HumanzHumanzHumanz
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
From INNA

С.ТУНГАЛАГ: МАНЖУУРЫН МИСС тэмцээнд МУ-ын гоо бүсгүйчүүд түүхэн амжилт бүтээлээ

|
Янжиндулам Мягмарсүрэн
| 2025 оны 12 сарын 25

Монгол, Орос, Хятад улсын гоо бүсгүйчүүд оролцож авьяас чадвар, ур ухаан, гоо үзэсгэлэнгээрээ өрсөлддөг “МАНЖУУРЫН МИСС” тэмцээн БНХАУ-ын Манжуур хотноо 22 дахь удаагаа зохиогдон өндөрлөлөө. Оролцогч улсуудын хувьд нэр хүндтэй, өрсөлдөөн өндөртэй эл тэмцээнд Монгол Улсын мисс М.Болорхишиг тэргүүн титмийг хүртлээ. Мөнхүү эл тэмцээний 10 номинацийн есийг Монгол Улсын гоо бүсгүйчүүд хүртсэн түүхэн амжилтыг бүтээжээ.  

ТЭРГҮҮН МИСС М.Болорхишиг

Хоёрдугаар байр мисс Б.Буянжаргал

Гуравдугаар байр мисс Б.Будсүрэн нар хүртлээ. 

Мөн Монголын Дизайнаруудын Холбооны дэргэдэх Мэргэжлийн Загвар Өмсөгчдийн Холбооны тэргүүн С.Тунгалаг тэмцээний албан ёсны шүүгчээр ажилласан бөгөөд Монгол Улсыг төлөөлөн оролцсон хоёр багийн нэгийг зохион байгуулан оролцсон билээ.

Ийнхүү Мэргэжлийн Загвар Өмсөгчдийн Холбооны тэргүүн С.Тунгалагтай тэмцээний талаар ярилцлаа. 

– Сайн байна уу? Юун түрүүнд амжилт дүүрэн ирсэнд нь баяр хүргэе. 

Баярлалаа. Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. 

Манжуурын Мисс тэмцээнд Монгол Улсын гоо бүсгүйчүүд түүхэн амжилтыг бүтээгээд ирлээ. 

– Манжуурын Мисс тэмцээнд Монгол Улсын гоо бүсгүйчүүд түүхэн амжилтыг бүтээлээ. Энэ тэмцээнд гурван улсын хэдэн гоо бүсгүйчүүд оролцож, өрсөлдөөн хэр өрнөсөн бэ? 

Манжуурын мисс тэмцээн нь 22 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа Хятад улсдаа нэлээн нэр хүндтэй зохион байгуулалт өндөр түвшинд хийдэг томоохон миссийн тэмцээнүүдийн нэг. Хятад улсын CCTV, ӨМӨЗО-ны Одон телевизийн баг бүрэлдэхүүн өдөр бүр ажиллаж мөн финалыг улс даяар шууд дамжуулж байсан нь энэ тэмцээн нэр хүндтэйг илтгэнэ. Энэ жил гурван улсаас нийт 45 гоо бүсгүйчүүд улс улсаа төлөөлөн оролцсон. Тэмцээн асар өндөр өрсөлдөөн доор өрнөсөн. Хятад улс хот газруудаасаа миссүүдээ шалгаруулан оролцохоор ирсэн нь өрсөлдөөнийг бүр ч хүндрүүлсэн. Орос улсын миссүүд ч мөн адил Олон Улсын болон дэлхийн тэмцээнүүдэд өндөр амжилтыг гаргадаг. Тиймдээ ч бид Монголоосоо гарч эхний өдөр тэнд буухаасаа эхлээд тэмцээн эхэлсэн гэж тооцож бүх зүйлдээ анхаарч оролцсон. Мөн манай охид заавар зөвөлгөөг маань байнга анхааралтай сонсож биелүүлж байсан нь хамтын амжилтаа ахиулахад хамгийн том түлхэц болж байсан. Манай улсын миссүүд загварын салбарт, Олон Улсын миссийн тэмцээнүүдэд амжилт гаргаж байсаны дээр Монголын хамгийн том загварын шоу болох Гоёл наадамдаа оролцдог туршлага сайтай баг болж оролцсон. 

Тэмцээнд манай охидын тайзны техник илт давуу сайн байсан мөн дээрээс нь бид  өмсөх хувцасаа чанартай бэлдэх гэж хичээсэн маань энэ тэмцээнийг аргагүй өнгөлж чадсан. 

Нүүр будалт үс засалтаа бид нар үргэлж өөрсдөө хийж явсан. Тэмцээний зохион байгуулагчдаас нүүр будагчид, үсчид гаргаж өгсөн ч бидний онцлог давуу тал дээр нийцээгүй тул өөрсдөө нүүр будаг, үсэн дээрээ анхаарч ажилласан юм. Мэдээж мэрэгжлийн багаас зарим нэг засвар, тусламжийг авсан. Миний хувьд охидынхоо үсчин нь болсон дурсамжтай байлаа. 

– Тэмцээний гол онцлог юу вэ. Мөн гол номинациуд?

Энэ тэмцээн гурван улсдаа нэлээд танигдсан олон жилийн түүхтэй. Гэвч Ковидоос хойш таван жилийн хугацаанд завсарласан. Тиймээс энэ жил оролцогчид ч хүлээлт ихтэй орлоо. Мөн өмнө нь 20 хоног орчимд тэмцээн явагддаг байсан бол энэ жил тавхан хоногт бүх арга хэмжээгээ багтааж хийсэн. Нэлээн шахуу цагийн хуваариудтай байсан болохоор ачаалал ч нэлээн өндөр байлаа. Гол номинациудын хувьд өмнөх жилүүдээс багассан.  Өмнөх жилийн түүхүүдэд тэргүүн байр нэг мисс, хоёрдугаар байр хоёр мисс, гуравдугаар байр гурван мисс, 10 шилдэг оролцогч мөн дахин долоон номинаци шагналтай байсан бол энэ жил тэргүүн байр нэг, хоёр болон гуравдугаар байр нэг, нэг мисс, долоон номинаци буюу нийт 10шагналтан тодорсон. 

Ийнхүү 10 шагналаас ОХУ-ын мисс нэг номинаци, БНХАУ-аас нэг ч шагнал аваагүй харин манай улсаас тэргүүн титмийг болон хоёр, гуравдугаар байр болон тусгай зургаан номинацийн эзэд болсон. Нийт 10 шагналын есийг Монгол Улсаас авсан нь уг тэмцээний 22 жилийн түүхэнд анх удаа нэг улс бүх шагналын 90 хувийг авсан түүхэн амжилт болсныг онцолж байлаа.

– Таны хувьд энэ жилийн тэмцээнд тэмцээний албан ёсны шүүгчээр ажилласан. Тэмцээний шүүлт хэрхэн, ямар зарчмаар болдог вэ?

Тэмцээнд нийт найман шүүгч сууснаас ОХУ болон манай улсаас нэг, нэг шүүгч суусан. Бусад зургаа нь БНХАУ-ын шүүгчид байсан. Финалын өдрөөс өмнөх хоёр өдөр нь яг л тэмцээний агшин шиг тайзны бэлтгэлийг хийлгэж шүүгчид оноо өгсөн. Өдөр бүрийн тэмцээний бэлтгэл болон бичлэг, зураг авалтуудад оролцсон байдлыг харж шүүлтэд оноо өгч байсан. Ерөнхий шүүгчдийн ард талд давхар хяналтын найман шүүгч үндсэн шүүгчдийг хянаж ажиллаж байсан.

Оноог шууд падан дээр оруулаад онооны системд шууд бодож тэмцэний шударга, үнэн зөв байдлыг нэмэгдүүлсэн гэж үзэж байгаа. БНХАУ-аас зургаан шүүгч шүүсэн ч тухайн улсаас нэг ч мисс шагнал аваагүй нь сонин санагдаж байсан ч нөгөө талаараа шударга шүүлтийн үр дүн юм.

– 2025 он өндөр босгоо хаах гэж байна. Энэ онд Мэргэжлийн Загвар Өмсөгчдийн Холбооны онцлох үйл явдал, амжилтуудаас дурдвал?

Тэгэлгүй яахав. Монгол Улс Гурван сая гаруй иргэнтэй ч олон салбарт дэлхийд нэр хүндээ өргөж байгаагийн нэг нь аргагүй гоо зүй, загварын салбар. 

Ойрын жишээ гэвэл, Манжуурын мисс тэмцээний тэргүүн мисс болсон М.Болорхишиг Гоёл2026 наадмын шилдэг модель болсон. Ер нь манай моделиуд гадаад дотоодын олон тэмцээнд өндөр амжилт үзүүлэхээс гадна Монгол улсдаа болон олон улсад эх орноо сурталчилаар байнгын гадны улсыг зорьдог.

– Уншигчдад мэдээлэл өгсөнд баярлалаа. Танд ажлын өндөр амжилт хүсье.

Баярлалаа.

Элэгний “Д“ вирусийн халдвартай иргэдийг ОХУ-ын Буриад Улсад эмчлэх хэлэлцээр хийжээ
ТАНИЛЦ | Тав, зургаа, долдугаар сарын цаг агаарын төлөв
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өнөөдрөөс хүйтний эрч чангарна
Чингэлтэй дүүрэг ангилан ялгасан хог хаягдлыг эдийн засгийн эргэлтэд оруулах төвлөрсөн байгууламжтай боллоо
Монголын 3×3 сагсан бөмбөгийн Үндэсний шигшээ багийн тамирчдад орон сууцны батламж гардууллаа
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд сайт хариуцлага хүлээхгүй. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэнэ үү.


2500
👤
@

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

НӨГӨӨ ФУРГОНЫ “ЖАДАМБА АХ”
HUMANZ
ТАНИЛЦ | Гал морин жилийн СУУДЛЫН ЗАСАЛ ба ЗҮГ МӨР ГАРГАХ
Цаг үе
GenZ АЖИГЛАГЧ | Үндсэн хуулиар олгосон эрхээ эдэлсний төлөө шоолуулж, доромжлуулах болсны цаад шалтгаан 
ОЦА
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас хүүхдийн сонсголыг хамгаалах уриалга гаргав
Цаг үе
Selena Gomez нөхрийнхөө хөлийг үнссэн бичлэг цахим орчинд анхаарал татав
DAILY NEWS
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?