HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Цаг үе

Халзан Бүрэгтэй ордын хайгуулын ажлыг цаашид үргэлжлүүлэх шаардлагатай гэж үзлээ

|
Үйлсдэлгэр Мөнхбат
| 2025 оны 11 сарын 20

Ховд аймгийн Мянгад суманд орших Халзан бүрэгтэй ордыг ашиглах эсэх асуудал хэдэн жил дараалан хэлэлцүүлгийн төвд байсаар ирсэн. Маргааныг тодорхой болгох зорилгоор нэр бүхий гишүүдийн хүсэлтээр 2025 оны есдүгээр сарын 23-нд Төрийн ордонд нээлттэй хэлбэрээр сонсгол зохион байгуулж, МҮОНТВ-ээр шууд дамжуулжээ.

Сонсголын дараа Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуй болон Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан дүгнэлт есдүгээр сарын 30-нд гарч, өнөөдөр уг дүгнэлтийг дахин хэлэлцсэн байна. Ингээд Монгол Улсын зүгээс газрын ховор элементийн төслүүдээ урагшлуулах шаардлагатай гэж үзэж, эхний алхам болгон Халзан бүрэгтэй ордод ашиглалтын зөвшөөрөл олгохоор шийдвэрлэв.

Хэлэлцүүлэгт төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл, орон нутгийн иргэд, төслийг хэрэгжүүлэгч талынхан зэрэг нийт 132 хүн оролцсон бөгөөд 17 иргэн цахимаар санал ирүүлж, заалнаас 19, нийт 60 иргэн байр сууриа илэрхийлсэн байна. Мөн Б.Баярбаатар, Б.Бат-Эрдэнэ нарын 13 гишүүн хуралдаанд суужээ.

Дүгнэлтээр “Алсын хараа–2050” урт хугацааны бодлогын баримт бичигт тусгасанчлан газрын ховор элементийн хайгуул, судалгааг эрчимжүүлэх нь улсын хөгжлийн зорилт гэдгийг онцолсон. Халзан бүрэгтэй нь ураны орд бус, цацраг идэвхгүй дөрвөн төрлийн тогтмол соронзонгийн түүхий эд, диспрози, терби, ниодим, празиодиум агуулсан газрын ховор элементийн орд юм. Ураны агууламж 0.009 хувьтай байгаа нь Монголын бусад газрын ховор элементийн ордуудаас харьцангуй бага үзүүлэлттэй аж.

Сүүлийн жилүүдэд ордод ашиглалт хийгдээгүй бөгөөд хөрсийг хөндсөн үйл ажиллагаа яваагүй, зөвхөн нөөц нэмэгдүүлэх болон боловсруулалтын аргыг судлах хүрээнд хайгуул-химийн судалгаа хийгдэж иржээ.

Мөн Мянгад суманд төрсөн гаж төлүүдэд хийсэн МЭАЦТЛ-ийн шинжилгээгээр цацрагийн хордолтын шинж илрээгүй байна. Усан хангамжид хохирол учирсан гэсэн байр суурь нь шинжээчийн дүгнэлт болон төрийн байгууллагын мэдээллээр нотлогдоогүй. Иргэд болон иргэний нийгмийн байгууллагуудаас гаргасан гомдлуудын ихэнх нь нотолгооны баталгаажуулалт сул, үндэслэл муутай гэж дүгнэжээ.

Иймд төсөлтэй холбоотой хайгуул, судалгааны ажлыг үргэлжлүүлэн явуулж, нөөцийг бүрэн тогтоох, байгаль орчинд үзүүлэх нөлөөллийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр тодорхойлох нь зүйтэй хэмээн Байнгын хороод үзсэн байна.

Тик Токыг байлдан дагуулаад буй зуны хит дуунууд 
Шилдэг менежменттэй сургууль, цэцэрлэгүүд шалгарлаа
Нийслэлийн өдөр, даншиг наадмын үеэр 600 гаруй цагдаагийн алба хаагч ажиллаа
Элчин сайд Жованна Пиккарретаг хүлээн авч уулзав
SEX EDUCATION | Бэлгийн харьцаанд ороогүй ч мөөгөнцөр тохиолдох боломжтой
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

Японд үүссэн хар салхины улмаас зарим нислэгийн хуваарьт өөрчлөлт орлоо 
Цаг үе
Криштиану Роналду анх удаа уран сайхны олон ангит цувралд дүр бүтээхээр болжээ
DAILY NEWS
Vivienne Westwood: Тансаг загварын ертөнцөд хувьсгал хийсэн брэнд
CRYPTOTUUKH
ТАНД ХЭРЭГТЭЙ | Хотод хичээлийн хэрэгсэл цуглуулж болох 26 БАЙРШИЛ
Цаг үе
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?