HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
From INNA

“ТАМГАГҮЙ ТӨР” | Бид ер урлаггүйгээр, хөгжимгүйгээр, шүлэггүйгээр хаа хүрэх бол…

|
Үйлсдэлгэр Мөнхбат
| 2023 оны 05 сарын 30
Нар шингэх үеийн үзэсгэлэнт Улаанбаатарыг гайхсаар олон хүний мэлмий, сонорыг мялаасан “Тамгагүй төр” жүжгийг үзэхээр Драмын театрыг зорив.
Бид ер урлаггүйгээр, хөгжимгүйгээр, шүлэггүйгээр хаа хүрэх бол гэсэн бодол толгойд эргэлдсээр жүжгийг дуусгаснаа эхэнд тэмдэглэе.
Тамгагүй төр”-ийн ТАМГАГҮЙ ТЭМДЭГЛЭЛ - UBinfo.mn

I

Аливаа бүтээл төрөх, түүнийг амилуулах, үзэгчдийн сэтгэлд үлдээх, хоногшуулах гэдэг өчүүхэн миний санаанд үл багтам нүсэр зүйл гэдгийг энэ жүжгийн найруулга, дүр, тайзны хөдөлгөөн, хэлэх үгс ойлгуулав. Магадгүй том дэлгэц биш драмын театрын тайзнаас л тавилтгүй, таслалгүй, баггүй, үнэн өгүүлэмжийг харах боломжтой мэт. Үг алдлаа гээд дахиж тоглохгүй, үйлдлээ буруу хийлээ гээд шинээр эхэлдэггүйн цаана хэчнээн олон удаагийн алдаа оноо, хөлс хүч, нулимс, шантрал, амьдрал байгаа гэдгийг үнэлшгүй. Өнөөдөр "Тамгагүй төр" жүжгийн хаалтын тоглолт болно

II

Маргаашийн өөхнөөс өнөөдрийн уушги гэгчийн үлгэрээр эрх мэдлийн төлөө харалган болсон эцэг үрийн заяаг түшин хаан суухыг хүснэ. Гэвч хүн хараагүй ч хорвоо түүний үйлийн үрийг хариулан тарчлаана. Азгүй хувь тавилант үрийн дүрийг бүтээсэн Ш.Доржсүрэн гуай энэ жүжгийг илүү гаслантай болгож байлаа. Дүрд орох, тэндээ амьдарна гэдэг л ийм бахдам байдаг гэмээр. Дараагийн онцолж, гайхуулмаар олон дундаас их хатан Цэцэрийн  дүрийг бүтээсэн Уранчимэг гавьяатыг шүтэн биширснээ заавал энд бичье. Хааны их хатан хэдий ч Түшмэл Эгэрэгээс нуган үртэй болсноор түүний хувь заяаг харанхуй нөмөрнө.
Магадгүй төрсөн үрийнхээ үхлийг үзэхээс илүү зовлон эх хүнд үгүй биз…
Тиймдээ ч түүний жүжиглэлтээс зовлон шаналал, зориг тэвчээр, цөхрөл, тамиргүйдэлийг хэдэнтээ харав, хэдэнтээ гуниглав. Аргагүй л гавьяат хүнээс ийм зүйлийг мэдрэх ёстой байлгүй дээ гэж шүүрс алдав би…
Урлаг, уран сайхнаар аялуулсан “Тамгагүй төр” дотор Хүннү гүрний хаанаас хэвтүүлүүд хүртэлх түмэн гоё зүйлс байвч үзэгч танд олон үг унагахыг үл хүслээ. Магад та өөрөө л эл бүтээлийг бишрэх, голох эсэхээ шийдэх буй...
Чингисийн өргөн чөлөө, “Лавай” худалдааны төвийн уулзвараас “Алтаргана” хотхоны уулзвар хүртэлх авто замыг хааж, засвар, шинэчлэлтийн ажил хийнэ
ЭМЯ-ны дэргэдэх Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах орон тооны бус дэд зөвлөлийн өргөтгөсөн хурал боллоо
ТЭДНИЙ БИЧСЭН ХАЙРЫН ЗАХИДАЛ | Тэнгисийн эргээс дөрвөн хос төрлөө
Өндөр гэгээн Занабазар судлаачид нэгэн дор чуулна
Дулааны V цахилгаан станцыг “Митайм Интернэшнл” ХХК өөрийн хөрөнгөөр барина
Түгээх
Facebook Copy Link Print
What do you think?
Хайр татам5
Гунигтай0
Жаргалтай0
Ууртай0
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Эрэлттэй

Victoria’s Secret 2026: “After-Party”-д хэн, юу өмсөв
DAILY NEWS
GenZ ажиглагч | 4.900.000
GenZ АЖИГЛАГЧ
GenZ ажиглагч | Эрхээ эдэлсэн иргэнийг хориод байгаа “гахай” хэн бэ
GenZ АЖИГЛАГЧ
Арваннэгдүгээр сард олгох халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгөний хуваарь
Цаг үе
Халтирч унасан “Сахиусан тэнгэрийн”-ийн эргэн ирэлт
DAILY NEWS
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?