HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Цаг үе

Нийслэлийн хэмжээнд энэ онд нийт 34 байршилд 100.9 км авто замыг шинэчилж дууслаа

|
HumanZ
| 2025 оны 08 сарын 12

Улаанбаатар хотоос 2024, 2025 онд нэгдүгээр түвшний авто замуудын засвар, шинэчлэлтийн ажлыг үе шаттай хэрэгжүүлж дуусгахаар төлөвлөсөн. Энэ хүрээндээ 2024 онд 137.1 км авто замыг шинэчилсэн нь сүүлийн 10 жилийн дундажтай харьцуулахад 10 дахин урт зам болсон юм. Нийслэлийн удирдах ажилтнуудын өнөөдрийн шуурхай зөвлөгөөний үеэр 2025 онд нийслэлд хэрэгжүүлж байгаа авто замын төслүүдийн талаар НЗХГ-ын дарга Б.Одбаяр танилцууллаа.

Тэрбээр “2025 онд нийслэлийн 44 байршилд авто замын засвар, шинэчлэлтийн ажил хийхээр төлөвлөсөн. Өнөөдрийн байдлаар нийт 34 байршилд 100.9 км авто замын шинэчлэлтийн ажил дууссан. Мөн 10 байршилд 14.15 км суурь хучилтын ажил график төлөвлөгөөний дагуу үргэлжилж байгаа” гэв.

Улаанбаатар хотоос 2025 оныг “Бүтээн байгуулалтын жил”-ээр зарлаж, нийслэлийн агаар, орчны бохирдол, авто замын түгжрэл, иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэхэд чиглэсэн 24 мега төслийг хэрэгжүүлж байгаа. Энэ хүрээнд Туулын хурдны зам, Шинэ тойрог зам гэсэн олон түвшний огтлолцол бүхий авто замуудыг барих ажлын бэлтгэл болгож нэгдүгээр түвшний авто замуудыг үе шаттай шинэчилж буй.

Авто замын засвар, шинэчлэлтийн ажил 34 байршилд дууссан бол дараах байршлуудад төлөвлөгөөний дагуу авто замын засвар, шинэчлэлтийн ажил үргэлжилж, ажлын явц ихэвчлэн дуусах шатандаа явж байна.

Их тойруугийн авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлт. (Сансарын аюулгүйн тойргоос Зүүн 4 зам)

Ажилчны гудамжны авто замын засвар, шинэчлэлт. (Саппорогийн уулзвараас Чингисийн өргөн чөлөө)

Баруун үйлдвэрийн гудамжны авто замын засвар, шинэчлэлт
(Хөсөг трейдын уулзвараас зүүн тийш фрезерийн зүүн тал хүртэл)

Сансарын туннелийн авто замын засвар, шинэчлэлт.
(И-мартын уулзвараас туннель доогуур Их тойруу хүртэл)

Энхтайваны өргөн чөлөөний авто замын хэсэгчилсэн засвар шинэчлэлт (Зүүн 4 замаас Офицеруудын ордны тойрог)

Нийслэл хүрээний гудамжны авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлт.
(120 тэмээтэй хөшөөний уулзвараас зүүн тийш И-мартын уулзвар)

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Нийслэл хотын өвөлжилтийн бэлтгэл ажил 95 хувьтай үргэлжилж байна
Сурагчдын зуны амралтын ХУВААРЬ
Сайд Л.Энх-Амгалан Эстони улсын дунд сургуулийн үйл ажиллагаатай танилцлаа
Нийслэлийн Замын хөгжлийн газрын даргаар Б.Одбаярыг томилов
Энэ хичээлийн жилээс эхлэн сурагчид AI-ийн боловсрол эзэмшинэ 
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд сайт хариуцлага хүлээхгүй. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэнэ үү.


2500
👤
@

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

BIGBANG 20 жилийн ойд зориулсан дэлхийн аялан тоглолтоо зарлалаа
ЦАГ ҮЕ
Жилийн хугацаанд 44 биотехникийн ажилд оролцож, 200 гаруй шувууг дэлхийн санд бүртгүүлсэн Г.СҮХБААТАР
INTERVIEW
Э.Мөнхбаяр: Эрт босож өглөөний цайгаа бэлдэж уухаас амжилт эхэлнэ
+UPDATE
ТОМИЛОЛТ | Элсэн цөлийг мөнгө болгон хувиргасан Ниншягийн туршлага
GenZ АЖИГЛАГЧ
18 ХОНОГ
HUMANZ
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?