HumanzHumanzHumanz
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Цаг үе

Хэрхэн өөртөө тохирсон, сонирхолтой ажлыг хийх вэ

|
HumanZ
| 2025 оны 06 сарын 10

Хэрвээ та одоог хүртэл өөрийн хийх дуртай, өөрийн сонирхсон ажлыг олж чадаагүй байгаа бол та ганцаараа биш гэдэгтэй итгэлтэй байж болно. Учир нь тантай ижил асуудалтай хүн маш их байдаг бөгөөд энэ төрлийн хүмүүст зориулсан хэд хэдэн зөвлөгөө байдаг гэнэ. Ингээд эдгээр зөвлөгөөтэй дэлгэрэнгүй танилцацгаая. Магадгүй танд дуртай зүйлээ хийхэд тус болох ч юм бил үү.

Таны сонирхлыг татаж байгаа зүйлийг ол

Мэдээж, “Дуртай зүйлээ олж хий” гэдэг үг маш амархан мэт санагдах ч бодит байдал дээр хүмүүс өөрийнхөө дуртай зүйлийг төдийлөн мэдэхгүй байх тохиолдол элбэг. Хүүхэд насанд байхдаа сонирхож байсан зүйл маань цаг хугацааны эрхээр мартагдаж, та зөвхөн амьдралд “шаардлагатай” гэх зүйлийг хийснээр хүсэл мөрөөдлөө ч алдсан байх магадлалтай. Өнгөрсөнд таны анхаарлыг татаж байсан зүйлсийг санах гэж хичээгээрэй. Гэхдээ энэ нь заавал таны одоо хийж байгаа ажилтай холбоотой байх шаардлагагүй бөгөөд хамгийн гол нь тухайн зүйл яг таны сэтгэлд хоногшиж үлдсэн эсэх дээр анхаарал хандуулах зүйтэй. Бид ихэнхдээ амжилтад хүрэх зорилгыг тодорхойлохдоо “онцгой авьяас” гэх зүйлийг хардаг бөгөөд энэхүү авьяас нь л биднийг амжилтад хүргэнэ гэж үздэг. Зураг зурах, програм хөгжүүлэх, хоол хийх, зохион байгуулагч хийх гэх мэт чадварыг хүсэл байвал ч ямар ч зовох зүйлгүйгээр хөгжүүлэх боломжтой. Өдөр тутмын дадал болсон зүйлээ хийсээр танд өөр юу ч таалагдахаа больж болно.  Гэхдээ надад юу ч таалагдахгүй байна гэж хойш суухын оронд эргэн тойрноо нэг ажиглаад үзээрэй. Та байгаль дэлхийн талаар баримтат кино үзэж байна уу? эсвэл сэтгэл судлалын талаар ном уншиж байна уу? гэдгээ нэг анзаараарай. Хэдийгээр энэ бүх зүйл нь “карьер”-ын өсөлтөд нөлөөлөхгүй мэт санагдаж байгаа ч энэ нь танд ирээдүйн ажлын чиглэлээ гаргахад тусална.

Ирээдүйн ажлын чиглэлээ гарга

Дараагийн таныг гүйцэтгэх нэн шаардлагатай зүйл бол өөрт таалагдаж байгаа зүйлээ ашиглаж, хэрхэн мөнгө олох тал дээр анхаарал хандуулах явдал бөгөөд үүнд танд бүтээлч сэтгэлгээ туслах болно. Тиймээс өөрийн сонирхолд нийцэх боломжийг хайгаарай. Жишээлбэл: Хэрвээ та зохиол бичих дуртай бол ашгийн бус байгууллагатай хамтран ажиллах, маркетингийн байгууллагад цагийн ажил хийх, эсвэл хэвлэл мэдээллийн салбарт албан бус бичээчээр ажиллаж өөрийгөө хөгжүүлж болно. Хамгийн гол нь энэ нөхцөлд та уян хатан байх хэрэгтэй. Тэр даруй шууд л өөрийн мөрөөдлийн ажлыг хийх гэдэг нь хүн бүрд тохиодог завшаан биш гэдгийг санаарай. Бүхнийг багаас эхэлж, өөрийн чадварыг харуулж, бусдад итгэл төрүүлэх нь таны зорилго байх юм. Магадгүй сонирхолтой, хөгжилтэй ажил хийхийн тулд та дахин мэргэжлээ дээшлүүлэх, эсвэл шинэ чадварт суралцах шаардлагатай ч тулгарч болно. Гэхдээ хэрвээ та үнэхээр тухайн ажлыг хийх чин хүсэлтэй байвал сурах гэдэг нь таныг зогсоох хүчин зүйл болохгүй шүү дээ.

Өрсөлдөх чадварыг хөгжүүлэх

Ихэнх хүмүүс карьер гэдэг бол нэг зүйлийнхээ төлөө л тэмүүлэх үйл явц гэж ойлгодог. Гэтэл үнэндээ зөвхөн яг одоо хийж байгаа ажилдаа анхаарал хандуулж, өөрийн сонирхлыг хаях, шинэ зүйл сурахаас татгалзах нь тун буруу зүйл юм. Учир нь нэг сонирхол нь нөгөө сонирхлоо тэжээж өгдөг бөгөөд амжилтад хэрвээ нэг чадвар тань дутаж байвал дахин нэг чадвартай болсноор та илүү чадварлаг нэгэн болж чадна. Ингээд өөрийн үндсэн чадварыг өөр нэгэн чадвартай хослуулж чадсанаар та байгууллагынхаа хувьд, ажил олгогчийн хувьд хамгийн шилдэг нь болж, тэд таныг үнэлэх нь гарцаагүй.

Оролдлого ихт оройд нь

Өөрийн сонирхож байгаа зүйлийг зөвхөн надад таалагдаж байна гэж бодохын оронд, мөн хэрэгжүүлж, оролдож үзэх хэрэгтэй. Жишээлбэл: Хэрвээ танд график дизайн таалагдаж байгаа бол үнэгүй програм татаж, туршаад үзэж яагаад болохгүй гэж? Хэрвээ сэтгэл зүйн талаар сонирхож, зөвлөгөө өгөх хүсэлт эрмэлзэлтэй байвал үүнтэй холбоотой нийтлэл уншиж, үнэхээр таны сонирхсон зүйл бол богино хугацааны сургалтад сууж болно шүү дээ. Өөрийн санасан, зорьсныг гүйцэлдүүлэхэд төгс хугацааг хүлээхийн орон шууд эхэл. Долоон хоногт хэдэн цагийг өөрийн шинэ сонирхолд зарцуулахаа бодож төлөвлөгөө гарга. Ингээд бага багаар өөрийгөө хөгжүүлснээр тун удахгүй та амжилтад хүрэх болно. Амжилтад хүрэх зам тийм ч дардан байдаггүй гэдгийг санаж, замаасаа хазайх, буруу алхах, алдаа гаргах тохиолдолд бууж өгөхгүйгээр тэмүүлэх хэрэгтэй гэдгийг мартаж болохгүй.

 Өөртөө итгэлгүй байдал болон таны өмнө тулгарсан хаалтыг үгүй хий

Магадгүй таны бодолд тухайн ажил уйтгартай, эсвэл таны хүлээлтэд нийцэхгүй, эсвэл бүр та энэ ажлыг хийхэд хангалттай туршлагатай биш мэт санагдах үе гарах болов уу. Энэхүү бодол нь зүгээр л таны азгүйдэх вий гэсэн айдастай болон өөрийгөө дутуу үнэлэх зуршилтай тань холбоотой. Гэтэл таны амьдрал бол таны л амьдрал учир, та өөрт зориулсан тухтай байдлыг л бүрдүүлэх хэрэгтэй. Ямар нэг шинэ зүйл эхлүүлсэн бол 100% өөрийгөө зөвхөн тухайн зүйлд зориулах хэрэггүй. Бүх зүйл багаас эхэлнэ шүү дээ. Хэрвээ та тухайн зүйлийг үнэхээр их хийхийг хүсэж байвал өөртөө итгэлгүй байдал тань ул мөргүй арилах болно. Тиймээс айдас гэдэг нь таныг зөв замдаа явж байгаа эсэхийг тодорхойлох нэг хүчин зүйл юм. Танд л гэж хэлэхэд шинэ зүйл сурахаас, шинэ зүйлийг туршиж үзэхээс бүү ай.

Хүсэл тэмүүллээ эргэн авч ир

Хэрвээ танд бүх зүйл таалагдахгүй байгаа мэт санагдаж байвал нь энэ нь танд юу ч таалагдахгүй байгаа гэсэн үг биш бөгөөд харин “та юунаас ч аз жаргалыг мэдрэхээ больсон” гэсэн үг юм. Энэ нь ерөнхийдөө таны хүсэл, зорилго, тэмүүлэл тань завгүй амьдралын хэв маяг, өдөр тутмын стресс зэргээс шалтгаалж сэтгэлийн мухарт нуугдсан байх магадлалтай. Уг хүсэл тэмүүллийг сэргээхийн тулд бага насандаа сонирхож байсан зүйлээ одоо дахин нэг оролдоод үзээрэй. Магадгүй эхэндээ танд төдийлөн таатай санагдахгүй байж болох ч өнгөрснөө дурсах мэдрэмж төрж байвал энэ мөчүүдийг тэмдэглэж аваарай. Энэ нь таны ирээдүйн алхмыг тодорхойлоход туслах юм. Дахин хүсэл тэмүүлэл, зорилготой болоход багагүй хугацаа шаардах учир тэвчээртэй байгаарай.

ТАНИЛЦ: TEDxUlaanbaatarSalon “EQUALITY” арга хэмжээний илтгэгчид
Шар өвс шатааж, гал алдсан иргэдэд хариуцлага тооцож байна
ЦАГ АГААР | Ирэх арав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
АТГ: Нийтийн албанд томилогдох 231 иргэний урьдчилсан мэдүүлгийг хянан шалгав
Нуурын толио болон голын нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байна
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд сайт хариуцлага хүлээхгүй. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэнэ үү.


2500
👤
@

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

Банкны тухай хуулийг шинэчилсэн тохиолдолд Унгар Улсын ОТП банк Монгол Улсад үйл ажиллагаагаа явуулах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ
Цаг үе
Tips & Tricks | Чухал санаагаа мартахгүй байх энгийн аргууд
Tips & Tricks
Цагаан сарын бэлгээ “дотоодын” үйлдвэрлэгчдээсээ бэлдэцгээе
Цаг үе
Нийслэлийн хэмжээнд 4113 теле камерыг нэгдсэн болон дэд төвд холболоо
Цаг үе
Нийслэл, дүүргийн эмэгтэй төлөөлөгчид хүүхэд хамгааллын асуудлаар уулзлаа
Цаг үе
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?