HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Цаг үе

БНСУ-ын Төмөр замын Дуньян Их Сургуулийн “ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР” зарлагдлаа

|
HumanZ
| 2026 оны 01 сарын 15

Монгол Улсын Зам, тээврийн яам болон БНСУ-ын Дуньян их сургуулийн хамтын ажиллагааны хүрээнд 2026-2027 оны хичээлийн жилийн тус сургуулийн бакалаврын тэтгэлэгт хөтөлбөрт бүртгэж эхэллээ. Хоёр дахь удаагаа зарлагдаж буй уг тэтгэлэгт энэ удаад нийт 30 оюутныг сонгон шалгаруулж, суралцуулна.

Тэтгэлгийн зорилго: Монгол Улсын Зам Тээврийн Яам болон БНСУ-ын Дуньян их сургууль хооронд байгуулсан санамж бичгийн хүрээнд Монгол Улсын төмөр замын салбарын хүний нөөцийг бэлдэх, 2 улсын төмөр замын технологийг боловсронгуй болгох зорилготой.

Дуньян их сургууль нь Yeongju болон Dongducheon гэх хоёр кампустай бөгөөд Cолонгоc улс дахь хамгийн анхны төмөр замын сургууль юм.

Дуньян их сургууль нь 5 салбар сургууль, 2 төв байр, 27 тэнхим, 18 харья байггууллага болон 15 эрдэм шинжилгээний судалгааны хүрээлэнтэй.

Тэтгэлгийн хамрах хүрээ

  • 2026 онд ерөнхий боловсролын сургууль төгсөх төгсөгчид
  • Их, дээд сургуулийн 1–2 дугаар курсын оюутнууд

Суралцах дараалал

  • 2026 оны 9 дүгээр сараас БНСУ-ын Дуньян их сургуулийн хэлний бэлтгэлд хамрагдана
  • Хэлний бэлтгэлээ амжилттай дүүргэсний дараа 2027 оноос бакалаврын үндсэн ангид (1-р курс) элсэн суралцана

Тэтгэлэг ба хөтөлбөрийн онцлог

  • Сургалтын төлбөрийн 40–50 хувийн хөнгөлөлт
  • Зам тээврийн яамны бодлогын хүрээнд төмөр замын салбарын ирээдүйн мэргэжилтэн бэлтгэх зорилготой
  • Зуучлалын байгууллагагүй, сургууль болон яамны шууд хамтын ажиллагаа
  • Визний найдвартай байдал өндөр, зардал харьцангуй бага

Хэлний бэлтгэлийн мэдээлэл

Хэрвээ Солонгос хэлний мэдлэггүй бол тус сургуульд  хагас жил 2025.09-2026.02 хугацаанд хэлний бэлтгэлд хамрагдах боломжтой. Хэлний бэлтгэлээ төгсөж Солонгос хэлний түвшин тогтоох шалгалт буюу TOPIK шалгалтад хамрагдаж 3 болон түүнээс дээш оноо авсан тохиолдолд тэтгэлэгт хамрагдах боломжтой.

Хэлний бэлтгэл 7 хоногийн 3-4 өдөр хичээлд хамрагдана

Сургалтын төлбөр 2.000.000 вон байх бөгөөд дотуур байр тусдаа төлбөртэй.

Хичээлийг докторын зэрэгтэй Солонгос багшийн хөтөлбөрөөр явуулах ба

Сөүлийн их сургуулийн хэлний бэлтгэлийн сурах бичиг болон суралцах орчин визний мэдээллээр бүрэн хангана.

Холбоо барих

БНСУ-ын Дуньян их сургуулийн Монгол дахь төлөөлөл – Б.Банзрагчгарав

  • [email protected]

Дашрамд сануулахад, 2025-2026 оны хичээлийн жилд нийт 19 оюутан Дуньян их сургуульд хэлний бэлтгэлд хамрагдсан бөгөөд 17 нь сургуулийн дотоод элсэлтийн шалгалтад албан ёсоор тэнцсэн байна.

Оюутнууд зөвхөн TOPIK оноогоор бус,

  • сургуулийн хэлний түвшин тогтоох шалгалт,
  • мэргэжлийн суурь чадварыг үнэлэх шалгалт зэргийг амжилттай давж, 2027 оны 3 дугаар сард “Олон улсын төмөр замын дэд бүтцийн инженер” мэргэжлээр бакалаврын 1-р курст элсэн суралцах эрхээ баталгаажуулжээ.
ЦАГ АГААР | ТӨВ БОЛОН ГОВИЙН НУТГААР ЦАСАН ШУУРГАТАЙ
ТАНИЛЦ | “Грэмми 2024” шагнал гардуулах ёслолын нэр дэвшигчид
Төслийн хүрээнд нийлүүлэгдсэн 32, 42 метр урттай автомашинууд үүрэг гүйцэтгэж эхэллээ
Хэрхэн өөртөө тохирсон, сонирхолтой ажлыг хийх вэ
Өнөөдөр төвийн, говийн болон баруун аймгуудын нутгаар бороо нойтон цас орно
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд сайт хариуцлага хүлээхгүй. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэнэ үү.


2500
👤
@

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

GenZ ажиглагч | Чуулганы нээлт үзээд газар дээрээ солиорсон сэтгүүлчийн тойм
GenZ АЖИГЛАГЧ ОЦА
НӨГӨӨ ФУРГОНЫ “ЖАДАМБА АХ”
HUMANZ
Бие даалтын долоо хоногийг “Аюулгүй амьдрах ухаан” хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулна
Цаг үе
Судалгаа: Ижил цагт унтдаг хосууд харилцаандаа илүү сэтгэл хангалуун байна
13 ШАЛТГААН
Өнөөдөр “Нэгүүн болохоор” барь, хорь гэж зөвшөөрсөн стандарт маргааш “чи болохоор” болж хувирдаг
Ангилалгүй
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?