсэн террорист”-ын жагсаалтаас хассан гэж Сангийн яамны цахим хуудсанд мэдэгджээ.

ABC news

ТАНИЛЦ | Хүүхдийн баяраар зохион байгуулагдах арга хэмжээнүүд
“Хар тамхи, мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэгт холбогдогчдын 91.2 хувь нь 15-35 насныхан”
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинд бараалхав
“Оюу толгой” компанийн Гүйцэтгэх захирлаар Сүхбаатарын Мөнхсүхийг томиллоо
Үйлдвэр, хуванцар, систем бэлэн | Харин дахин боловсруулсан хуванцар хэрэглэх иргэд бэлэн үү
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд сайт хариуцлага хүлээхгүй. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэнэ үү.


2500
👤
@

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

“Met Gala 2026” наадмын шилдэг хувцасласан 13 АЛДАРТАН
From INNA
“Мөнгөн хазаарын чимээ” яруу найргийн анхдугаар наадмыг зохион байгуулна
ЦАГ ҮЕ
YouTube Kids-ийг хүүхдэд хамгийн аюулгүй болгох бүрэн ТОХИРГОО
+UPDATE
АСТАНАД ОЧСОН ТЭМДЭГЛЭЛ | Шинэ хотын танил амт
GenZ АЖИГЛАГЧ Ангилалгүй
MET GALA | Артист Золагийн урласан хумсаар гангарсан алдартнууд
DAILY NEWS
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?