HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Цаг үе

Монгол, Хятадын худалдааны эргэлтийг 20 тэрбум ам.долларт хүргэхийн төлөө ажиллахаа хоёр тал илэрхийллээ

|
HumanZ
| 2026 оны 01 сарын 14

Ерөнхий сайд Г.Занданшатар 2026 оны нэгдүгээр сарын 13-ны өдөр БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Шэнь Миньжюанийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Ерөнхий сайд Г.Занданшатар БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян шинэ жилийн баярын мэндчилгээ дэвшүүлсэнд талархал илэрхийлэв. 

Мөн Монгол, Хятад хоёр улс нь уул усаар холбогдсон мөнхийн хөршийн хувьд талууд найрсаг харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх нь Монгол, Хятадын гадаад бодлогын тэргүүлэх чиглэл бөгөөд тус тусын тусгаар тогтнол, бүрэн эрх, газар нутгийн бүрэн бүтэн байдал, өөрсдийн сонгосон хөгжлийн зам, язгуур эрх ашгийг харилцан хүндэтгэх үндсэн зарчмыг баримтлан харилцан ашигтай хамтын ажиллагаа өрнүүлж буйд сэтгэл хангалуун байгаагаа  илэрхийлэв. 

2025 оны арван нэгдүгээр сард Москва хотноо Хятадын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чянтай уулзахдаа Хятадын нийгэм, эдийн засгийн 15 дугаар 5 жилийн төлөвлөгөөг  Монгол Улсын хөгжлийн таван жилийн төлөвлөгөөтэй харилцан уялдуулж, хоёр улсын урт хугацааны тогтвортой хөгжил, эдийн засгийн өсөлт, бүс нутгийн хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргахаар ярилцаж санал нэгдсэнээ Ерөнхий сайд онцлов. 

Хоёр улсын Засгийн газар хооронд хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүд нь хоёр улсын нийгэм, эдийн засгийн хөгжил болон ард түмэнд үр өгөөжээ өгөх чухал ач холбогдолтой ажлууд болохыг тэрбээр дурдаж, 2026 онд Монгол, Хятадын худалдааны эргэлтийг 20 тэрбум ам.долларт хүргэх төрийн тэргүүн нарын зорилтыг биелүүлэхийн төлөө хятадын талтай хамтран ажиллахаа онцлон тэмдэглэв. Монгол Улсын бараа бүтээгдэхүүнийг гуравдагч зах зээлд гаргахад шаардлагатай транзит тээврийн үйл ажиллагааг хэрэгжүүлэх талаар хоёр тал идэвхтэй ажиллахаа илэрхийллээ. 

Элчин сайд Шэнь Миньжюань олон улсын худалдаа, эдийн засгийн амаргүй цаг үед хоёр улсын худалдааны эргэлтийн хэмжээ хэвийн хадгалагдаж байгаа нь цаашид хоёр улсад эдийн засгийн хамтын ажиллагаанд илүү өргөн боломж байгааг илтгэж байна гэв. 

Хятад, Монголын харилцан ашигтай хамтын ажиллагаанд хувь нэмрээ оруулан ажиллахаа Элчин сайд илэрхийллээ. 

ФОТО | Брэд Питт найз бүсгүй Инес де Рэймоны хамтаар Венецийн кино наадамд оролцлоо
Сүлд модны галын аюулгүй байдлыг хангах ЗӨВЛӨМЖ
SKINCARE | Батгашилт үүсэх эрсдэлт хүчин зүйлс
А.Амартүвшин: Нас барсан 7200 гаруй иргэний “Сайн карт”-ыг ашиглаад түлш худалдан авч, их хэмжээгээр хадгалж, орон нутаг руу зарж байсан зөрчлийг илрүүлсэн
НИТХ-ын дарга А.Баяр: Эцэг, эхчүүдийг насанд хүрээгүй хүүхдэдээ суррон худалдан авч өгөхгүй байхыг уриаллаа
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд сайт хариуцлага хүлээхгүй. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэнэ үү.


2500
👤
@

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

GenZ ажиглагч | Чуулганы нээлт үзээд газар дээрээ солиорсон сэтгүүлчийн тойм
GenZ АЖИГЛАГЧ ОЦА
НӨГӨӨ ФУРГОНЫ “ЖАДАМБА АХ”
HUMANZ
Бие даалтын долоо хоногийг “Аюулгүй амьдрах ухаан” хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулна
Цаг үе
Судалгаа: Ижил цагт унтдаг хосууд харилцаандаа илүү сэтгэл хангалуун байна
13 ШАЛТГААН
Өнөөдөр “Нэгүүн болохоор” барь, хорь гэж зөвшөөрсөн стандарт маргааш “чи болохоор” болж хувирдаг
Ангилалгүй
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?