HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Цаг үе

Алслагдсан сумдын эрүүл мэндийн төвүүдэд ургийн эмгэгийг эрт илрүүлэх зөөврийн хэт авиан болон зүрхний бичлэгийн аппаратыг хүлээлгэн өгөв

|
HumanZ
| 2025 оны 12 сарын 04

Алслагдсан сум, өрхийн эрүүл мэндийн төвүүдэд зөөврийн хэт авиан аппарат болон ургийн мониторийг өнөөдөр хүлээлгэн өглөө. Эрүүл мэндийн яам, НҮБ-ын Хүн амын сан, Люксембургийн Засгийн газрын хамтарсан санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Сэргийлж болох эхийн болон перинатал эндэгдлийг тэглэх үйл ажиллагааг эрчимжүүлэх нь” төслийн хүрээнд 10 аймгийн 20 сумын эрүүл мэндийн төв, алслагдсан 2 дүүргийн өрхийн эрүүл мэндийн төвүүдэд нийт 1 тэрбум 864 сая төгрөгийн үнэ бүхий 22 зөөврийн ЭХО, 22 ургийн зүрхний бичлэгийн аппаратыг хүлээлгэн өгөв. Уг тоног төхөөрөмж дээр хэрхэн ажиллах талаар онол практик хосолсон 5 хоногийн сургалтыг Нийслэлийн Өргөө амаржих газарт зохион байгуулж байна.

ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат дээрх тоног төхөөрөмжүүдийг гардуулах үеэр, Төслийг амжилттай хэрэгжүүлэхэд хамтран ажиллаж, дэмжлэг үзүүлж буй НҮБ-ын Хүн амын сан, Люксембургийн Засгийн газар, бусад хамтрагч байгууллагуудад талархал илэрхийлэх. Мөн тус төслийн үйл ажиллагаа нь Монгол Улсын Алсын Хараа-2050, Тогтвортой хөгжлийн зорилт-2030, Анхан шатны эрүүл мэндийн байгууллагыг чадавхжуулах, Эх баригчийн тусламж үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, төвлөрлийг сааруулах зэрэг үндэсний бодлого, стратегийн хэрэгжилтэд онцгой дэмжлэг болж байгааг цохон тэмдэглэлээ.

Эдгээр тоног төхөөрөмж нь эх, ургийн оношилгооны чанарыг сайжруулахаас гадна зайн зөвлөгөө, оношилгоо авахад зориулсан программ хангамжаар тоноглогдсон хамгийн сүүлийн үеийн аппаратууд юм.

НҮБХАС-ийн рэгүүн Халид Шарифи: Монгол Улсын Засгийн газар, ЭМЯ-ны бодлого, зорилтыг биелүүлэхэд дэмжлэг үзүүлж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлж, нөхөн үржихүйн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилтод энэхүү арга хэмжээ хувь нэмэр оруулж байгаа гэдэгт итгэлтэй байна” хэмээв. Төслийн гол зорилго нь сумдын эрүүл мэндийн төвийн оношилгоо эмчилгээний чадавхыг бэхжүүлэх болон гэр бүл төлөвлөлтийн ур чадварыг сайжруулах сургалт, охид эмэгтэйчүүдэд тусламж үйлчилгээ үзүүлэх, телемедцинийг хөгжүүлэх зэрэг чиглэлээр алслагдсан эдгээр сумдыг дэмжин ажиллах явдал гэдгийг онцоллоо.  

МЭБЭЭНХ-ны хүндэт тэргүүн, АУ-ны доктор, Клиникийн профессор, Зөвлөх эмч Ц.Үржиндэлгэр: Төсөлд хамрагдсан аймаг, сум, дүүргийн эмч мэргэжилтнүүдэд эх барихын хэт авиан оношилгоо болон ургийн зүрхний бичлэгийн талаарх сургалтыг зохион байгуулж байна. Эх барихын практикт хэт авиан шинжилгээ олон ургийн зүрхний бичлэгийн үнэлгээ маш ач холбогдолтой байдаг. Үүнийг хэрхэн хийх талаар анхан шатнаас ахисан түвшин хүртэл сургалтаар олгож байгаагаараа онцлог. Ургийг эхний 3 сараас нь төрөх хүртэл, төрсний дараах  үед нь ээжийн эрүүл мэнд ямар байгааг, ургийн өсөлт хэр байна, ураг орчмын шингэн ихдэлт, багадалт байгаа эсэх, эхэсийн байрлал хэр байна, кесар мэс заслын улмаас үүсэж буй эмгэгүүд зэрэг олон асуудлыг хянах, илрүүлэх чадварыг сургалтаар зааж байгаа юм. Эдгээр аппаратууд нь сүүлийн үеийн оношилгооны шаардлагыг хангасан учраас оношилгоог нэлээн нарийн сайн хийх боломж бүрдэж байна.

Жирэмсний хугацаандаа доод тал нь 4, түүнээс дээш удаа хэт авиан шинжилгээнд хамрагдах шаардлагатай. Мөн ургийн зүрхний бичлэгийн аппаратад 8 сартайгаас хянагдаж ургийн үнэлгээг хийх ёстой. Уг бичлэгээр ургийн бүтэлтийн шинж тэмдгийг эрт илрүүлж дараагийн шатны эрүүл мэндийн байгууллагад шилжүүлэх болон эмчилгээ хийх, төрөлтийг шийдвэрлэх гэх мэт эмгэгийг эрт илрүүлж оношлоход зайлшгүй шаардлагатай өндөр ач холбогдолтой төхөөрөмжүүд юм. Анхан шатны эрүүл мэндийн төвүүд эдгээр төхөөрөмжөөр хангагдаж, сум орон нутагтаа явдал чирэгдэлгүй оношилгоо шинжилгээндээ хамрагдах боломж бүрдэж байна.

Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Эрүүл мэндийн төвийн дарга З.Оюунцэцэг: Манай сум Монгол Улсын хамгийн урд цэг болох Шивээ хүрэн боомт буюу БНХАУ-тай хиллэдэг бөгөөд Улаанбаатар хотоос 1000 гаруй км зайд байдаг. Уул уурхай хөгжсөн учраас хөдөлгөөнт хүн ам ихтэй буюу 15 мянга гаруй хүн амд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлдэг. Жилдээ 130 гаруй эмэгтэй жирэмсний хяналтад ордог бөгөөд нөхөн үржихүйн тусламж үйлчилгээний хүчин чадал, чанар хүртээмжийг нэмэгдүүлэх хэрэгцээ шаардлага нэлээдгүй бий. Урьд нь Бүсийн оношилгоо эмчилгээний төв рүү очиж үзүүлэх шаардлага гардаг байсан бол зөөврийн ЭХО аппарат, ургийн мониторийг шинэчлэн сайжруулснаар жирэмсэн ээжүүддээ үзүүлэх тусламж үйлчилгээ илүү ойртож, бас чанар хүртээмж сайжирч байна. Манай төвөөс уг сургалтад эх барих эмэгтэйчүүдийн эмчээ сурган чадавхжуулж байна.

Транс өөх тос ихээр агуулсан өргөн хэрэглээний хүнсний жагсаалт
Автомашингүй өдрөөр хязгаарлалтын бүсэд цахилгаан скүтер, мопед, цахилгаан мотоцикл нэвтрүүлэхгүй
УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь
Хүүхэд, залуучуудын театр 27 жилийн дараа дахин хөшгөө нээв
Угаарын хий нь нүдэнд харагдахгүй, онцгой үнэргүй тул хордох эрсдлээс даруй сэрэмжлээрэй
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд сайт хариуцлага хүлээхгүй. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэнэ үү.


2500
👤
@

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

“Met Gala 2026” наадмын шилдэг хувцасласан 13 АЛДАРТАН
From INNA
“Мөнгөн хазаарын чимээ” яруу найргийн анхдугаар наадмыг зохион байгуулна
ЦАГ ҮЕ
YouTube Kids-ийг хүүхдэд хамгийн аюулгүй болгох бүрэн ТОХИРГОО
+UPDATE
АСТАНАД ОЧСОН ТЭМДЭГЛЭЛ | Шинэ хотын танил амт
GenZ АЖИГЛАГЧ Ангилалгүй
MET GALA | Артист Золагийн урласан хумсаар гангарсан алдартнууд
DAILY NEWS
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?