HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Цаг үе

Өмнөд Солонгост сургуулийн анги танхимд гар утас ашиглахыг хориглоно

|
Үйлсдэлгэр Мөнхбат
| 2026 оны 01 сарын 06

Өмнөд Солонгост энэ оны гуравдугаар сарын 1-нээс эхлэн сургуулийн анги танхимд гар утас болон ухаалаг төхөөрөмж ашиглахыг хуулиар хориглох шийдвэрийг албан ёсоор хэрэгжүүлэхээр болжээ. Тус улсын Үндэсний Ассамблей 2025 оны наймдугаар сард холбогдох хуулийн өөрчлөлтийг баталсан бөгөөд энэ нь хичээлийн үеэр сурагчдын анхаарал төвлөрөл, сурлагын чанарыг сайжруулахад чиглэсэн бодлогын арга хэмжээ хэмээн үзэж буй.

Шинэ зохицуулалтаар бага, дунд, ахлах сургуулийн сурагчид анги дотор гар утас ашиглахыг хориглох бөгөөд өсвөр үеийнхний дунд нэмэгдэж буй гар утас, сошиал медиа хэт хэрэглээ нь суралцах үйл явцад сөргөөр нөлөөлж, сэтгэл зүй болон төвлөрөх чадварыг сулруулж байна гэж хууль санаачлагчид онцолжээ. Өмнө нь зарим сургууль дотоод журмаараа утас хэрэглэхийг хязгаарлаж байсан ч энэ удаад уг зохицуулалт улс даяар нэгдсэн, хуульчилсан хэлбэрт шилжиж байгаа юм.

Гэсэн ч яаралтай нөхцөл байдал, сургалтын тусгай хэрэгцээ, эсвэл тусгай хэрэгцээтэй сурагчдын хувьд гар утас ашиглах боломжийг тодорхой нөхцөлтэйгээр үлдээхээр заасан байна. Ингэснээр хориг нь бүх нөхцөлд хатуу мөрдөгдөх бус, боловсролын бодит хэрэгцээтэй уялдуулан хэрэгжих юм.

Өмнөд Солонгосын энэхүү шийдвэр нь хүүхэд, өсвөр үеийнхний дижитал орчны хэрэглээг зохицуулах төрийн оролцооны нэг жишээ болж, бусад улс оронд ч ижил төстэй хэлэлцүүлэг өрнөх үндэслэл болж байна. Боловсролын салбарынхан энэхүү бодлого нь анги танхим дахь суралцах орчныг сайжруулж, багш, сурагчдын харилцааг илүү сайн үр дүнд хүргэнэ гэж найдаж буйгаа илэрхийлжээ.

Гар урлалын шилдэг бүтээгдэхүүнүүдийг шалгаруулж, олон улсын зах зээлд гарахад нь тусална
Барууныхнаас холдсон Путин тусламж эрэхдээ Вьетнам улсад айлчлав
НИТХ | Хот байгуулалт, орон сууцны чиглэлд төлөвлөсөн төслүүд
Харьяа дүүрэг, хорооноосоо хол байгаа иргэд цэргийн бүртгэлээ цахимаар хийлгэх боломжтой
АМЬТНЫ ЭМНЭЛГЭЭС АДУУНЫ ЭМНЭЛЭГ ХҮРТЭЛ АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖИЖ БУЙ ЗАГВАР ТӨСӨЛ 
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Эрэлттэй

GenZ ажиглагч | Эрхээ эдэлсэн иргэнийг хориод байгаа “гахай” хэн бэ
GenZ АЖИГЛАГЧ
БНСУ-д нас барсан гадаад оюутнуудын таван хүн тутмын нэг нь амиа хорлосон байна
Цаг үе
“МӨНХ ТЭНГЭРИЙН БИЧИГ – 2026” ОУ-ын үзэсгэлэнгийн удирдамж
ЦАГ ҮЕ
УИХ-ын гишүүн С.Цэнгүүн одон медалиудыг цэгцлэх хуулийн төсөл санаачилжээ
Улс төр
“Найзууд” цувралын анхны анги цацагдсанаас хойш 32 жил өнгөрчээ
DAILY NEWS
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?