HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
CRYPTOTUUKH

МОНГОЛЧУУДЫН ЗОЛГОХ ХҮНДЛЭХ ЁСОН

|
Янжиндулам Мягмарсүрэн
| 2025 оны 03 сарын 01

Монголчууд аж төрөх, айл гэрийн ёсны баялаг уламжлалтай. Үүн дотор мэндлэн хүндлэх, зочлох ёсон чухал дэг жаягтай.

Монголчуудын хүндэтгэлийн заншил нь нарийн дэг ёс, уламжлалт ёсонд насаар дүү хүн буюу гаднаас ирж буй зочин хүн эхэлж мэнд амар айлтгадаг бөгөөд хэрэв шинэ жил гарсаар уулзаагүй бол золгодог ажээ. Дүү хүн ахмад хүнийхээ тохойг дороос нь хоёр гардан хүндлэн золгодог.

Хадаг барьж золгох ёсон: Өндөр настан буюу нутаг усандаа нэртэй хvмvvст хадаг барьж золгох ёстой байдаг. Дvv хvн хадгаа гаргаж амыг нь золгох хvн тийш харуулж хоёр гардан барьсаар золгож буй хvний хоёр гар дээр тавьсны дараа золгоно.

Хадаг авч байгаа хvн хадгаа хавсран хураагаад мөн хадагтайгаа золгож ч болно. Хадаг тавьж буй хvн хадгаараа бvх хурууг нь бvтээж болохгvй. Хадгаа эрхий хуруунд нь тулгаж алганд нь багтааж тавина.

Хадагтай золгох, хадаг барьж золгох нь золгогчоо хvндэтгэж байгаагаа илэрхийлэх талаараа адил боловч ялгаатай тал бий.

Хадаг барьж золгох ёсонд дvv хvн нь ахмаддаа хадгаа бvр мөсөн өгч золгодог бол хадагтай золгох ёслолд хадгаа хvнд өгдөггvй, ямагт өөртөө авч байдаг. 

Ямар ч насны хvнтэй хадагтай золгож болно. Хадагтай золгоно гэдэг нь хадагныхаа нэг vзvvрээс баруун гарынхаа ядам хурууг дотор талаас нь нар зөв хоёр ороогоод чигчий хуруутай тал руу доош унжуулсан чигээрээ золгоно.

Мөн таныг золгох гээд дөхөж очиход цаад хvн хадаг авч хуруугаа ороогоод эхэлбэл та “энэ хvн намайг ихэд хvндэтгэж байгаа юм байна” гэж бодоорой.

Цагаан сар ба золгох ёсон: Гэрийн хүмүүс гоё сайхан дээл хувцсаа өмсөөд, гэрийн доторх хамгийн ахмад хүмүүс өвөө, эмээ, аав, ээж нартаа хадгаар золгоно. Дараа нь хөрш саахалтын ахмад хүндтэй хүмүүстэй золгоно. Ийнхүү цагаалга эхэлж, ахмад, залуучууд, хүүхдүүд тус тусдаа ялгаран айл болгонд орж золгох бөгөөд золгохоор ирсэн хүмүүсийг хүндлэн дайлж, бэлэг сэлт барина. Шинэ оны идээ зоог барьсны эцэст айлын хүмүүст өлзийтэй сайхан ерөөл тавьдаг. Ерөөл сонссон хүн “Тэр ерөөл бат орших болтугай” хэмээн товчхон хариу хэлнэ. Хадагтай золгохдоо хадагныхаа нэг үзүүрээс баруун гарынхаа ядам хурууг дотор талаас нь нар зөв хоёр ороогоод чигчий хуруутай тал руу доош унжуулна. Хадгаа хүний гар дээр тавихгүй унжуулсан чигээр нь золгоно. Ямар ч насны хүнтэй хадагтай золгож болно.

ЦАГ АГААР | Говийн өмнөд хэсгээр 35 градус дулаан
Жолооны үнэмлэхээ И-Монголиагаас захиалах боломжтой боллоо
Цаг агаарын мэдээ, мэдээллийг тухай бүрд хүлээн авахыг зөвлөж байна
GenZ ажиглагч | Монголчууд “дасчихсан”
Улаанбаатар хотод энэ онд 100.9 км авто замыг бүрэн шинэчиллээ
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Эрэлттэй

Victoria’s Secret 2026: “After-Party”-д хэн, юу өмсөв
DAILY NEWS
GenZ ажиглагч | 4.900.000
GenZ АЖИГЛАГЧ
GenZ ажиглагч | Эрхээ эдэлсэн иргэнийг хориод байгаа “гахай” хэн бэ
GenZ АЖИГЛАГЧ
Арваннэгдүгээр сард олгох халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгөний хуваарь
Цаг үе
Халтирч унасан “Сахиусан тэнгэрийн”-ийн эргэн ирэлт
DAILY NEWS
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?