HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
From INNA

“Ганцаардмал” агуу зураачийг олсон боловч бүтээлүүд нь алдагджээ

|
Янжиндулам Мягмарсүрэн
| 2024 оны 09 сарын 30

Урлагийн ертөнцөд тэр дундаа дэлхийн уран зургийн салбарынхан нэрд гараагүй агуу зураачийн алдагдсан 78 зургийн эрэлд гарчээ. Тодруулбал бага насандаа Сальвадор Дали зэрэг мастеруудтай мөр зэрэгцэн ажиллаж байсан Хенри Орликийг 40 гаруй жилийн дараа ийнхүү олноо ил гаргаж байна. Харамсалтай нь түүний 78 сод уран бүтээл алдагджээ.

Хэдэн арван жил ганцаардмал байсан зураач хуучин орон сууцны хороололд ажиллаж амьдарч зурсан зургуудаа эвхсээр суугаа аж. 77 настай тэрбээр одоо Свиндон хотод амьдардаг бөгөөд уран бүтээлүүдийнх нь талаас илүү нь ор сураггүй алга болжээ.


Хенри Орлик 2022 онд цус харваж эмнэлэгт хүргэгдсэн бөгөөд энэ үед нь түүний томоохон бүтээлүүд нь алдагдсан байна.

Түүний гайхамшигт зургууд урлагийн наймаачдын нүдийг нулимстай болгож байна. Урлаг судлаачид түүнийг “Их Британийн агуу хүмүүсийн нэг” гэж дуу нэгтэйгээр тодорхойлсоор… Гэвч энэ нь агуу зураачийн хувьд хэтэрхий хожим нэр алдрын түүх болж байна.

Цус харвалтын дараа сойзоо ч авч чадахгүй болсон Орликийн алга болсон 78 зургийг олоход туслахаар өмгөөлөгч ноён Форд ажиллаж байгаа аж. Мөн Орликийн бага насны гэр бүлийн найз Ян Пиетруска туслахаар иржээ. Пиетрускагийн хэлж буйгаар Орликыг эмнэлэгт хэвтэж байхад нь Лондон дахь орон сууцны хорооноос нь түүнийг хөөсөн гэнэ. Тиймээс түүний ачаануудыг баглаж үлдсэн бүтээлүүдийг нь үнэлэх шаардлагатай болсон гэжээ.

Польш гаралтай Орлик 1948 онд эцэг эхийнхээ хамт Их Британид ирж, Свиндон руу нүүх хүртлээ янз бүрийн нүүлгэн шилжүүлэлтийн хуарангаар амьдарч байсан. 

Орлик одоо талийгаач ээжийнхээ гэрт амьдардаг ч эрүүл мэндийн хувьд үг ч хэлж чадахгүй болжээ.

Түүний өмгөөлөгч болон урлаг судлаачид Орликийн бүтээлүүдийн үнэ цэнийг дэлхийн гайхамшигт уран зургуудад албан ёсоор бүртгүүлж эхэллээ.

Жамес Клейцорд/Галерэйн түүхч/ "Би дөнгөж сая эхний хэдэн бүтээлийг харсан, миний эрүү мултрахаа шахсан. Энэ бол миний харж байсан хамгийн ер бусын бүтээл. Тэр үнэхээр ур чадварынхаа хувьд шилдэг уран бүтээлч. Тиймээс би шууд л гэнэтийн худалдан авалт хийсэн. Гэхдээ би хэзээ ч харамсахгүй" гэжээ. 

Орликын бүтээлийн талаар хамгийн түрүүнд анзаарч болох зүйл бол маш нарийн хийцүүд. Зарим нь шинжлэх ухааны зөгнөлт байх боломжтойг ч уран зураг судлаачид онцолжээ.
Ноён Форд: “Орлик үргэлж физикт сонирхолтой байсаар ирсэн. Тэрбээр өнгө бүрдүүлэгч зурган дээрээ жижиг гөлгөр зураасыг ашигладаг бөгөөд үүнийг “өдөөх байдал” гэж нэрлэдэг” гэсэн бол найз ноён Пиетруска: “Эффектийг бий болгохын тулд Орлик заримдаа будгийн сойз дээр нэг удаад хоёр ширхэг үс хэрэглэдэг бөгөөд энэ нь асар их цаг зарцуулдаг” гэв.

BBC

Бүгд найрамдах Киргиз улсын Сайд нарын танхимтай байгуулсан Жолоодох эрхийн үнэмлэхийг харилцан хүлээн зөвшөөрөх, солилцох тухай хэлэлцээрийг баталлаа
БЗД-ийн 129 дүгээр цэцэрлэгийн өргөтгөлийн ажил 60 хувьтай үргэлжилж байна
СӨХ-той хамааралтай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн мэдүүллээ
Алба хаагчид 34 иргэний амь насыг авран хамгаалж, 58 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Зэвсэгт хүчний алба хаагчдын нийгмийн баталгааг сайжруулах зарим асуудлыг шийдвэрлэхээр болов
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

Японд үүссэн хар салхины улмаас зарим нислэгийн хуваарьт өөрчлөлт орлоо 
Цаг үе
Криштиану Роналду анх удаа уран сайхны олон ангит цувралд дүр бүтээхээр болжээ
DAILY NEWS
Vivienne Westwood: Тансаг загварын ертөнцөд хувьсгал хийсэн брэнд
CRYPTOTUUKH
ТАНД ХЭРЭГТЭЙ | Хотод хичээлийн хэрэгсэл цуглуулж болох 26 БАЙРШИЛ
Цаг үе
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?